СПОРТ

Г.Отгонцэцэг жүдогийн "Winner" нэртэй клуб байгууллаа

Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг Токиогийн олимпын дараа зодог тайлж, Монголдоо амьдарч буй.

Тэрбээр “Хүн цэг” буланд зочноор оролцохдоо “Багшийгаа дасгалжуулж буйг хараад “За, миний ёстой чадахгүй ажил байна” гэж боддог байлаа. Яг зодог тайлсны дараа миний бодол өөрчлөгдсөн. Казахстан, Монголын жүдогийн дэг сургуулилалт, бэлтгэлийн арга барил ондоо. Сурсан, мэдсэнээ, туршлагаа бусадтай хуваалцаж, зөвлөж, заахгүй хаявал хайран. Тиймээс жүдогийн клуб нээх бодол бий. Тамирчин бүхэн олимп, дэлхийн аварга болох боломжгүй. Жүдогоор дамжуулан бусдыг хайрладаг, хүндэлдэг, хүнлэг, зөв иргэн хүн болгож төлөвшүүлэхийг хүсэж байна” гэж байв.

Г.Отгонцэцэг “Winner” нэртэй клуб байгуулсан байна. Клубийнхээ багшаар өөрөө ажиллахаар болж, элсэлт авч эхэлжээ.

Г.Отгонцэцэгтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha
2022-02-08 11:26

Haltar al heden um olj dee kaz aas kk

Mongol
Mongol
2022-02-08 13:30

mash sain.

Холбоотой мэдээ

Back to top button