
Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж буй энэ цаг мөчид УИХ-ын чуулганы хуралдаанаар тогттолын төсөлд өөрчлөлт оруулах нэрээр ЯАРАЛТАЙ гэдэг горимоор тогтоолын төсөл оруулж ирэв.
Энэ бол Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулсан хууль гэх тайлбарын дор Засгийн газраас УИХ-д бичгээр хүсэлт тавьснаар оруулж ирсэн юм. Ингэхдээ хуралдааны тов дотор “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал” нэрээр халхавчлан ямар ч хуулийн танилцуулга, агуулгын дэлгэрэнгүйгээр оруулж ирсэн бөгөөд гишүүдээс санал асууж, үг хэлүүлэлгүй дэмжүүлчихсэн.
Уг тогтоолын төсөл нь Гадаад зах зээл, олон улсын нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөлж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр Ковидын хууль гэж нэрлэгдэж байсантай яг ижил агуулга бүхий хууль юм.
Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХС Ж.Энхбаяр хуулийг танилцуулж, “Шатахууны үнийн нөлөөллийг инфляцид нөлөөлүүлэхгүй байх талаас нь бодлогын арга хэмжээ авч, энэ хүрээнд нефть, бүтээгдэхүүний гаалийн албан татварыг яаралтайгаар хэлэлцүүлж тэглүүлье гэж буй юм. Ингэснээр шатахууны үнэ дээр дахин 200 төгрөгөөр нэмэгдэхгүй байх боломжтой” гэж тайлбарлав.
Гэхдээ лавшруулаад харвал, уг хуулиар төсөв, санхүү, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгө мөнгө шилжүүлэх, Засгийн газар шуурхай шийдвэр гаргах зэрэг эрх эдэлнэ гэсэн үг.
Ковидын үед нэг удаагийн ийм хууль хэрэгжүүлж, мөн л эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна гэдэг нэрийн дор танилцуулаад Засгийн газрын эрх мэдлийг үлэмж тэлсэн. Түүнчлэн уг хуулийг дагаж тухайн үед Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж байсан зарим арга хэмжээнүүд бүрэн зогссон төдийгүй төрийн байгууллага дахь томилгоонууд зах замбараагаа алдсан. Одоо болтол ковидын үеийн төсөв ил болдоггүй.
Ингээд 2021 оны 12-р сард дуусгавар болж байсан Ковидын хуулийн дүрийг өнөөдөр өөрчилж, олон улсад үүссэн нөхцөл байдал нэрийн дор дөнгөж байгуулагдах гэж буй Н.Учралын Засгийн газрын эрхийг данхайлгах хөрсийг нь бэлдэж өглөө.
Ерөнхий сайдын томилгоог дагуулж, сэмхэн батлуулсан уг тогтоолын төслийн агуулгыг нээлттэй болгох ёстой.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаралтай горимоор ийм юм батална гэдэг өөрөө л сэжигтэй санагдаж байна
ene bol neg l oilgomjgui shiidver bolchloo doo
covidiin huuliin turshlaga bas sain bgaagui shuu dee
Эрх мэдэл ингэж тэлэх нь зөв үү гэдгийг сайн бодох хэрэгтэй
ene bol ard tumnees nuutslaad bga yum shig sanagdaj bn
Ил тод байдал хамгийн чухал баймаар юм даа
yagaad ingej hurdan batlah shaardlaga garsan yum bol
Ковидын үеийн алдаагаа дахиад давтах вий дээ
argagui l uls turiin togloom yvj bga yum shig
ene bol daraa ni ih asuudal daguulah vii
ene huuliin nariin aguulgiig medmeer bna
Иргэдэд ойлгомжтой, ил тод мэдээлэл хэрэгтэй байна
ard irgediin sanal bodliig sonsdoggui bolchij dee
ene bol turd itgeh itgeliig buurulne
tsag hugatsaa ni bur l tohiroogui sanagdaj bn
Ил тод байдал л хамгийн чухал шүү дээ
ard tumen medeh erhtei zuil shuu dee