Нийгмийн
ЭМЯ: 1230 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1230 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 602 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 628 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2065 боллоо.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 21,606 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5800 иргэн байна. Үүнээс 383 нь жирэмсэн, 1074 хүүхэд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.