ДЭЛХИЙНИЙГЭМ

В.Путин, Ши Жиньпин нар олон улсын харилцааны шинэ эрин үеийг тунхаглалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжин хотноо уулзах үеэрээ олон улсын харилцаа шинэ эрин рүү шилжсэн талаар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Хоёрдугаар сарын 4-ний баасан гарагт баталсан эл баримт бичигтэй Кремлийн вэб хуудаснаас үзэх боломжтой юм.

Хоёр орны удирдагчид хамтарсан мэдэгдэлдээ, дэлхий дахинд олон туйлт хөгжил, эдийн засгийн даяаршил, төрийн харилцан хамаарал нэмэгдэж, соёлын олон талт байдал нэмэгдэх зэрэг асар том өөрчлөлтүүд өрнөж байгааг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн Орос, Хятадын төрийн тэргүүнүүд хоёр улс “олон мянган жилийн хөгжлийн туршлага дээр үндэслэсэн ардчиллын гүн гүнзгий уламжлалтай” гэдгээ онцлоод, “нарийн бодлого” бий болгож, “тулга тойрсон форматтайгаар, түрхэн зуурын нөхцөл байдалд тулгуурлан холбоотноо бий болгох замаар ардчиллын жишгээ дэлхий дахинд тулгах оролдлогоос татгалзахыг хэд хэдэн улс орнуудад уриаллаа.

“Ардчиллын үнэт зүйлсийг урвуулан ашиглах, ардчилал болон хүний ​​эрхийг хамгаалах нэрийдлээр тусгаар тогтносон улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, мөн дэлхийг хагалан бутаргах, сөргөлдөөнийг өдөөх оролдлогыг талууд эсэргүүцэж байна” хэмээн баримт бичигт дурджээ.

Энэ нь цаагуураа АНУ-ыг нэрлэж байгаа юм.  

Удирдагчид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдлын талаар  ярилцаж амжсан бөгөөд харилцаа урьд өмнө байгаагүй шинж чанартай болж, улам бүр бэхжиж байгааг онцоллоо.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
2022-02-04 18:56

BATTULGA EHELJ UULZAA BIZDEE....

ҮНЭН
ҮНЭН
2022-02-05 11:24

ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД УЛААН ОРОС, ХАР ХЯТАД

иргэн
иргэн
2022-02-11 17:54

Зөв л дүгнэлт хийсэн байна.

Холбоотой мэдээ

Back to top button