Камила Валиевагийн допингийн асуудлаарх шүүх хурал үргэлжилж эхэлжээ

ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиевагийн допингийн асуудлаарх шүүх хурлын сонсгол өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн. Гэвч арбитрын шүүхийн бүрэлдэхүүн нэмэлт бичиг баримт бүрэлдүүлэхийг хүссэний дараа хурлыг хойшлуулсан юм.
Тэгвэл Швейцар улсын Лозанна хотод орших Спортын арбитрын шүүх Валиевагийн хэргийн сонсголыг пүрэв гарагт /2023.11.09/ дахин хэлэлцэж эхэлсэн байна. Сонсгол хоёр өдөр үргэлжилж өнөөдөр дуусна. Өнөөдөр дуусах ч гэсэн шийдвэр хэдэн сарын дараа ч гарч магадгүй.
Тус сонсголд ОХУ-ын допингийн эсрэг агентлаг (RUSADA), Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) болон Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) оролцож байгаа. Валиева 2021 оны арван хоёрдугаар сард ОХУ-ын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо триметазидин нэртэй хориотой бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон.
Гэвч энэ мэдээлэл Валиева ОХУ-ын шигшээ багийг Бээжингийн олимпоос алтан медаль авахад нь тусалсны дараа буюу 2022 оны хоёрдугаар сарын 8-ний өдөр олны өмнө ил болсон нь гол асуудал юм.
Уг явдлын дараа ОХУ-ын допингийн эсрэг агентлаг Валиева шинжилгээнд унасан ч үл хайхарсан эсвэл өөрийн буруу байхгүй гэж үзсэн.

Олон улсын олимпын хороо Бээжингийн олимпын үеэр Валиевагийн хэрэг шийдэгдтэл уран гулгалтын багийн төрөлд медаль олгохгүй гэж мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл шагналт байранд орсон тамирчид медалиа аваагүй жил гурван сар болж байгаа гэсэн үг.
“RUSADA” энэ хэрэгт зохих арга хэмжээ авахыг эрэлхийлж байгаа бол Олон улсын тэшүүрийн холбоо түдгэлзүүлэх шийдвэр гаргахыг санал болгосон. Харин “WADA” Валиевагийн олимпод үзүүлсэн амжилтыг хүчингүйд тооцож, дөрвөн жил тэмцээнд оролцохыг хориглох арга хэмжээ авах санал гаргасан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ-н иргэн болох хүсэлтээ гаргасан байгаа энэ хүүхэн
orosuud huuramch
Спорт бол зэвсэг
Спорт улс төр 2 нэг тогооны бантан болсон хорвоо.