Гадаад мэдээ

Өнгөрсөн арван жилд цаг уурын гамшигт үзэгдэл 2 их наяд ам.долларын хохирол учруулсан

Өнгөрсөн арван жилийн хугацаанд цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас дэлхий дахинаа 2 их наяд ам.долларын хохирол учирсан гэдгийг нэгэн шинэ тайлан харуулжээ. Тэрхүү тайлан “International Chamber of Commerce” нэртэй компанийн захиалгаар хийсэн байна.

Уур амьсгалтай холбоотой 4 мянга гаруй гамшигт үзэгдлийн үр дүнд судалж тэрхүү тайланг бичсэн аж. Гэнэтийн үеэр, түймэр гэх мэт цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд 451 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учирсан байна. Энэхүү тайлан дэлхийн орнууд Азербайжан улсад COP29 буюу 2024 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал эхлэхтэй зэрэгцэн нийтлэгдэв. Тус бага хурал өнөөдрөөс /2024.11.11/ эхлэн ирэх долоо хоногийн баасан гараг /2024.11.22/ хүртэл үргэлжилнэ.

“ICC” компанийн ерөнхий нарийн бичгийн дарга Жон Дентон “Өнгөрсөн арван жилийн өгөгдлүүд нь уур амьсгалын өөрчлөлт ирээдүйд тулгарах асуудал биш гэдгийг тод харуулж байна. Цаг уурын гамшигт үзэгдлээс болж үр бүтээмжийн томоохон алдагдлыг яг одоогийн эдийн засагт мэдрэгдэж байна” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button