Аймгийн заан Э.Мөнхжаргал таамаг эвдэж, түрүүллээ

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн барт зориулсан бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонд сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, Ерөнхийлөгчөөс түрүү бөхийн шагналаа гардаж авлаа. Харин Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Энэ удаагийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглосноос аймгийн заан Э.Мөнхжаргал ийнхүү найм даван түрүүлж байна. Тэрбээр дөрвийн давааны эхэнд улсын аварга П.Бүрэнтөгсөөр, тавын даваанд улсын начин Ч.Батчулууныг давж, зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, долоогийн даваанд улсын гарьд М.Бадарчийг, наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайханыг давснаар түрүүллээ.
Ийнхүү аймгийн цолтой бөх сар шинийн барилдаанд барилдаж буй гурав дахь тохиолдол болж буй аж. Э.Мөнхжаргал Архангай аймгийн Хотонд сумын харьяат бөгөөд 1996 онд төрсөн залуу бөх юм.
Дэвжээ: Бөх Билэгт
Спорт хороо: Сүлд
Харьяалал:
- Хатант Интернэшнл ХХК
Хүртсэн цолнууд:
- 2015/07/10:с.н
- 2017/07/10:с.з
- 2019/07/11:а.з
Үзүүлсэн амжилтууд:
- 2021/08/14:Аймгийн наадамд 5 давсан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архинд оруулна даа