УЛС ТӨР

АНАЛИЗ: Улстөрчид 10 жил нийлж ТОНОЧХООД, "Болохоо байсан" шүглийг ЯАГААД өөрсдөө үлээв

Аман яриа 1. “Хөгжлийн банкнаас зээл авсан явдалдаа талархахдаа салбарын сайдынх нь гэрийн гадаа цоо шинэ Ланд-200 автомашины арын суудлыг унагаж, дүүрэн мөнгө ачаад, үлдээж байсан гэдэг”

Аман яриа 2.Томоохон хэмжээтэй зээл гаргуулахдаа ТУЗ-ийн гишүүдэд тус бүр 40 мянган ам.доллар тараалгаж, арилжааны банкаар дамжуулан угаасан”

Аман яриа 3. “Зээлийн хүүгээ ам.доллар руу шилжүүлэхээр том дарга нартаа хандсан. Сонгуулиар угаасаа тэгж амалсан юм”

Дээрхүүд бол улс төрийн хүрээнд яригддаг энгийн шахам агуулгууд. Ер нь л иймэрхүү байдлаараа Хөгжлийн банк улстөрчдөд, үе үеийн Засгийн газарт хэрэгтэй байв.

Удирдлагын бүтцээр нь харвал, С.Батболдын Засгийн газрын үед байгуулагдаж, үүнээс хойш Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарын сайд гараар дамжиж буй гэхээр, Сү фракц хамгийн нөлөөтэй явж ирсэн. Гэхдээ С.Батболдын үед Хөгжлийн банкны бичиг цаас боловсруулагдаж, сүүлийн хоёр сайд дээр тус банкны зээл олголт үндсэндээ зогссоныг онцлууштай. Өөрөөр хэлбэл, Сү фракцад Хөгжлийн банкны мөнгөөр тоглох боломж төдийлөн олдоогүй гэсэн үг.

Тайлбар: Удирдлагуудын улс төрийн хамаарал

Харин хамгийн мөнгөтэй үе нь, Н.Алтанхуягийн Засгийн газарт хамаарна. “Чингис” бондын 1.5 тэрбум, “Самурай” бондын Монголын талд асар өгөөжгүй 30 тэрбум иенээр ердөө хоёр жилийн хугацаанд салхинд хийсгэж байв. Түүнийг Засгийн газрын тэргүүнээс З.Энхболд нар МАН-тай хүч хавсран унагасан цаад шалтгаануудын нэгэнд, “Хэт их мөнгийг ганцаар захиран зарцуулаад байсан” гэх агуулга нэрлэгддэг.

Өөр нэг сонин логикийг сонирхуулж байна. Хөгжлийн банк 2017 оны хоёрдугаар сард Засгийн газрын тогтоолд үндэслэхгүйгээр бие даан шийдвэр гаргаж, зээл олгох боломжтой болсон. Яг энэ үеэс хойших хугацаанд одоогийн Хөгжлийн банкинд хүндрэл үүсгээд буй зээлүүдийнх ихэнх олгогджээ.

Тодруулж хэлбэл, Хөгжлийн банкнаас нэрлэсэн 26 чанаргүй зээлдэгчийн долоо нь АН-ын үед, үлдсэн 19 нь МАН засаглах үед олгогдсон байна. Ингэхдээ Хөгжлийн банкны захирлаар Б.Батбаяр ажиллаж байх үед дээрх 19 зээл гарчээ.

Мөн зээл нь төлөгдөхгүй зогсож, шүүхэд нэхэмжлэл гаргахаар хүлээгдэж буй 17 компанийн ес нь Б.Батбаяр захирлын үед, бусад нь 2-3 захиралд хамаарч байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, аль ч утгаар харсан "Хөгжлийн банкны өнөөгийн муу түүхийн суурийг МАН доторх М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын томилж байсан Б.Батбаяр тавьжээ" гэж харж болохоор.

Дээр дурдсанчлан, энэ бүхэнд удирдлагаас гадна хуулийг нь илүү бие даасан байдлаар өөрчилсөн явдал нөлөөлсөн гэж харж болохоор аж.

ХӨӨХӨД: ЭНЭ ҮЕД ХӨГЖЛИЙН БАНК, ЗАСГИЙН ГАЗАР ЯАГААД ШҮГЛЭЭ ӨӨРСДӨӨ ҮЛЭЭВ

Хамгийн сонин нь, Хөгжлийн банкийг бүр анхнаасаа улстөрчдийн эх орноо тонон дээрэмдэх, баяжих, хувь хүн компанийнхаа хүчийг тэлэх, мөнгө угаах, хамаарал бүхий этгээдүүдээ дэмжих зорилготой гүн холбоотой явж ирсэн. Гэтэл Гүйцэтгэх захирал нь Засгийн газартайгаа нийлж байгаад, муу зээлдэгчдээ шууд ил гаргаж цацах акц хийв. Ер нь төрөөс ингэж хэвлэлтэйгээ хамтарч хийсэн, өөрсдөдөө шууд эх сурвалж болж өгсөн нийгмийн шинжтэй акц манайд өмнө нь гарч байгаагүй гэлтэй.

Акцынхаа гол зорилгыг “Муу зээлүүдээ төлүүлж, цаашдаа Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан 20 том төслийг санхүүжүүлэх явдал” гэж Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул тайлбарлажээ. Тэрхүү 20 төслийг санхүүжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөг шаардлагатай буй.

Гэтэл Хөгжлийн банкны нийт актив ердөө 3.2 их наяд. Нийт зээлийн активын 55.3 хувь нь чанаргүй үзүүлэлттэй. Дөрвөн зээл тутмын нэг нь ирэйдүйгээ барьцаалсан. Ирэх 2023 оны сүүлээр 800 сая ам.доллар буюу 2.2 их наядын зээлийн төлбөрийг гадагш төлөх хүлээгдэлтэй.

Хөгжлийн банк ийм чадамжгүй, амь голгүй шахам атлаа дор хаяж 57 их наядаар хэрэгжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол түшиц болно гэдэг нь хачирхал төрүүлнэ. 3.2 их наяд нь дээрх дүнгээс даруй 18 дахин их дүн юм. Ийм байхад 100-120 их наядыг бүр саналтгүй билээ. Ирэх жилийн төлөх нь зээлийн өр нь л гэхэд тэдний нийт активаас нэгхэн орноор бага байна. Нэг ёсондоо “Шинэ сэргэлтийн бодлого” зөвхөн бэлгэдэл төдий халхавч байдлаар нэрлэгдсэн байж болохоор.

Эндээс гаргаж болох логикууд нь,

Нэгдүгээрт:

Цаашдаа Хөгжлийн банканд улстөрчдийн хувьд сорж, мөлжөөд байх чөмөг үлдээгүй. Тэгэхээр энэ Засгийн газар Хөгжлийн банкийг “дампууруулсан” гэх муу нэрд орохгүйн тулд өмнөх ах нарынхаа идсэн уусан түүхийг нийгэмд гаргаж цацах. Үүгээр дамжуулан, улс төрийн эрх мэдлийг гартаа авснаа зарлах, асуудалтай фракцуудаа нэг мөр булугаж авах, тэдгээрийг хүчгүйдүүлэх.  

Хоёрдугаарт:

“Идэж уугсад” гэх нийгмийн уур бухимдлаар айлгах арга хэрэглэснээр шүүхийн дамжлагат бус байдлаар зээлийн төлөлтийг түргэсгэх. Энэ нь ирэх жил Хөгжлийн банкны төлөх учиртай 2.2 их наядын зээлийг давах, цаашлаад Засгийн газрын баталгаатай гадаад өрийн тэлэлт, эрсдэлийг барих, нэмж бонд босгох. Урт хугацаандаа энэ үеийн Засгийн газарт муу нэр үлдээхгүй байх.

Гуравдугаарт:

Асуудалтай зээлдэгчдийн барьцааг үнэгүйдүүлэх, үүн дээр мөнгөтэй шинэ тоглогчдыг оруулж ирэх замаар шинэ хөрөнгөжилтийн хуваарлилалт үүсгэх, улс төрийн хувьд дараачийн ээлж байр сууриа бататгах.

-ГАДНЫ ОРНУУД ХӨГЖЛИЙН БАНКАА ХЭРХСЭН БЭ. БИДЭНД ГАРЦ БИЙ ЮУ-

Хөгжиж буй орнууд үйлдвэрлэл, худалдааны салбараа хөгжүүлэх зорилгоор бүр 1930-аад оноос эхэлж, Хөгжлийн банк байгуулах замаар томоохон салбаруудын хөгжилдөө анхаарсан. Гэвч цаг хугацааны хувьслаар Хөгжлийн банк, төрийн оролцоотой банкууд яваандаа улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахаасаа илүү зарим талаараа саад тотгор болж байна гэж үзэгдэх болсон түүхтэй.

Ерөнхийдөө Зүүн Азийн Хөгжлийн банкны түүхүүд арай амжилттай явж ирсэн. Өмнөд Ази, Латин Америк, Африк тив дэх энэ төрлийн банкнуудын чанаргүй зээлийн үзүүлэлт 50 хувьд хүрсэн манайх шиг жишээ ч байдаг аж. Япон, Сингапур, БНСУ-ын Хөгжлийн банкнууд харьцангуй зөв гольдролоор хөгжиж байсан ч цаг үеийн нөхцөлд тохируулан, томоохон бодлогын өөрчлөлтүүд хийхээс өөр аргагүй нөхцөл байдалтай тулгарч байжээ.

Манай улс 2011 онд Хөгжлийн банк байгуулж, БНСУ-аас удирдлагын баг залан, дараа нь монголчууд удирдсан эл зутармаг 10 жилийн түүхийг харахад, ерөөсөө л Засгийн газрын баталгаатай бонд босгож, түүнийгээ үрдэг хэлбэрээр явж иржээ. Бүтэц орон тооны хувьд тэлж, хумигдаж, сайд дарга нар өөрийн хамаарал бүхий хүмүүсээ тэнд ажилд оруулсан ийм 10 жилийн түүх бичигдсэн байна.

Энэ хооронд Хөгжлийн банкны хуулиа өөрчилсөн ч улс төрийн хамаарлаасаа огт холдож чадаагүйг нь зээлийн түүхүүд нь гэрчилнэ. Утгачилбал, бие даасан байдлаа бэхжүүлэх нэрээр улам "самрагдсан" дүр зураг үүсгэжээ. Хөгжлийн банк 2020 оны долдугаар сараас хойш огт зээл олгоогүй. Өнөөдрийн Засгийн газрын үлээж буй шүглийг хөвүүлэх бүх бэлтгэлээ хангаж суусан гэлтэй явж ирэв.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Тэгэхээр цаашдаа хэрхэх вэ. Хөгжлийн банкны эл шүглийг үлээснээр ямартай ч засгийн эрх барьж буй намын дарга, спикер, Ерөнхий сайдын өрөөнд хувийн зээлийн асуудлаа ярьж явдаг гуйлгын цувааг таслах нь тодорхой болов. Цаашлаад Хөгжлийн банкны хуулийг эргэж харах асуудлыг хөндөх нь зайлшгүй шаардлагатайг харууллаа. Яг аль сегментэд очиж үйлчлэхээ Хөгжлийн банк маш тодорхой болгохоос аргагүй болгох нь. Цаашдын зузаатгал хийхгүй л бол оршин тогтнохгүй байдлаа олон нийтийн нүдэн дээр нэг тийш хандуулах чигтэй болов.

Олон барьцаалбарууд дээр Засгийн газар шууд шахалт үзүүлж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр зарим хөдөлгөөн үүсэхээр хэсэг бүлэг шинэ тоглогч гарч ирэх хүлээлт үүслээ. Цаашдаа барьцаагүй олгох зээлийг таслан зогсоох зэргээр Л.Оюун-Эрдэнэ урт хугацаанд гүйх улстөрчийн эрсдэлүүдээ цэвэрлэх алхмыг Хөгжлийн банк дээр маш сайн хийв.

Гэвч тэдний ААН-үүд рүүгээ хэт дайрсан, нэр хүндэд нь хайр найргүй халдсан үйлдлийг зөвтгөж болшгүй юм. Манай том төсөл хэрэгжүүлэгчид гаднаас хөрөнгө оруулалт хайхад "Та бүхэн Засгийн газрын банкаа хулхиддаг. Ер нь яаж ч мэднэ" гэж шуудхан хэлчих сөрөг орчин эрх баригчид үүсгэж буй нь үнэн юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-02-07 08:43

“Х�##�занбүргэдэй-Солонготын давааны авто зам 100 км” төслийн ажил 38 хувьтай байхад шинэ зам барих нэрийдлээр 43,6 тэрбум төгрөгийг Монроудын Өгөр саар�##� толгойт Гарамгай гайтуулагч баатарын зураг нэг яагаад байхгүй бна

Зочин
Зочин
2022-10-10 09:21
Reply to  зочин

Их зээл авсан 20 улс төрчийг нэрлэсэн чинь 17 нь МАНын гишүүн улс төрч байв.МАН нам эхлээд ЖДҮХС , ЭМДС , НДСын МӨНГИЙГ ИДЭЖ ДУУСГААД ХӨНЖЛИЙН БАНКИНД ОРЖ ТОНОЖЭЭ ГЭЖ ОЙЛГОГДЛОО

Зочин
Зочин
2022-02-07 09:19

ene ugaasaa ingej amidraad surtsan baliar buzar garuud

Зочин
Зочин
2022-02-07 20:49
Reply to  Зочин

Энэ нийтлэл та�##�агдлаа

Зочин
Зочин
2022-02-07 09:23

Яг л үнэн дээ. Намын даргаасаа зээлээ гуйгаад явдаг

Зочин
Зочин
2022-02-07 09:25

Portuna bol hugjliin bankaar Ih togloson aniinhan bondiin Munguu hamgiin Ih ursen

Зочин
Зочин
2022-02-07 09:27

ene ulsiig ingejil idej uuj duusgaj baina daa mongolchuud bugd l harj bga hernee zugeer unguruuguud baih yum

Зочин
Зочин
2022-02-07 20:50
Reply to  Зочин

Эгүүрээ сайн байна

Зочин
Зочин
2022-02-07 09:28

ene ih buzariig ni ur huuhed ni tulj baragduulah heregtei bizdee engiin irgen bolhooroo zeel avaad nas barhad jaahan huuhed ni hurtel tulj duusgah yostoi boldog bizdee arai shudarga bish baina

Зочин
Зочин
2022-02-07 09:31

engiin ard bolhooroo uhsench ur ni dagaad yvj bdag yum blee

Зочин
Зочин
2022-02-07 20:56
Reply to  Зочин

Тэр мэдээж

Зочин
Зочин
2022-02-07 09:40

энэ банкийг татан буулгах хэрэгтэй дээ монголд хөгжижи чадахгүй цаг үе нь биш

Зочин
Зочин
2022-02-07 20:50
Reply to  Зочин

Татан буулгахаар идэх юмгүй болчихно

Zochin
Zochin
2022-02-07 09:43

Ouynerdene said ehelsnee zorigtoi duusgah heregtei,shudarga yosiig huleej,haraj bgaa olon tumen,tuunees ih olon uym shaltgaalah bolohiig ooroo sain medej bgaa

Ичко Ганга
Ичко Ганга
2022-02-07 09:51

Engiin irged bolhooro uhsench ur huuheded ni ur ni uldej baihad baychuud bolhooro ulsar tuluuldeg yu ch gesen ugiin arai davraad bgan bishuu

Баяр Эрхэм
Баяр Эрхэм
2022-02-07 09:52

Bugdiig ni barij horiod alaad uguuchee yaaj bgan bee

Зочин
Зочин
2022-02-07 20:51

Гарамжав цээмэнтийн үйлдвэр барьсан

Зочин
Зочин
2022-02-07 10:05

1995 оноос хойш улсын өмчит компаниуд, төрийн мөнгийг хувааж идсэн хэсэг бүлэг хүмүүсийн үргэлжлэл бол энэ Хөгжилийн банкны асууд�##� шүү дээ.

зочин
зочин
2022-02-07 10:22

Найдваргүй зээл авагчдын хөрөнгийг битүүмжилж дуудлага худ�##�даанд яар�##�ттай оруулж төр ард түмний татвараар босгосон гадны зээл өр ширийг төлүүл улс иргэдэд хамаар�##�гүй шүү Ялыг нь үүрүүлж хөрөгийг нь хураа.

Зочин
Зочин
2022-02-07 11:26

МАН ЯМАР ИХ ИДССЭН ЮМ БЭ ЖДҮ ХУВААЖ ИДЭЭД ДАРАА НЬ ХӨГЖЛИЙН БАНКИЙГ Х3ВААЖ ИДСЭЭН БАЙНА

зочин
зочин
2022-02-07 12:07

ззэл авсан бол төлөх л ёстой.Чанаргүй ангил�##� нтр гэж худлаа хуйв�##�дахаа л больчих.Барьцаанд нь тохируулж үе шаттайгаар,хян�##�ттайгаар олгох ёстой ш дээ.Улсын юм болохоор яах нь хамаагүй байдаг юмуу,олгосон хян�##�т тавиагүйтэй нь хамгийн сайн хариуцлага тооцдог байжээж энэ үрэлгэн хэнэггүй байдлыг зогсооно.Зээл авсан хүн ч хамгийн их санаа зовж,шүүсээ шахуулдаг хатуу дүрэмтэй,хаашаа ч �######�ах аргагүй байх ёстой шүү дээ

зочин
зочин
2022-02-07 12:43

тэр компаниудын нэр хүнд хэнд хамаатай юм бэ ? Тэр компаниуд өөрсдөө өөрсдийнххөө нэр хүндийг унагаж бна Тэд цаг хугацаандаа авсан зээлээ төлөхгүй яасан юм бэ Тэдний бурууг битгий бу�####�ас хай Худ�##�дагдсан сэтгүүлч нэртэй амьтадаа худлаа юм хэний захи�##�гаар бичээд бдаг юм бэ?

Үл таалагч
Үл таалагч
2022-02-07 13:46

Ер нь УИХ-д сэтгэл гаргаж ажилладаг хүн бдаг юм уу? Ихэвчлэн �##�бан туша�##�ын наймаа, тендэр, зээл мэтхнийг өөрсдөө л авч нөгөө ард түмнээ, ААН-ээ дэмжих нь бараг байдаггүйтэй адил. Ямартаа нохойн хөшөө барьж мөнгө цавчиж байхав дээ. Байтлаа мөнгө нь илүүдээд амьгүй хөшөө босгож, ард түмнээ ядуур�##� руу түлхэж байв даа. Хөшөө биднийг тэжээх юм гэнээ,ккк. Төрд орчихоод язартлаа зус�##�ж идчихээд ханахгүй бас өөрсдийгөө тусгаарласан тойрог бий болгож харуул хамга�##��##�т гаргаж бас мөнгө тоншино шүү дээ. Ард түмнээсээ тасрах бсан юм бол буухдаа тансаг байр сууцаа ул�####�а тушааж байх хэрэгтэй. Эдлэн газрыг ч гэсэн хуультай л юм бол 0,7-0,5 газрыг гэсэн жирийн иргэдийн журмаар олгож баймаар юм. Мөн хууль бусаар олсон орлогыг улсад төвлөрүүлж гадаадад тавьсан өр төлбөрийг дээдсүүдээр барагдуулж байх хэрэгтэй.Ард түмний нэр барьж өөрсдийн амьдр�##�ыг сайжруулдаг байж таарахгүй.Шударга төрийг хүсч бна.

Зочин
Зочин
2022-02-07 15:31

МАНАН улс орноор тоглож дууссан. Хариуцлага нэхэж чаддаггүй ард түмэн буруутай

Зочин
Зочин
2022-02-07 20:48

Хөгжлийн банкийг улс төрчид тоносон

Зочин
Зочин
2022-02-07 20:56
Reply to  Зочин

Өөр хэн тонох юм

Зочин
Зочин
2022-02-07 20:49

Хэвлэлүүд энэ өнцөгөөс бичээгүй байсан

Зочин
Зочин
2022-02-07 20:54

Мядагбадамд баяр хүргий ёстой сайн ан�##�из болжээ

Зочин
Зочин
2022-02-07 20:55

Билэгт зээлээ төл гэж Эгүүр бичээч

Зочин
Зочин
2022-02-08 00:39

Энэ ямар ч мөнгөтэй хүн юм

Зочин
Зочин
2022-02-08 05:56

Хөгжлийн банкнаас зээл авсан АН-ын Гарамгайбаатар, Бат-Үүлийн дүү Батхүү, сах�##� Эрдэнэбилэг Элбэгдорж нарын КьюЭсСи, Эрдэнийн охин Содгэрэл, Х.Баттулгын Пирамид Орд, БЭРЭН Мөнхтөр, МАН-ын Ундармаа, Отгонбаяр, Жавхлан, Дамба-Очир, Дамдинням, Ганхуяг, Номтойбаяр гээд л луйварчдыг шоронд хийж байж өрөө төлүүлнэ. Хэрэв төлүүлж чадахгүй бол төр засаг зээлтэй бүх ард иргэдийн өрийг тэглэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-02-10 12:12

Сайн ан�##�из болжээ

Зориг
Зориг
2022-02-11 10:22

Маш үнэн тодорхойлолт байна Өмнөх засгийн газар Хөгжлийн Банк Зохион байгуулттай Гэмт хэрэгийн бүлэглэл Мафи байсан гэдэг нь тодорхой боллоо Мафийн толгойлогч нь Батбаяр

ЧУКА
ЧУКА
2022-02-16 17:42

МАШ ЗӨВ АНАЛИЗ ХИЙЖЭЭ БАЯР ХҮРГЭЁ ХАМГИЙН ИХ МӨНГӨ ТАРААЖ ХАХУУЛ АВСАН НЬ Ж ЭРДЭНЭБАТ Т ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ
ГҮЙЦЭТГЭГЧ НЬ Б БАТБАЯР

Холбоотой мэдээ

Back to top button