УЛС ТӨР

ХУВИЛБАР: Д.Эрдэнэбилэгийн ХБ-ны 489 тэрбумын өрийг “Эрдэнэт”-ийн 400 сая ам.доллараас СУУТГАН ТООЦНО

Хөгжлийн банкны эл дуулианы үндсэн зорилго нь анхнаасаа “сахал” Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай нар луу чиглэсэн байсан гэх. Гэвчиг үндсэн зураглалаасаа хазайсан учир ЖДҮХС-гийн хэрэг шиг улс төрчид нь чирэгдэхгүйн тулд МАН-ын генсек Д.Амарбаясгалан тэргүүтнүүд түрүүлж, шүглээ үлээсэн дүр зураг харагдаж буй. Хэдий хазайсан ч анхны зураглал руугаа орох нь эрх баригчдад туйлын чухал юм.

УРЬДАЧ НӨХЦӨЛ: Д.Эрдэнэбилэгтэй хамааралтай бизнесүүд ХБ-д 489 тэрбумыг төлөх ёстой 

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд Хөгжлийн банкны шуугианыг анхдагч чиглүүлсэн эзэд рүү хэрхэн холбох талаарх ньюансыг уншуулъя. Энэ удаад ХХБ-ны ТУЗ-ийн дарга, “сахал” Д.Эрдэнэбилэгтэй Хөгжлийн банкны асуудлыг хэрхэн уях вэ агуулгыг тоймлов.

Хөгжлийн банкнаас Д.Эрдэнэбилэгтэй хамааралтай бизнес болох “Кью Эс Си” 71.3, “Хөтөл” 61.3 сая ам.долларыг тус бүр зээлсэн. Улсын дээд шүүхээс “Кью Эс Си” компанийн төлөх зээлийн хэмжээг 192.5 тэрбум гэж тогтоосон бол Хөгжлийн банкнаас “Хөтөл” ХХК-ийг 296.5 тэрбумыг нэхэмжилж, шүүхэд хандаад буй. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банканд 489 тэрбумыг төлөх хүлээгдэлтэй байгаа гэсэн үг.

УГ ЗЭЭЛИЙГ “ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВЬТАЙ ХОЛБОНО

Тэгвэл уг зээлийг юутай холбож, хэрхэн ажиллах вэ гэдэг дээр МАН-ынхны тархи ингэж гүйжээ. Тэр нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас оруулж ирсэн 400 сая ам.долларт оруулж тооцох. Суутган тооцлоо гэхэд, 489 тэрбум нь өнөөгийн ханшаар 171.5 сая орчим ам.доллартай тэнцэх юм. Уг дүнг 400 сая ам.доллараас хасч тооцох хэлцлийг Засгийн газраас Д.Эрдэнэбилэгийн багтай хийхээр төлөвлөжээ.

Хэлцэл хийхтэй холбоотой өмнөх шийдвэрүүдийг сануулахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын өмчлөлөөс 400 сая ам.доллараар худалдан авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-тай Засгийн газар суутган тооцох хэлцэл хийх замаар төрд 100 хувь шилжүүлэн авахаар УИХ-ын 23-р тогтоолыг 2017 онд баталсан.

Гэвч хэлцэл өрнөхгүй байсаар өдийг хүрсэн. Улмаар өнгөрсөн намрын чуулганаар 23-р тогтоол дахь “ХЭЛЦЭЛ ХИЙХ” гэх үгийг хасах өөрчлөлт оруулах төслөө Засгийн газраас өргөн мэдүүлсэн. МАН-ын Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг баталсан долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр товлогдсон байсан уг тогтоолын төсөл гэнэт алга болсон юм.

Тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганаар баталсны дараа ШУУД СУУТГАН ТООЦОХ эсвэл дээр дурдсанчлан Д.Эрдэнэбилэгийн багтай ХЭЛЦЭЛ ХИЙХ гэсэн хоёр хувилбар энд харагдаж буй юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь монголын талд шилжсэн нь монголчууд ковидын үеийн хүнд нөхцөл байдлаа даван туулах гол хөшүүрэг болов. Нөгөө талд төр “хүчээр” 100 хувь авснаар Х.Бадамсүрэн хувиасаа өгч буй аятайгаар улс төрчдөд тал засдаг субьект болж хувирсан нь ч үнэн. Д.Эрдэнэбилэгийн багийнхан энэ хугацаанд ямагт “хүлцэнгүй” байж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр гар угааж буй процесст нэг ч үг үл дуугарав. Нөгөө талд тэдний гэм буруутай эсэх агуулга шүүхээр шүүгдэхгүй асар удаж, ихэнх тохиолдолд хувийн хэвшил талд шүүхийн шийдвэрүүд гарсаар ирэв.

Өөрийнх нь барааны талыг хүмүүс юу ч асуухгүйгээр хэрэглээд л байхад нүд нь балай, чих нь дүлий суудаг Д.Эрдэнэбилэгийг өнөөдөр туйлын эх оронч бус гэж буруутгах өнцөг эс олдоно. Чөлөөт зах зээлтэй, ардчилсан орны жишгээр төр хувийн хэвшилтэйгээ бизнесийн зарчмаар хэлцэл хийж, шүүхийн асуудлаа өөр талд зарчмаар нь шийдэх учиртай гэсэн сэтгүүлчийн үзэл баримтлалаа энд дахин илэрхийлье.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 1, 2022 08:24

Бадамжунайг яах уу

Зочин
Зочин
3 сар 1, 2022 08:30

Т�##� т�##�аас нь бичжээ. Сах�##� Эрдэнэбилэгийн ачаар эрдэнэт үйлдвэр 100 хувь монголын т�##�д орж ирсэн. Ковидыг үкэр Эрдэнэтээ са�##�аа. Энэ хоёр асуудлыг нмйлүүлж үзэх нь зөв байх

Зочин
Зочин
3 сар 1, 2022 08:40

Sahal mongoliin baylagiig tsulmusun

Зочин
Зочин
3 сар 1, 2022 09:01

Нээрээ ерөөсөө дууграхгүй өдий хүрлээ

Зочин
Зочин
3 сар 1, 2022 09:07

Huwiin hewshliinhee hurungiig shuud awchih yum uu

ҮНЭН
ҮНЭН
3 сар 1, 2022 09:20

ХЭРЭВ ИНГЭЖ БОЛДОГ БОЛ НЭН САЙН

Зочин
Зочин
3 сар 1, 2022 09:26

Зөв арга байна

Зочин
Зочин
3 сар 1, 2022 09:47

zov l arga bn, erdenebileg duugarna geed yadijn hamag bulhaig tarisan hun duugarval bugd dairna buur iluu muu zuil n garch irne duugai bsan n der gej bodoj bgaa shd, hogiin hulgaichaas avsan n l deer shd, buh luivar hogjin banknii buh mongiig ankhnaasaa ene hun banktaigaa niilj ooriin bagtaigaa niilj avsan neg ch togrog toloogui bgaa n oilhomjtoi shd end hariu batij bgaa arga shd

Ард түмэн
Ард түмэн
3 сар 1, 2022 09:57

Луйвардуулсан мөнгөө яар�##�тай олж ав.

Зочин
Зочин
3 сар 1, 2022 10:05

boldog bol boljdee

Зочин
Зочин
3 сар 1, 2022 10:05

saihan sanaa bnda

Зочин
Зочин
3 сар 1, 2022 10:06

alga bolchivdoo bas

Иргэн
Иргэн
3 сар 1, 2022 10:19

ЭРДЭНЭБИЛЭГ БАНКНУУДААС ХУЛГАЙЛЖ ЗУВЧУУЛСАН БҮХ
МӨНГӨНӨӨС ОЛСОН АШИГ ЭРДЭНЭТ БОЛОН БУСАД ҮЙЛДВЭРЭЭС АВСАН АШИГ ОРЛОГЫГ ТООЦОЖ ХУРААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн
3 сар 1, 2022 10:21

Хуцаач.Эрдэнэтийг авсан мөнгө чинь улсын мөнгө гээ биздэ.бас нэг луйвар хулгай болох нь дээ.арай л дэндэж бна.олон түмэн сэрж ухаарах цаг болсон.төрд шург�##�сан луйварчдыг нийгэмд улсаас хулгай хийж олигархи нараас улс орноо цэвэрлэх цаг иржээ.одоо л үгүй бол мөхөл рүү явах нь эх орон минь.

Зочин
Зочин
3 сар 1, 2022 16:09

Зарцуулсан мөнгөө Эрдэнэтийг эзэгнэж байхдаа хэд нуг�##�аад авчихсан.

Зочин
Зочин
3 сар 1, 2022 16:23

Бадамжунай гэхээс Элбэгдоржтон нь илүү ойр юм биш үү.

иргэн
иргэн
3 сар 1, 2022 18:55

Тэр 400 сая доллар чинь бас улсын мөнгө биш юм уу? Улсаас мөнгө хусаад төлбөр хийсэн гээд байсан даа.

Зочин
Зочин
3 сар 1, 2022 19:27

Хулгайчтай хэзээ хэлэлцээ хийдэг болчихсон юм бэ Бадам мядагаа

Зочин
Зочин
3 сар 2, 2022 09:30

Хулгайч байсан ч хэлэлцээ хийх ёстой

Үнэн
Үнэн
3 сар 2, 2022 10:08

Эрдэнэбилэг Эрдэнэтийн ашгаас 2 жил цөлмөсөн. Тэр мөнгөө бас суутган тооцох ёстой. Наад 400 сая долларын зарим нь төрийн мөнгө. Түүнийгээ бас хасч тооцох ёстой.

Иргэн
Иргэн
3 сар 2, 2022 10:37

Эрдэнэтээс чамгүй хэмжээний мөнгө гаргасан гэдэг байх аа, төрөөс 49хувийг хүчингүй болгохоос урьтаад....

Зочин уур,уцаар
Зочин уур,уцаар
3 сар 3, 2022 15:15

Яах гэж анхнаасаа өгсийн бээээ луйварчдад

Иргэд
Иргэд
3 сар 3, 2022 17:36

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар Монголын ард түмний мөнгөөр Эбэ,САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГнар хуйв�##�дан дээрэм хийж байсан шүү дээ. Хууль зөрчсөн л бол шоронд байх ёстой шүү ЕХӨНХИЙЛӨГЧӨӨ, ЗГ ...!!!!Ард түмэн тэвчээд хараад л бна Ер нь ХБ бусад луйвар будлиан чинь бүгд хэдхэн 300 хүнд хамаатай хуйв�##�даан байна. Тэвчээр нэг л �##�дарна шүү

Зочин
Зочин
3 сар 4, 2022 04:33

Cvхулгайчын хамсаатан

Зочин
Зочин
3 сар 8, 2022 03:36

Захи�##�гат сэтгүүл зүй гэж энэ мөнгөний бичээч минь баячуудын �######� долоож амьдардаг �########� байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button