Нийгмийн

ТОДРУУЛГА: Зогсоолд байрлуулсан машиныг цагдаа дур мэдэн ачуулснаас болж осол гарсан

2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 17:34 цагт ачлагын компани иргэний машиныг ачиж явтал холбогч уяа нь тасарч машин зам дээр удирдлагагүйгээр ухарч хоёр авто машин мөргөсөн хэрэг гарсан. Энэ талаар машины эзэн С.Сэрикболтой холбогдож мэдээллийг тодрууллаа.

-Машинаа хаана тавиад ачуулсан бэ?

-Би машинаа БЗД-ийн цагдаагийн авто зогсоолд байрлуулаад шалгалт өгөхөөр орсон. Нэг цагдаа залгаад "Машинаа гарга" гэхэд найзыгаа явуулж, таван минутад очуулсан юм. Манай найзыг гүйгээд очиход машиныг маань ачаад аваад явж байсан. Мөн миний таглаж зогсоолд таглаж тавьсан машин тусгай дуут дохио, симфорт бус энгийн машин. Эзэн нь л цагдаа хүн.

Ачлагын компани руу машинаа авахаар явж байхад миний машин хоёр машинтай мөргөлдсөн байхыг олж харсан. Ном журмынх нь дагуу зогсоол дээр байрлуулсан машиныг маань нэг цагдаа эрх мэдлээрээ ачлага дуудаж, ачлага үл үйлдэж болох газраас ачуулсан.

-Юунаас болж өөр машин мөргөсөн талаар ачлагынхан юу гэж тайлбарласан бэ?

-Ачлагынхан машиныг маань гутлын үдээс шиг уяагаар холбож уяаад ачиж явсан учраас ийм зүйл гарсан. Уг нь гинжээр бэхэлж, хүний эд хөрөнгийг хамгаалах ёстой.

Ачлагынхан дээр очоод уурлатал машиныг маань өөр машинуудтай мөргөлдүүлчхээд ачиж авч явах гэсэн. Учир нь нөгөө цагдаа "Заавал ачаад яв" гэснийг ачлагынхан хэлсэн.

-Таны машины хохирлын хэмжээ хэчнээн төгрөг болсон бэ, энэ хохирлын барагдуулсан уу?

-Үнэлгээ хийхэд, бүх юмыг янзлахад 1.5 сая орчим шаардлагатай. Гэвч надад ачлагын компани 1 сая 124 мянган төгрөг өгсөн. Би машинаа жолоочийн үүрэг хариуцлагын дагуу зогсоолд байрлуулсныхаа төлөө үлдсэн мөнгийг өөрөөсөө гаргах шаардлагатай боллоо.

-Та гомдолтой байна уу?

-Би маш их гомдолтой байна. Учир нь машинаа их хайрлаж, сэмбэгэр унадаг байсан юм. Нэг ч удаа замаск татуулж, засвар оруулаагүй. Гэтэл нэг цагдаа эрх мэдлээрээ далайлгаж, иргэн намайг хохироолоо. Хэдийгээр машиныг маань бүрэн янзалж өгсөн ч миний өмнөх машин биш болно. Дараа зарахад ч үнэлгээ нь сэвтэж байсан гэдэг үзүүлэлтээрээ унана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа

Зогсоол ч гэсэн машин хаагаад эргүүтэж тавьчихаад �##�га болдог дуракуудын л нэг байна. Одоо яахав том сануулга. Машинуудын хохиролыг ачилтын нөхөд өөрсдөө төлнө биз мэдээж.

Зочин
Зочин

Наад цагдаа чинь тэр ачлагын газрын сүлбээтэн байна. Манай цагдаагийнхан гэж иймэрхүү маягаар л ажилладаг

Монгол өвгөн
Монгол өвгөн

Цхгдаа нарын новшиин зан бхгүй ю...зүгээр л дуудаад л блно биз..уже ачилгын машин дуудаж ачуулчихаад тэгээд машинаа гарга гж худлаа новширч бхгүй ю..иим хөгиин цагдаа нар л иим ажил хиинэ. Өөр юүүүч чадахгүй ма.лнууд..

Зочин
Зочин

Цагдаа нөр ч ямарч хүн чанаргүй эрэг шорооноос төрчихсөн юм шиг хөлдүү нөхөд байдаг юм. Иргэд минь сайн цагдаа сарын найз саар цагдаа цагийн найз гэдгийг үргэлж санаж яваарай

Зочин
Зочин

Ачуулсан цагдаагийн нэр усыг нь хэлбэл дээр дээ
Эрх мэдэл �##�бан туша�##�аа хэтэрүүлсэн байгааг ш�##�гаад гарсан хохирол барагдуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button