СПОРТ
Ирен Вүүст таван олимпод дараалан түрүүллээ

Бээжингийн өвлийн олимпын наадмын тэшүүрийн төрөлд Нидерландын тамирчин Ирен Вүүст түрүүллээ.
Эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд алтан медаль хүртсэн, 35 настай тэрбээр таван олимпод дараалан аварга болж байгаа нь энэ. Ингэснээр олимпын наадмын зургаан алт, таван мөнгө, нэг хүрэл нийт 12 медальтай боллоо.

Энэ нь өвлийн спортын түүхэнд гуравт бичигдэх амжилт. Норвегийн гүйлтийн цаначин Марит Бьёрген 15, Норвегийн биатлонч Бьюрндален 13 медаль хүртсэн амжилтаар бусдыгаа тэргүүлдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.