СпортСПОРТ

А.Адъяасүрэн Азийн аваргаас гурван жил дараалан медаль зүүлээ

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр ӨМӨЗО-ы Ордос хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. ОУХМ А.Адъяасүрэн ААШТ-ний эмэгтэйчүүдийн +78 кг жинд Солонгосын бөх Кимийг ялж хүрэл медаль хүртлээ. Барилдааны явцад Солонгосын бөх бэртэл авч улмаар А.Адъяасүрэнд ялалтыг өглөө.

Ингэснээр тэрбээр гурван жил дараалан азийн аваргаас медаль авч буй бөгөөд "Хонгконг-2024"-өөс мөнгө, "Бангкок-2025"-аас хүрэл медаль зүүгээд байна. Харин эрэгтэйчүүдийн +100 кг хүрэл медалийн төлөө барилдсан О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар ялагдаж 5-р байранд орлоо.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүнд жингийн эрэгтэйчүүд өрсөлдөгчөө давах ямар ч санаачлага, хөдөлгөөн, мэх хийдэггүй, зүгээр л жоохон бөхийсхийгээд зогсож байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button