Төрийн яамыг бизнес рүүгээ ойртуулж нүүлгэсэн Ж.Энхбаярын Ноён уулын алтыг ухах "нүүдэл"
Монголын төрд эмээхийг үл мэдэн жаалж яваа нөхдийн нэг бол Эдийн засаг хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр. Нэг үе төрийн яам нүүлгэж "тоглосон" ч дараа дараагийн сайддаа галыг нь үлдээгээд явсан. Тэрбээр өдгөө төрийн тахилгат Ноён уулын тусгай хамгаалалтын зурвасыг хөндөж, алт ухах ажиллагаа эхлүүлэх, эрчимжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр гэтэж эхлэв.
Н.Учралын Засгийн газрын нэрээр өргөн баригдаж буй УИХ-ын тогтоолын төслийн нэршил нь Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай. Ирэх мягмар гарагт болох ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлогдоод байна. Баяр наадмын үеийн далимдуулж яаралтай горимоор батлуулах гэж байгаа нь энэ юм.
Тэрбээр 2008 оноос парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцын түвшинд өндөр албан тушаалуудад сэлгэн суусаар ирсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга. Өнгөрсөн намар Д.Амарбаясгаланг буухтай зэрэгцээд УИХ-ын даргад нэр нь яригдаад амжсан.
Энэ олон жил төр түшилцэхдээ түүнд бүтээсэн өв цөөн. Харин хувь хувьсгалын ажлаа амжуулсан нь элбэг. ХХААХҮ-ийн сайд болмогцоо бодлогын яамыг Дархан руу нүүлгэсэн балаг нь одор ч арилаагүй байна. Газар тариалангийн бүс рүү ойртуулж байгаа гэж тайлбарласан ч үнэн хэрэгтээ өөрийн бизнес ойртуулсан гэвэл дэгсдүүлсэн болохгүй.
Түүний Газар "ХХК" Дархан Сэлэнгийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хүмүү андахгүй. Нэмээд Дархан дахь яамны байраараа ч очдоггүй Буудай зочид буудалдаа тухалдаг байсныг ойрын эх сурвалжууд хэлдэг. Яамны албан хаагчид хоёр талд гарчихсан, өдөр тутмын үйл ажиллагаа нь доголдчихоод байгаа ч тэр хариуцлага хүлээгээгүй харин Тэргүүн шадар сайд болж дэвшсэн.
Дараа нь ЭЗХ- ийн сайд болмогцоо ковидын үеийн хууль шиг "тусгай хууль" гээчийг яаралтай горимоор өргөн мэдүүлж, батлуулсан. Тэр нь олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх. Үүнийгээ мөн л тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах замаар шийдсэн. Уг хуулиар төсөв, санхүү, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгө мөнгө шилжүүлэх, Засгийн газар шуурхай шийдвэр гаргах зэрэг эрх эдэлнэ гэсэн үг. Ковидын үед нэг удаагийн ийм хууль хэрэгжүүлж, мөн л эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна гэдэг нэрийн дор танилцуулаад Засгийн газрын эрх мэдлийг үлэмж тэлсэн. Түүнчлэн уг хуулийг дагаж тухайн үед Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж байсан зарим арга хэмжээнүүд бүрэн зогссон төдийгүй төрийн байгууллага дахь томилгоонууд зах замбараагаа алдсан.
Одоо харин хэвлийд нь Хүннү дээдсийн алтан шарил, монголчуудын өв соёл, үнэ цэн хадгалагдаж буй Ноён уулын тусгай хамгаалалтын хилийн цэсээс 6207.28 га-г хасаж байгаад, алтыг нь ухах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төсөл өргөн барьчихаад байна. Энэ бол Ж.Энхбаярын төдийгүй Н.Учралын Засгийн газрын 80 хоногтоо сэдсэн "мэргэн санаа"-нуудын нэг.
Тэрбээр УИХ-д өргөн мэдүүлэхдээ "Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсаны улмаас төслүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй бөгөөд хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой" гэж танилцуулаад байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хуулиар хамгаалсан, тогтоосон дархан цаазат газрын хилийн зурвасыг УИХ-ын тогтоод гаргуулж байгаад хөндөх гэж байна.
Тогтоолын төслөөр ордуудын талбайтай давхацсан хэсгийг Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагаас хасаж, хасах талбайн эргэлтийн цэгийн солбицол, хэмжээг хавсралтаар батлахаар тусгасан нь:

Хэрэв иргэд, олон нийт хэрсүү байж, шаардлага тавихгүй бол уг тогтоолын төслийг парламент төвөггзй батлаад гаргачих төлөвтэй байна. Учир нь, ирэх баасан гарагт хаврын чуулган хаана. Үүнээс наана амжиж батлуулах Засгийн газар яаралтай горимоор түлхчихээд байгаа. Нэгт, УИХ Засгийн газрын яаралтай гэсэн хууль болгоныг ёс юм шиг баталчихдаг гэмтэй. Хоёрт, С.Бямбацогт, Н.Учрал, У.Хүрэлсүх гээд нам засгийн бүх томчууд Ж.Энхбаярын талынх.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тусгай хамгаалалттай газар бол хөндөж болохгүй
Төрийн яамыг сайндаа Дарханд аваачаагүй, Ж, Энхбаяр сайд төрийн яамыг өөрийн безнисийн хажууд аваачиж суганд нь суутгасан эрээгээ алдсан МАН мафи!!! Энхбаярийн луйвардаж авсан бүх том үйлдвэрүүд Дарханд үйл ажилгаагаа явуулдаг!!
Бас үйлдвэрүүд авсан юмуу? ЖДҮ хулгайлж баяжсан ХАА-н сайд болоод үхрийг үржүүлээд эргээд малчдын малыг сайжруулах нэрээр 1 бухыг 30саяар шахдаг гэсэн.Татвар төлөгчдийн мөнгийг суйлж ханадаггүй шунал нь дуусдаггүй хулгайч даа.
Ноён уулыг ухуулахгүй ээ, сэрүүн зүүдлээрэй.
Ноён уулыг хамгаалах ёстой шүү
Байгаль орчноо мөнгөнөөс илүүд үзье
Энэ хүний шунал дийлдэхгүй нь ээ,
Ард иргэдийн саналыг сонсох хэрэгтэй
Tusgai hamgaalalttai gazriig hyalbar oorchilj bolohgui
Эдийн засаг чухал ч өв соёл бүр ч чухал
Ediin zasag geed buh zuilee zoliosloh hereggui
Ulsiin erh ashgiig terguund tavih heregtei
Ард нь том ах Хүрэлсүх нь бгаа байхаа
Аймаар баян байж алт бодоод унтаж чадахгүй болжээ. Газраа ухаад бидний амьдралыг дээшлүүлж өгөхүү? Өөрөө ухаад дуусна биз.үйлдвэр бариач.ажлын байр нэмээч.Арьс ширний үйлдвэр яасан. Арьс нэхий үнэгүйдэж байна.
Гайгүй юмуу гэсэн шуналдаа хөтлөгдөөд дархан цаазат уулруу хүртэл шунадаг байнштээ. Одоо энэ хүнийг төрөөс холдуульяа Монголчуудаа!
Ийм асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх нь зөв үү
Yag unen medeelel ni yu gedgiig medmeer baina
Huuramch esvel guitset bus medeelel bish baigaasai
Сайн эцгийн нэрийг гутаасан саарал толгойтой бирд чинь ханаж, цадахгүй юм аа. Зайлахаасаа өмнө шуналын бузар савраа эцэг өвгөдийн ариун, дагшин булш, бунхан руу дүрэхийг санаархаад байна уу. Лай ланчиг, үйлийн үрийг нь үүрч барах л юм байгаа биз дээ,
Цуврал мэдээнээс үзэхэд Ж.Энхбаярыг төрөөс холдуулах цаг болжээ. Бизнес, мөнгө хувьдаа арвижуулахын төлөө ажилладаг юм шив дээ. Дураар дургиж төрийн яамыг аймагт шилжүүлээд ямар үр дүн гарав.Яамны сайд, дарга нар УБ-Дарханы хооронд Жипээ унаад давхиж, 7 хоног бүр Засгийн газрын хуралдаанд ирэхээс эхлээд үрэлгэн зардал нэмэгдээд байх нь мэдээж.
zuu naslaarai agaa zuun neg naslaj tenegtwee
Хүүк өөрөө боловсролгүй юм болохоор тойрон хүрээлэгч нар нь ч адилхан бүтэлгүй гарууд !
Энэ өөрөө ингэж сэтгэхгүй, Хэн нэгний өмнөөс л ярьж яваа, өрөвдмөөр амьтан!
Одоо уул ухахыг больчихооч. Ухах, түнхэх асуудлаа орхиод тайван амьдар л даа.
Бузрууд сөнөтүгэй !!!
Энэ хулгайчийг төр засгаас үтэр түргэн зайлуулж, чоронд нь илгээсүгэй
Ulsaa bish uuriiguu boddog zangaa orhij chadahgui shunaltai uneheer duraaraa hun shu
Энэ новш одоо төрөөс зайлах болоогүй юу ?Дарханы хамаг үл хөдлөх н үнийг өсгөөд явсан хар гай
Энэ хүнээр тэр яам нүүлгэсэн зардлыг төлүүлээчээ нэг дурак нь гараад төсвийн мөнгө үрж байх ёстой юу ёс суртахуунгүй новш юмаа
харах царайн авиалагч Еөк Хүүкийг хамтруулж
Шалгах хэрэгтэй яахаараа ашиг соирхолын
Зөрчилтэй улсаар өөрийгөө хүрээлүүлээд байдаг
байнаа
Муу бүхнийг хийсэн олиггүй эр байна даа. Эд нар ингэж дураараа дургих гэж л Оюукыг зайлуулсан юм байна даа
Sain etsgiinkhee neriig gutaasan buzar
Ж. Энхбаярын хөрөнгийг хурааж, улсын ажлаас үе удмаар холдуудах хэрэгтэй.
Баяр болохтрй зэрэгцээд яарал ай горимоор батлах хууль гэдэг эь эдний идэж ууж эх орноо газар шороогоо зарах ухаж төнхөх асуудөл бх юм үүний оронд Алтангэрэл гишүүний санаачилсан хуул йг хэлцүүлэх нь дээр биш үү одоо газар нутгаа онгон байгалаа хамгаалж өөр аргаар эрдэмтдийнхэ хийж бүтээсэнг ашиглаж орлого олох нь ашигтай бх манайх шиг эрдэмтэд нь хийж өүтээчээд байхад дэмжихийн оронд шоронгоор айлган сүрдүүлж бүтээлийг нь өөр оронд хийлгэж бусдыг дэмжиж өөрийн орны хүмүүсийн бүтээлийг үгүйсгэж байдаг эргүү тэнэг урвагч нараар тараа удирдуулчихаад бүсээ чангалж эрх мэдлээ хасуулж дуугуй суудаг улс бхгүй бх харамсаад барахгүй юм
гэмгүй царайлсан янзын хувалз
Буурал толгойтоо, чи яах гээд бнаа?! Олон жил хувиа хичээсэн , төрийг самарсан юм хийлээ. Чиний дээд ураг удамд шоронжисон хүн чанар тааруу хүмүүс байсныг олон хүн мэднэ шүү. Энэ бүхэн удамшил уу?! Гай бололгүй зайлаач.
Энхбаярыг төрөөс зайлуулахгүй бол энэ нөхрийн шунал арай дэндлээ. Дархан, Сэлэнгэ бүхэлдээ энэ хүний хувийн өмч шиг боллоо. Бид ийм төрийн түшээтэй баймааргүй бна Дарханы хамгийн өнгөтэй бүхэн энэ хүнийх болсон жирийн иргэдэд олддоггүй 0.07га бол энэ хүнд хотын А бүсэд олон га-г нь олдоод бетонон ширэнгэ сүндэрлэсээр л бна
Өөрийн барьсан орон сууцнаас төрийн албан хаагчдадаа борлуулаагүй ч дархан орон сууцийг тэнгэрт тултал хөөсрүүлж өөрийн барилгын үнийг өсгөж чадсан этгээд дээ.
Өөрийн барьсан орон сууцнаас төрийн албан хаагчдадаа борлуулаагүй ч дарханы орон сууцийг тэнгэрт тултал хөөсрүүлж өөрийн барилгын үнийг өсгөж чадсан этгээд дээ. Балгаар өчнөөн дарханчууд үнийн хөөсрөлөөс болж өндөр үнэ зээлийн хүү төлөх дарамтад орсон шүү стак чинь
Үнэн эсэхийг нь баримтаар сайн шалгах хэрэгтэй
Ийм асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх нь зөв үү