Нийгмийн

Түмний хүүхдийг татаж оруулаад, хаалгаа тасхийтэл хаадаг цэцэрлэгүүдийн үүдийг НЭЭЕ

Цар тахлаас болж цэцэрлэгт дөнгөж явж эхлээд л удаагүй карантинд орсон гурван настнууд дөнгөж саяхнаас цэцэрлэгтээ явж, зэрлэгшсэн байдлаа засах гэж хичээж эхэллээ. Түүнчлэн цэцэрлэгийн үйл ажиллагаа ч ерөнхийдөө жигдэрч, бүх хүүхдүүдээ авч эхэлснээр ачаалал нь нэмэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас ч бүх хориог цуцалж, хилээ нээж, улбар шар түвшингээс шар түвшинд шилжиж буйгаа зарлаад байна. Энэ хүрээнд амны хаалт зүүж, зай барихаас бусад бүх зүйлсийг хориглоод хатуурхаад байхгүй хэмээсэн.

Гэтэл цэцэрлэгийн багачууд, тэдний эцэг эхэд дээрх зүйл үйлчлэхгүй байна. Өмнө нь цар тахалгүй үед хүүхдээ оруулаад хувцсыг нь солиод оруулж өгөөд, анги танхимтай нь танилцаад гарч болдог байлаа. Одоо гэтэл цар тахлаар далимдуулсан хөл хориогоо цэцэрлэгт хатуу үйлчилсэн хэвээр байна.

Тодруулбал, эцэг эхчүүдийг цэцэрлэг рүү нэвтрүүлэхгүй, үүдээр хүүхдийг нь татаж оруулаад, хаалгаа тасхийтэл хаадаг байдал бүх цэцэрлэгт үйлчилсээр байна. Түмний олон хүүхдийг өдөржин харж хандаж байгаа багш нар өдөрт 30-40 хүүхдийн хувцас хунарыг өглөө, оройд сольж байгаа нь ажлын ачааллыг нь нэмж байна. Түүнчлэн үүний уршгаар санамсаргүй байдлаар өвлийн хүйтэнд хүүхдүүдийг нимгэн хувцастай нь гаргаж ирж эцэг эхэд нь хүлээлгэн өгөх асуудлууд ч гарч байна гэх.

Ер нь цэцэрлэгийн дотоод орчин энэ мэтээр эцэг эхчүүдэд маш их хаалттай байдаг нь туйлын үнэн. Бид хүүхдээ өдөрт ямар орчинд, юу хийж, яаж тоглож, хэрхэн унтаж, юу идэж байгааг харах ямар ч боломжгүй байдаг.

Таны хүүхдэд ангидаа ормогцоо хатуу хуванцар хүйтэн сандал дээр нөмгөн цамц, хөнгөн хувцас, нимгэн тирко, дан өмдтэйгөө гар хөлөө хумхиад сууцгааж байгаа юм биш биз. Хүүхдүүдийн баас шээсийг үнэртүүлэхгүйн тулд нойлын өрөөнд үнэртэй шүршигч цацдаг эс бөгөөс жавeльоноор хамар ам цоргиж, хоолойг нь хорстол сэнгэнүүлэн угаасны улмаас өглөө зүгээр очсон хүүхэд орой нь ханиагаад гэртээ ирж байгаа юм биш биз. Хүүхдүүд унтаж амарч завсарлаж байх хооронд том том цонхуудыг нэвт онгойлгодгийг мэдэх үү. Хүүхдүүдээ орой цэцэрлэгээс авахад өдөржин хоол идээгүй аятай идэх юм руу ум хумгүй дайрдагийг та анзаарсан уу. Тэдэнд уух шингэн зүйл хангалттай өгдөг болов уу гэх мэт.

Уг нь бол эцэг эхчүүд шаардаж, цэцэрлэгийн удирдлагууд ч дотоодоо зохион байгуулалт хийж, эцэг эхчүүдэд хоолны амталгаа хийлгэж, хичээлээ хэрхэн ордог, өдөрт юу хийлгэдэг талаараа тайлагнаж байх нь зүйтэй юм. Гэвч энэ бүхэн яг одоо цэцэрлэгүүдэд бүрэн алдагдаад байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 23, 2022 09:37

ээ тэгээ л авч байгаа нь их юм гээ л өгч байна.

Зочин
Зочин
2 сар 23, 2022 10:25

Зүгээр ажлыг нь хийлгээ

Зочин
Зочин
2 сар 23, 2022 10:43

arai l denduu

зочин
зочин
2 сар 23, 2022 13:50

ингэж туйлширч болохгүй ээ. Цэцэрлэгт хүний өөрийн, хүн болох гэж яваж байгаа олон олон нялх, б�##�чир хүүхдүүд минь байгаа, эрүүл ахуйн хувьд ч, эмх цэгцийн хувьд ч журамтай байхад буруудах юм огт байхгшй. Эцэг эхчүүд бид цаг барьж, цагийн юмыг цагт нь биелүүлж суурах хэрэгтэй. Эцэг эх болгон чөлөөтэй орж гараад байв�##� цэцэрлэгт болон хүүхдүүдэд маш хүндрэлтэй. Хүүхдүүд эцэг эхчүүдээ тэгж харж ажиглах боломжтой юм бол гэртээ хүүхдээ хар л даа. Харин ч цэцэрлэгүүд камертай болчихсон эцэг эх нь хүүхдээ харах боломжтой байгаа. Улсын цэцэрлэг маш их ача�##��##�тай ч багш нар нь программынхаа дагуу эцэг эх, бидний сургаж амжихгүй байгаа маш олон зүйлийг сургаж чаддаг, сургасан байдаг. 50,60 хүүхэдтэй 2хон хүн ажилладаг. Тэд бидний хүүхдийг нийгэмд хөл тавьж буй анхны �##�хамд нь хүлээн авдаг. Харин бид үйл ажиллагаанд нь дэмжлэг болж чадахгүй юмаа гэхэд саад болохгүй л байх хэрэгтэй. Бид гэртээ ганц 2хон хүүхэдтэйгээ яажшуухан байдаг билээдээ. х�##�бага барих, хуьцасаа эвхэх гээд л анхан шатнаас нь зөндөө юм сургадаг. Өдөрт орж гарч хүүхдээ харж гүйх байтугай орой авах цагтай нь ур�##�дан барин л хүүхдээ авдаг шүү. Туйлширч ганц өөрийн ч вюм уу өрөөлийн өрөөсгөл бодлоор бүү ханд.

Зочин
Зочин
2 сар 23, 2022 15:05

Цэцэрлэгүүд ковидын үед амар бсаан ача�##��##�тай үед бол хэцүү ш дээ ц�##�ин бага багш нар нь зогсох чөлөөгүй ажилладаг 30.40.бэлтгэл анги хавар намар 60 аа дээш нэг ангид сурдаг орой зарим хүүхдийг авахгүй 20 цаг хүргэнэ илүү цаг өглөө орой 30 минут өгдөг цэцэлэгийн хүрэлцээ сүүлийн 20 иод жилд цэцэрлэгийн элсэлтийн асууд�##� мөнгөөр ярьдаг болсон нь нууц биш

Холбоотой мэдээ

Back to top button