УЛС ТӨР
УИХ-ын завсарлага дууслаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд тойрогтоо танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож дууслаа. УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн өчигдөр орой /2016.06.29/ хүртэл орон нутгуудаар явж дуусах ёстой байсан ч зарим гишүүд ирж амжаагүй байгаа тул чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааныг хойшлуулах нөхцөл байдал үүссэн байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан улсын их баяр наадмын өмнө завсарладаг уламжлалтай. Энэ хаврын чуулганыг долоодугаар сарын 05-нд хаахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнээс өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган, ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэхээр төлөвтэй байгаа аж.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.