Монгол Улсад дөрөв дэх удаагаа болж буй “Их дуулга”-д олимпын аварга тав, дэлхийн аварга болсон 25 жүдоч барилдахаар иржээ. Хамгийн олон бөхтэй жин нь эрэгтэйчүүдээс 81 кг бөгөөд тус жинд 42 тамирчин барилдахаар бүртгүүлжээ. Харин эмэгтэйчүүдээс 70 кг-д 33 жүдоч бүртгүүлсэн нь хамгийн ихэд тооцогдоно. “Их дуулга”-ын сугалааны үйл ажиллагаа “Новотел” зочид буудалд өнөөдөр 13:30 цагт болно.
Маргааш эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж эхний аваргууд тодорно. Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт эрэгтэй 90, 100, +100 кг-ын жингийн барилдаан болж өндөрлөнө.Тэмцээн маргааш “AIC Steppe Arena”-д эхэлнэ.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.