Нийгмийн
ЭМЯ: 834 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 834 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 479 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 355 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 2077 боллоо.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 20,637 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6,167 иргэн байна. Үүнээс 94 нь жирэмсэн, 1,334 хүүхэд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.