Своп хэлцлээ СУНГАЖ, ГАДАГШ ТӨЛӨХ 8.9 их наядын зовлонгоосоо ХӨНГӨЛӨХ ПЛАН
Ирэх жил Хөгжлийн банк 800 сая ам.доллар буюу 2.2 их наядыг, Төв банк 15 тэрбум юань буюу 6.7 их наядыг гадагш нь төлөх хүлээгдэлтэй буй. Одоогоор Хөгжлийн банкны нийт актив 3.2 их наяд, Төв банкны валютын нөөц 4.4 тэрбум буюу 12.4 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Ирэх жил төлөгдөх учиртай Хөгжлийн банк, Төв банкны нийт төлбөр 8.9 их наяд бөгөөд энэ нь 2022 оны улсын төсвийн орлогын 50 хувиас давсан үзүүлэлт билээ.
Өнөөгийн нөхцөл байдлаараа бол, Хөгжлийн банк ч, Төв банк ч гадагш төлөх төлөлтүүдээ хэвийн журмаар явуулахад ихээхэн хүндрэлтэй. Өөр гарцууд олох шаардлагатай тулгараад буй. Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны хүндрэлийг саяхнаас олон нийтэд нээлттэй зарлаж, “Ирэх жил 800 сая ам.долларын гадаад валютын төлбөрийг барагдуулахад хүндрэл үүссэн” гэж онцолсон. Үүнтэй зэрэгцүүлэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийх айлчлалын багтаа Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг багтааж, 15 тэрбум юанийн своп хэлцлийг сунгах яриа эхлүүлжээ.
Өөрөөр хэлбэл, эрх баригчдын зүгээс ирэх жил гадагш нь төлөх 8.9 их наядын төлбөрийг хойшлуулах, сунгах гарцууд дээр ийм байдлаар ажиллаж эхэлсэн гэсэн үг. Өчигдөр /2022.02.07/ бид Хөгжлийн банкны агуулгаарх анализыг хүргэсэн бол өнөөдөр БНХАУ-ын Ардын банканд ирэх жил төлөгдөх учиртай 15 тэрбум юанийн своп хэлцлийн талаарх мэдээллийг онцолж байна.
-ЕРӨНХИЙ САЙДЫН НӨМӨРТ БАГТСАН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН СУНГАЛТ-
Своп хэлцэл анхандаа уг нь 5 тэрбум юанаар эхэлсэн. Харамсалтай нь, юанийн ханш харьцангуй сул байсан 2011 оноос хойш эдүгээ дөрөв дэх удаагаа сунгахаар ажиллаж байгаа нь энэ юм. Өмнө нь 2012, 2014 онд тус бүр таван тэрбумаар нэмж, өнөөдрийн 15 тэрбум юанийн дүнг үүсгэсэн. БНХАУ-ын Ардын банканд 5-15 тэрбумын своп хэлцэл төдийлөн өндөр дүн биш ч манайхан сунгах бүртээ тодорхой бэрхшээлтэй тулгарсаар ирэв.
Тухайлахад, 2017 оны сунгалтаар Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил “Намайг сайд байх хугацаанд далай лам Монголд айлчлахгүй” хэмээн тусгаар улсын үзлээ “гишгэлэн” байж, урд хөршөөс своп хэлцлээ сунгах зөвшөөрөл авч байв. Тэр үед Төв банкны валютын данс улайсан талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарлаж, Далай лам монголд айлчлан, урдуудын дургүйг баахан хүргэсэн жинхэнэ цутармаг цаг байв.
Дараа нь 2020 онд сунгах агуулгаар “Төв банкнаас ажлын хэсэг гарч, урд хөршид айлчлахад уулзахаас татгалзсан. Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албан захидлаар хандаад хариу өгөхгүй байгаа. Урдууд своп хэлцлээ сунгавал “BANK OF CHINA”-г Монголд оруулахыг албан ёсоор зөвшөөрөхийг тулгасан” зэрэг мэдээллүүд улс төрийн хүрээнд хөвөрч байв. Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга ковидын ид дэгдэлтийн үеэр БНХАУ-д айлчилж, 30 мянган хонь хандивлах цайлган айлчлал хийгээгүй бол своп сунгагдах асуудал ихээхэн хүнд байсан гэгддэг.
Тэгвэл энэ удаа БНХАУ-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимп тохиолдуулан айлчлахдаа своп хэлцлийг албажуулахаар ажиллаж байна. Яг энэ зорилгоор Сангийн сайд Б.Жавхлан, Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар Ерөнхий сайдыг дагалдан явжээ. Дангаар очиж уулзан, тодорхойгүй шалаанд орсноос урдуудыг олимп зохион байгуулж буй сайхан зантай үеэр нь Төрийн гурав дахь өндөрлөгөөрөө своп хэлцлээрээ түлхүүлэх нь мэдээж зөв өнцөг.
Ерөөс дээрх кэйсүүдээс харсан ч тэр манай урд хөрш заавал улс төрийн нэг шийдлээр, төрийн томчуудын гуйлгаар л своп хэлцлээ сунгаж иржээ.
ЭНЭ УДАА ГУРВАН ЖИЛЭЭР СУНГАХДАА ДҮН НЭМЭХГҮЙ, ОНЦЫН “БАРЬЦАА” ШААРДАХГҮЙ
Ирэх 2023 оны наймдугаар сард дуусах своп хэлцлийг 2026 он хүртэл сунгах агуулга дээр саях айлчлалын үеэр хоёр тал санал нэгдсэн талаар албаныхан онцолж байна.Гэхдээ албан ёсны гэрээ хийгдэхгүй, хоёр талаас протоколд тусгах асуудал яригджээ.Энэ удаа своп хэлцлийн дүн нэмэгдэхгүй юм байна.Бас ямар нэгэн барьцаа шаардаагүй гэдгийг албаны эх сурвалжууд уламжилж байгаа юм.
Урд хөршийн тухайд өмнө нь тавьж байсан “BANK OF CHINA”-г оруулах хүсэлтээ ковидын дэгдэлтээс хойш дахин тавиагүй гэдгийг эх сурвалжууд баталж буй. Ерөнхийдөө уулзалтын үеэр нам, улс төрийн хүрээний бодлогууд, “Нэг Хятад” агуулгыг дэмжих зэрэг асуудлууд дээр хоёр тал санал нэгдэж, протоколд тусгагдсан байна.
Ийм байдлаар своп хэлцлээ 2026 он руу давуулж шидвэл өнөөгийн Засгийн газрын ачаа хэсэгтээ хөнгөрнө. Тэр хүртэл УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Засгийн газар шинээр бүрэлдэх зэрэг олон үйл явц өрнөх юм. Сонгуулийн өмнөх жил своп хэлцлийг хэрхэн төлөх асуудлаар олон нийтээр “нүдүүлж” байхаар сунгах гарц сонгосон нь тэдэнд илүү ашигтай тусах юм. Нөгөө талд төлөх өдрийн ханшаар тооцогддог своп хэлцэл ирээдүйд Төв банкны валютын нөөцийг бодитоор дарангуйлах орон зай улам томорч байгааг онцлууштай.
Ж.МЯДАГБАДАМ
Хөгжлийн банкны асуудлаарх өмнөх контент:
АНАЛИЗ: Улстөрчид 10 жил нийлж ТОНОЧХООД, "Болохоо байсан" шүглийг ЯАГААД өөрсдөө үлээв нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирэх сонгуулиар байгуулагдах ЗГ-таа баахан гай тарьлаа
15 тэрбум юанааа нэмж авая гэж гуйсан юм уу
songuuliin zardalaa nuhuj baigaa ni odoo tegeed uldsen 2jil ni bituu ashig shuudee
ydj americ bankoruulj irsen n deershde
Bayar hurgey
amjilt
bolomjiin sanaa bnshu
chadhimudo
Ene garuud buur yaj idehee medeed baihin te
Uu tegeed uiliin ur gej baidag bailgui de
idehgeel zchih ymda
odoo davartsan ymbe
davarj bnshu
irged bosno shuu
araichdee
tsaddaggui ym bhda
энэ тэгээд ахиад төлөх. л мөнгө шүү дээ
Чухамдаа улс улс орнуудаас зээл авч өр тавьж хөгжидөггүй байхаа Үүний оронд санаачлагаараа оймсоо ч болов хийхсэн
бага багаар төлөхгүй бол өрийн дарамтанд оно доо тэгээд юу өгөхөв байхгүй болохоор газар л явна даа
МАНАН улс орныг цөлмөн дээрэмдэж дэлхийд шившиг болгож