“Бээжин-2022” өвлийн наадамд Монгол Улсаас эх орноо төлөөлөн хоёр тамирчин оролцож байгаа билээ.
Цанын эмэгтэйчүүдийн спринт төрөлд хурд сорьсон А.Энхтуул 79 дүгээр байрт орлоо. Эл төрөлд 91 тамирчин өрсөлдсөнөөс тэрбээр 1.5 км замыг 3:58.25 минутад туулжээ.
Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөнө.
Олимпын наадамд өрсөлдөж буй манай нөгөө тамирчин Б.Ачбадрах 17:05 цагт гараанаас гарна.
А.Энхтуул Бээжингийн олимпод оролцсон торгон агшнууд Д.Нямбилэгийн дуранд ингэж буужээ.
А.Энхтуул гэж хэн бэ
Төрсөн огноо: 1996.01.14 /Булган аймаг, Тэшиг сум/
Цанын анхны багш нар: Р.Цогзолмаа, О.Хүрэлбаатар
Одоогийн багш: Ж.Дашдондог
Онцлох амжилтууд: - 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
- 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон.
- 2017 онд Финланд улсын Лахти хотод болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.
- 2019 онд Австри улсын Зефилд хотноо болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.
- Улсын 4 удаагийн аварга.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.