Нийгмийн
ЭМЯ: 1297 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1297 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 687 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 610 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 2067 боллоо.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 22,303 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6,219 иргэн байна. Үүнээс 479 нь жирэмсэн, 1,127 хүүхэд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.