ДЭЛХИЙНИЙГЭМ

Ханхүү Эндрюгийн үйлдсэн хүчингийн хэргийг шүүхээс гадуур шийдвэрлэжээ

Их Британийн Хатан хаан II Елизабетагийн хөвгүүдийн нэг ханхүү Эндрю хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Виржини Жуфрийг хүчирхийлсэн гэх гурван хэрэгт буруутгагдсан билээ. Харин түүний хэргийг шүүхээс гадуур шийдсэн талаар “The Guardian” сонин мэдээллээ.

Сонинд тэмдэглэснээр, ханхүү Эндрю хүчин хийсэн гэдгээ хүлээгээгүй байна. “The Guardian”-д ярилцлага өгсөн хуульчдын хэлснээр, хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ арван сая ам.доллароос давж байгаа аж.

“Daily Telegraph” болон “The Mirror” сонинууд 12 сая фунт стерлинг буюу 16 сая гаруй ам.доллар гэж байгаа юм.

(Эх сурвалж: The Guardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нас тогтсон эр, хунтайж байж ийм гомо юм хийж явах ч гэж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button