НИЙГЭМ

Б.Жавхлан: SWIFT-тэй холбоотойгоор гүйлгээ саатахгүй, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

Өнөөдөр /2022.03.02/ Засгийн газар хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр Засгийн газар дээр Орос-Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн дотоодод бий болох эдийн  засгийн асуудлуудыг ярилцлаа. Хийгдсэн анхан шатны судалгаануудаа хэлэлцлээ. Бензинтэй холбоотой асуудлаа УУХҮЯ судлаад, мэдээлэл хийсэн. Төрөл бүрийн шатахуун дээр 30-аас дээш хоногийн нөөц байгаа. Роснефть компани дараагийн гурван сарын гэрээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Нийлүүлэлт талд асуудал үүсэхгүй нь гэж ойлгож болно.

Мөн SWIFT систем ОХУ-ын Төв банкнаас гадна таван арилжааны банканд хязгаарлалт хийсэн. Манай Төв банкнаас мэдээлж буйгаар, төлбөр тооцоогоо хэвийн үргэлжлэх боломжтой гэсэн. Зургадугаар сарын 24 хүртэл асуудал үүсэхгүй гэсэн тооцоо байна. Улс хоорондын эрчим хүч, шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж АНУ-аас зарласан байгааг нэмж мэдээлье. Өөр ямар гэнэтийн сөрөг нөлөө орж ирж болох вэ гэдэг дээр сонор сэрэмжтэй ажиллана. Бид ийм хүнд үед маш эх оронч байх ёстой, хэрэглээнээсээ эхлээд. Тэгж байж энэ үеийг хохирол багатай даван туулна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button