УЛС ТӨР

Намын олигархиудаасаа ӨНДӨР ТАТВАР авч чадах уу, Г.Занданшатар дарга аа

МАН XXX их хурлаа хуралдуулж, үүгээрээ социал демократ үзлийг цаашид илүү баримтлахаа зарласан. Энэ хүрээнд “Их орлоготой хүнээс их татвар, багаас нь багыг авдаг байх нь социал демократ үзлийн гол зарчмуудын нэг” гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа дурдаж байв.  

Тэгвэл өчигдөр МҮОНТ-ээр УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийг тэлэх бодлогын талаар ярих үеэрээ мөн энэ санааг давтжээ.

Тодруулбал “Их орлоготой хүнээс арай ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Үүнийг ярихаар шуугин болиулдаг. Өмнө нь 2.5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар оногдуулъя гэхэд жагсаал цуглаан гарч, болиулсан. Хэрвээ зөв л ойлгуулж чадвал энэ зарчим руу шилжих нь зөв гэж боддог” гэж ярьсан байна.

МАН шинэ бодлогынхоо хүрээнд шударга, ёс хүний эрх, тэгш боломжийг илүүтэй илэрхийлэх болсон. Үүнийгээ намын дүрэмдээ ч тусгасан. Нэгэнт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвуул МАН угшилтай, энэ бодлогыг хөхиүлэн дэмжих чигтэй хүмүүс төр барьж байгаа энэ цаг үед эрх баригч намын бодлого хаашаа чиглэж буй нь ихээхэн анхаарал татах учиртай.

Нөгөөтээгүүр, үүнд “орлого” болон “цалин” гэсэн ойлголтыг салгаж харах нь чухал. Эрх баригч МАН дотор цалингаас гадуур хэдэн арван саяын орлоготой гишүүд олон. Тэгвэл тэд энэ бодлогынхоо хүрээнд, тэр орлогоосоо өндөр татвар төлж чадах уу, тийм орлогод суурилсан систем бий болгох уу. Эсвэл “Цалин” гэдэг ойлголтоор зааг үүсгэж, олигархиуд мөн л татварын орчноос зугтах уу гэдэг нь сонирхолтой өнцөг юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

цалингаар биш орлогоор татвар тогтоож болох юм биш үү ер нь ядарсан багш эмч нараас бага татвар авмаар харагдах юмаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

ШИНЭ ЦАГИЙН КОММУНИСТ НИЙГЭМЧИЛЭЛ БАЙНА.ХЭН ИХ АЖИЛЛАНА ХӨДӨЛМӨРЛӨНӨ ТЭР ТАТВАР ИХ ТӨЛӨХ ЮМ БАЙНА Л ДАА..БАЛАЙРЛА ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛНЭ ДЭЭ.

Зочин
Зочин

ЖИШЭЭЛБЭЛ ТАНАЙ НАМЫН СЬБАТБОЛДООС ТААНУУД САР БҮР НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ АВЧ ЧАДАХ УУ? ХӨГЖЛИЙН БАНКИЙН ХУВХАЙРТАЛ ТОНОЖ ЭЗДИЙГ НЬ НЭГ ХУДАГТ АЦЫГ НЬ ГОЗОЙЛГОЖ БАЙГАА ТАНАЙ НАМЫН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИНГУУДАА ЯАХ ГЭЖ БАЙНА.НИРВААН ДҮР ГАРГАСАН ДЭЭРЭМЧИН ХУЛГАЙЧУУДАА ЭХЛЭЭД НУХЧИХ ТЭГВЭЛ ДАРААГИЙН СОНГУУЛЬД ТАНАЙ ХАРААЛ ИДСЭН НАМД ХОЁРХОН СУУДАЛ ӨГИЙ ТЭР НЬ БАЯНӨЛГИЙГӨӨС БОЛОХ УУ? ХУЛГАЙЧУУДАА ДЭЭРЭМЧИНГҮҮДЭЭ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Батболд гээд дайрахад учир бий. Би энэ хүнийг 1989 оноос Монгол импекс буюу цэвэр доллар монголд оруулж ирэх үеэс мэднэ. Гадаад худалдааны ганц англи хэлиэй хүн байл ш дээ. Бизнэс эхлэх гээд гүйж явсаныг, н мэднэ. Тэр үедээ монголын гадаад худалдаанд чухал хүн баысан. Ядаж цагаан сараар гадаад бараа оруулж байв. Улс төрд хожуу орсон. Яагаад гэнэт хүмүүс муу хэлээд эхнлснийг ойлгодоггүй.

Зочин
Зочин

тархины мэнэгийттэй дурак эдийн засгийг татвар нэмж тэлдэг гэнэ ээ. Ийм хогийн иэнэг юмнууд улс төрөөс зайлаач ээ

Зочин
Зочин

хний цалингийн атвар нэмнэ гэхээсээ илүүтэй оролго өндөртэй аж ахуйн олигархуудаасаа татварыг шаталж тогтоо мал эргүү минь ээ

Иргэн
Иргэн

Хөрөнгийг нь хураа. МАН - ын чаддаг ажил шүү дээ.

Zochin
Zochin

Энэ нэг орон гаран юмыг зайлуулж болдоггүй л пм байхдаа. Үгүй мөн их самрах юмаа.

Иргэн Занданшатар
Иргэн Занданшатар

Манайхан цалингаа нуучихнаа.

Холбоотой мэдээ

Back to top button