Нийгмийн
ЭМЯ: 860 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 860 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 584 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 276 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2055 боллоо.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 26,224 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5561 иргэн байна. Үүнээс 485 нь жирэмсэн, 1235 хүүхэд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nas baralt buurtsan bsan tsagaan saraas bolood butsaad nemegdchihlee