
АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад Хэргийн сайд Сергей Лавров нарын эсрэг хориг арга хэмжээ тогтоосон талаар АНУ-ын Сангийн Яам мэдээллээ.
Хоригт мөн Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нар ч багтжээ.
АНУ-ын Сангийн сайд Жаннет Йеллен мэдэгдэлдээ, “Бид олон улсын холбоотнууд болон түншүүдтэйгээ нэг фронт болж, Украин улсад халдаж, түрэмгийлснийхээ төлөө Орос улс эдийн засаг, дипломатын ноцтой үнэ төлөхийг баталгаажуулах болно” хэмээв.
Мөн АНУ болон түүний холбоотнууд “Оросын элит”-ийн эсрэг хязгаарлалт тогтоож, хориг арга хэмжээ авсаар байх болно хэмээн онцлов.
Хоёрдугаар сарын 24-ний өглөө эрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн.
АНУ болон түүний холбоотнууд, Барууныхан үүнийг “дайн” хэмээн үзэж байгаа юм. Гэсэн ч, ОХУ үүнийг зөвхөн “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн өөрсдийгөө зөвтгөсөөр, мэлзсээр байгаа юм. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Украины ард иргэдийн газар дээрээс нь хийсэн видео бичлэг зэргээс харахад Оросын цэргүүд энгийн иргэдийг хайр найргүй устган хороож буй бичлэгүүд ар араасаа олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа юм. Энэ бүхнийг “дайн”-д оролцогч талуудын хэн хэн нь суртал ухуулга /пропоганда/, худал ташаа зүйл хэмээсээр байгаа юм. Гэвч, бодит нөхцөл байдал бол төсөөлж байснаас ч илүү үнэхээр аймшигтай болоод байгаа юм.
Нөхцөл байдал улам даамжирч, “цэргийн тусгай ажиллагаа”-гаар энгийн номхон иргэд амиа алдаж байгаа тул ийнхүү АНУ ОХУ-ын төрийн тэргүүнээс авхуулаад өндөр дээд албан тушаалтнуудад нь хориг тогтоолоо. Мөн үүнээс өмнө АНУ Оросын банкуудын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.
Түүнчлэн, Их Британи, Европын Холбоо, Канад гэх зэрэг улс орнууд ОХУ-ын Ерөнхийлөгч болон Гадаад Хэргийн сайдын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа билээ.
(Эх сурвалж: UNIAN)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ehlej turemgiilel uildej bga ymarvaa uls delhiid muuhai haragdah bolno orchin uyd
ОРОС ИРАН ХОЙД СОЛОНГОС БОЛЖ ДЭЭ
ӨГӨР ПУТИНААС ЯЛ АСУУХ ЁСТОЙ ЮМ