УЛС ТӨР

Г.Ёндон: Дубайн гэрээг цуцлах хэлэлцээр ид үргэлжилж байна

Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт өнөөдөр эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар анхны тэсэлгээ хийх командыг дарсан билээ.

Үүний дараа УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэвлэлд ярилцлага өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр “Өмнө нь тэсэлгээний ажил хийгддэг байсан боловч тэдгээр нь хүдэр олборлолтын ажлыг хийхэд зориулагдсан үндсэн болон бэлтгэл малталтын ажлууд байсан. Харин өнөөдөр бол яг олборлолтын зориулалтаар, анхны хүдэр нураалтын ажлыг эхлүүлсэн тэсэлгээг хийлээ.

Гүний уухайгаас гаргах хүдрийн хэмжээ аажмаар өснө. Хүдрийн агуулга одоогийнхоос гурав дахин өсөх тооцоолол бий. Үүнийг дагаад баяжуулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн ч мөн адил нэмэгдэнэ.

Бид Дубайн гэрээг цуцлах хэлэлцээг ид хийж байна. Цуцлах ажил эхэлсэн.

Бид 34 хувийг эзэмшдэгийн хувьд Оюу толгойн уурхайн бүх шатны түвшинд удирдлага, менежментийн үйл ажиллагаанд ижил тэгш эрхтэйгээр оролцох ёстой гэж үздэг. Мэдээллийн нээлттэй, ил тод, тэгш байдлыг хангах нь засаглалын чиглэлээр хийх ёстой хамгийн чухал ажил байх болно” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 10:29

obuna bagaagaa z##luulaa ehleed

Холбоотой мэдээ

Back to top button