ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

АНУ Владимир Путины эсрэг хориг арга хэмжээ тогтоолоо

АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад Хэргийн сайд Сергей Лавров нарын эсрэг хориг арга хэмжээ тогтоосон талаар АНУ-ын Сангийн Яам мэдээллээ.

Хоригт мөн Батлан ​​Хамгаалахын сайд Сергей Шойгу, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нар ч багтжээ.

АНУ-ын Сангийн сайд Жаннет Йеллен мэдэгдэлдээ, “Бид олон улсын холбоотнууд болон түншүүдтэйгээ нэг фронт болж, Украин улсад халдаж, түрэмгийлснийхээ төлөө Орос улс эдийн засаг, дипломатын ноцтой үнэ төлөхийг  баталгаажуулах болно” хэмээв.

Мөн АНУ болон түүний холбоотнууд “Оросын элит”-ийн эсрэг хязгаарлалт тогтоож, хориг арга хэмжээ авсаар байх болно хэмээн онцлов.

Хоёрдугаар сарын 24-ний өглөө эрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн.

АНУ болон түүний холбоотнууд, Барууныхан үүнийг “дайн” хэмээн үзэж байгаа юм. Гэсэн ч, ОХУ үүнийг зөвхөн “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн өөрсдийгөө зөвтгөсөөр, мэлзсээр байгаа юм. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Украины ард иргэдийн газар дээрээс нь хийсэн видео бичлэг зэргээс харахад Оросын цэргүүд энгийн иргэдийг хайр найргүй устган хороож буй бичлэгүүд ар араасаа олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа юм. Энэ бүхнийг “дайн”-д оролцогч талуудын хэн хэн нь суртал ухуулга /пропоганда/, худал ташаа зүйл хэмээсээр байгаа юм. Гэвч, бодит нөхцөл байдал бол төсөөлж байснаас ч илүү үнэхээр аймшигтай болоод байгаа юм.

Нөхцөл байдал улам даамжирч, “цэргийн тусгай ажиллагаа”-гаар энгийн номхон иргэд амиа алдаж байгаа тул ийнхүү АНУ ОХУ-ын төрийн тэргүүнээс авхуулаад өндөр дээд албан тушаалтнуудад нь хориг тогтоолоо. Мөн үүнээс өмнө АНУ Оросын банкуудын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.

Түүнчлэн, Их Британи, Европын Холбоо, Канад гэх зэрэг улс орнууд ОХУ-ын Ерөнхийлөгч болон Гадаад Хэргийн сайдын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа билээ.

(Эх сурвалж: UNIAN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-02-26 09:20

Ehlej turemgiilel uildej bga ymarvaa uls delhiid muuhai haragdah bolno orchin uyd

Зочин
Зочин
2022-02-26 16:55

ОРОС ИРАН ХОЙД СОЛОНГОС БОЛЖ ДЭЭ

ҮНЭН
ҮНЭН
2022-02-28 01:40

ӨГӨР ПУТИНААС ЯЛ АСУУХ ЁСТОЙ ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x