
NASA-гийн ажлын хэсэг ойрын ирээдүйд далайн төвшин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан мэдээллийг тайландаа тусгажээ. Тайланд 2050 он хүртэл дэлхийн далай тэнгисийн төвшин дунджаар 25-30 сантиметрээр нэмэгдэх аж. Төвшин нэмэгдснээр дэлхий даяар нэлээд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй хэмээн тайланд дурджээ.

NASA-гийн админаар ажилладаг Билл Нельсон хэлэхдээ, шинээр үүсэж буй уур амьсгалын хямралыг бүрэн шийдвэрлэхийн тулд тодорхой арга хэмжээ авах цаг болсныг онцлов. Эл тайлангаас харахад, ердөө гучхан жилийн дотор далайн усны төвшин өнгөрсөн зуунд байсантай ижил хэмжээгээр нэмэгдэж магадгүй юм байна.

Сүүлийн жилүүдэд үргэлжилж буй уур амьсгалын өөрчлөлт нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдэг нь тодорхой болж, батлагдсан зүйл. NASA-гийн гаргасан тайлангийн тусламжтайгаар 2017 онд олж авсан мэдээлэл, өгөгдлүүдийг шинэчилсэн. Энэ нь далайн төвшин 2150 хүртэл хэрхэн өөрчлөгдөх талаарх мэдээллийг агуулдаг аж. Түүнчлэн, анх удаа ийм богино хугацааны урьдчилсан мэдээг авах боломжтой болсон юм.
NASA ойрын арван жилд ажиглалтын таван ч том төв барихаар төлөвлөсөн ба үүний ачаар судлаач, мэргэжилтнүүд манай гарагийн агаар мандал, уул ус, газар шороо, мөс цастай холбоотой нарийн өгөгдөл, мэдээллийг тодорхой ойлгох боломж бүрдэх аж.
(Эх сурвалж: Independent)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Голын ус нэмэгдэх мэдээлэл харагдана уу