Нийгмийн

Г.Отгонцэцэгийн шавь нар дүүргийн аваргаас таван медаль хүртлээ

Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахтсан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг Токиогийн олимпын дараа зодог тайлсан билээ.

Өдгөө гэр бүлийн хамт Монголдоо амьдарч буй тэрбээр “Winner” нэртэй клуб байгуулан, залгамж халаагаа бэлтгэн, эх орондоо жүдо бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа юм.

Г.Отгонцэцэгийн шавь нар түрүүчээсээ амжилт гаргаад эхэлжээ. “Winner” клубийн тамирчид анхны тэмцээн нь Баянгол дүүргийн аварга байлаа. Г.Отгонцэцэгийн шавь нар тус тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, Маргад 44 кг-д, Доржсүрэн 50 кг-ын жинд түрүүлж, дүүргийн аварга болов. Мөн 40 кг-д Ялгуунсолонго мөнгө, 34 кг-д Билгүүнгарьд, 50 кг-д Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэн, багшийнхаа амжилтыг үргэлжүүлэх ирээдүйтэйгээ харуулав.

Г.Отгонцэцэгтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-19 14:13

Дүү минь улам их хичээж тив, дэлхий, олимпийн аварга бэлтгээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x