
Хонконгийн хууль сахиулах байгууллага 2020 оны зун үндэсний аюулгүй байдлын талаар хууль батлагдсанаас хойш нийт 162 хүнийг баривчлан саатуулжээ. Энэ талаар баасан гараг /2022.01.28/-т “South China Morning Post” сонин цагдаагийн газрын мэдээллээс иш татан мэдээллээ.
“Энэ тоонд би ямар нэгэн ач холбогдолгүй өгөхгүй байгаа юм. Харин үүнийг өөр агуулгаар нь харвал, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөв, хуулийн дагуу мөрдөж байгааг илтгэж байгаа юм. Үүгээр нийгэмд тодорхой мессеж өглөө” хэмээн цагдаагийн дэд комиссар Эдвин Лау хэллээ.
2020 оны зун БНХАУ-ын эрх баригчид Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсан юм. Бээжинд тэдний хэлснээр терроризм, салан тусгаарлах, төрийн эрх мэдлийн хүчийг алдагдуулах, гадны эвсэл хүчинтэй тохиролцох зэрэг заналхийлэлтэй тэмцэх зорилгоор баталсан ба хэрэв зөрчвөл бүх насаар нь хорих ялаар шийтгэх юм.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АРДЧИЛАЛ ЭРХ ЧӨЛӨӨНИЙХӨӨ ТӨЛӨӨ ХҮМҮҮС ӨНӨӨДӨР ХЭЛМЭГДЭЖ БАЙНА ДАА