НийгмийнЭнтертайнмент

"Харанга" хамтлаг "Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгийг дуу болголоо

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны шүлгийг “Харанга” хамтлагийнхан дуу болгожээ.

Тодруулбал, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ая зохиожээ. Тэрбээр “Б.Лхагвасүрэн ахад энэ шүлгээр дуу хийе гэж хандахад их сайхан хүлээж авсан. Энэ шинэ дуугаа “Хайр” тоглолтынхоо үеэр үзэгчдэд анх удаа “Харанга” хамтлаг хүргэх юм” гэлээ.

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Уул бууралтахад ухаарч хамт байлаа

Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа

Найр хайрын дунд уярч хамт байлаа

Нас насын хөлд улирч хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа

Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа

Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа

Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа

Од харваж унахад эрж хамт байлаа

Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа

Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 2, 2022 20:52

Аугаа соён гэгээрүүлэгч монголын уран зохиолын ноён оргилуудын нэг монгол тулгатны эрхэм нэвтрүүлгийг энэ хүн үзэгчтэй байлгасан.Хөөрхий Анужин хажууд нь үнэн гологддог байлаа Харангийн өвөө нар одоо зодгоо тайлахгүй бол тайзан дээрээ сөхрөх вий Манлай ахад с�##�агл�##�т ажиглагддаг болсон байна лэ.Одоо ч аргаүй дээ хөөрхөс насаараа л урт үс ургуулж рок хөгжмийн хүнд нүргээнд олон оныг үдлээ.Сайхан өвөө нар шүү миний шүтдэг хамтлаг эрхэмсэг өвөө нараа насан туршдаа дурсан санана З�##�уудаа гоё ах нар байсаан би Лхагваа ахад их хүчтэй дурлаж билээ одоо нөхөртэйгөө юу яаж байхдаа сэтгэлдээ Лхагваа ахыг ургуулан бодохоор гоё болчдог юм кк яанаа юу солиороод унаваа за яадын үнэн юм чинь

Back to top button