СПОРТ

ГИХГ Мошод Афолабигийн замын зардлыг зохицуулж өгөхөө илэрхийлжээ

Мэргэжлийн хөлбөмбөгчин болох, гадаадын томоохон клубт хүчин зүтгэх мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголд ирсэн ч нутаг нэгт агент Майкл гэдэг хүнд мэхлүүлсэн Нигерийн тамирчин Мошод Афолабигаас бид өмнө нь ярилцлага авсан билээ. Өнгөрсөн оны тавдугаар сард Монголд ирсэн түүний визнийх нь хугацаа жил гаруй хэтэрчихсэн, нутаг буцах мөнгөгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг яс махандаа тултал мэдэрч явна. Визний асуудалтай тул ажил хийх, Монголын лигт тоглох ямар ч боломжгүй.

Хүний нутагт хэнд хандах, юу хийхээ үл олж яваа Мошод Афолаби Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнтэй уулзаж, учир байдлаа тайлбарлажээ. Уулзалтын үеэр ГИХГ-ынхан түүний замын зардалд тусалж, зохицуулах өгөхөө илэрхийлсэн гэнэ. Гэхдээ визнийхээ хугацааг жил гаруй хэтрүүлсний торгууль болох хоёр сая гаруй төгрөгийг хувиасаа төлж, барагдуулахыг шаарджээ. Хуулиараа ч нигер эр төлөх учиртай.

Түүнээс хоёр сая төгрөгийн торгууль төлөх санхүүгийн боломж байгаа эсэхийг тодруулахад “Үнэндээ яах учраа олохгүй явна. Уг нь ажил хийн, лигт тогловол торгуулийнхаа мөнгийг цуглуулчихна л даа. Гэтэл би визний асуудалтай болохоор тэгэх боломж огт алга. Цаашид хэрхэхээ ёстой мэдэхгүй байна. Амьхандаа ажилд орох гээд хөөцөлдөх л юм. Даанч нааштай хариу хэлэх хүн гарахгүй байна. Гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байгаа. Би тэдэнтэй холбоо барих гэж зөндөө ородсон. Танай сайтад ярилцага өгсний дараа ГИХГ-ын дарга Д.Мөрөн надтай уулзаж, олон хүн туслахаа илэрхийлсэнд талархаж байна. Миний замын зардлыг шийдээд өгье гэсэн болохоор торгуулийнхаа мөнгийг олчихвол болчих гээд байна” гэв.


“Аль-Жазира” агентлаг Э.Цогбадралаас уучлалт гуйжээ

Мошод Афолабигийн тухай “Аль-Жазира” агентлаг мэдээлсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Тус агентлагийн сэтгүүлч нийтлэлдээ “Ховд вестерн ФС” клубийн ахлагч Э.Цогбадрал тэр хоёрын хамт авхуулсан зураг нийтэлжээ. Олон хүн Э.Цогбадралыг нөгөө нигер агент Майклтай нь андуурсан, шүүмжилсэн юм билээ. Тиймээс Э.Цогбадрал “Аль-Жазира”-д гомдол гарган, захидал бичжээ. Үүний дагуу тус агентлагийнхан хариу илгээн, Э.Цогбадралаас уучлалт гуйжээ.


Мошод Афолабитай хийсэн ярилцлагын хэсгээс

-Майкл Монголын лигт тоглуулах санал танд тавихад хэрхэн хүлээж авсан бэ. Тухайн үед юу болсон талаар сонирхуулахгүй юу?

-Би Майклыг сайн танина. Тэр танай улсын лигт тоглодог байсан. Үнэнийг хэлэхэд би анхандаа Монголын бус Мозамбикийн лигт хүчин зүтгэх сонирхолтой байлаа. Түүнийгээ Майклд хэлэхэд “Би Мозамбикт тамирчин зуучилж, тоглуулсан. Цалин багатай, хөлбөмбөг тоглохын хажуугаар ажил хийх боломжгүй, дэмий юм билээ. Би Монголын лигийг сайн мэднэ, ихэнх клубийн удирдлагыг танина. Холбоод өгч чадна. Тухайн клуб чамайг сард 200 ам.доллараар цалинжуулаад, байр, хоол гээд бусад зүйлийг нь даана” гэсэн. Би түүнд итгэсэн, дажгүй санагдсан. Юу ч гэсэн Монголын лигт тоглоод үзье, гадаадын том багийн хараанд өртөж магадгүй гэж бодсон л доо.

Монголын лигт хүчин зүтгэдэг нигер хөлбөмбөгчдөөс асуухад “Боломжийн, хүрээд ир” гэсэн. Майкл миний визийг гаргуулж, онгоцны тийз бичүүлэхийн тулд надаас эхлээд 1500 нира авсан. Өвөө, аав хоёр надад туслахын тулд газраа зарсан. Тэгээд би жуулчны нэг сарын визээр Майклын хамт өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд Монголд ирэхдээ түүнд дахиад 1200 ам.доллар өгсөн. Гэтэл энд ирэхэд тэс өөр нөхцөл байдал угтсан. Би анхандаа юу болоод байгааг ер ойлгоогүй.

Танай улсад ирэнгүүтээ клубтэй гэрээ байгуулна, өндөр цалин авна гэж бодоод ирсэн шүү дээ. Гэтэл байдал эсрэгээрээ эргэлээ. Яг юу болоод байгааг Майклаас асуухаар “Удахгүй зохицуулна аа” гэдэг байв. Асуудал эвгүйтсэнийг мэдсэн ч надад буцах зардал байгаагүй. Тийм хүнд нөхцөлд байхад “Ховд вестерн ФС” клубийнхэн надад тусалж, багтаа тоглуулсан. Тус  клуб мэргэжлийн, дээд лигийн баг биш тул намайг цалинжуулах боломж байгаагүй. Байр, хоол зэрэг бусад зардлыг минь даая гэсэн болохоор 2018 оны тавдугаар сарын 18-нд тэдэнтэй гэрээ байгуулаад тоглосон юм.

Монголын хөлбөмбөгийн өнгөрсөн жилийн нэгдүгээр лиг хоёр сар орчим үргэлжилсэн. Тэгж явсаар миний гэрээ өнгөрсөн жилийн наймдугаар сард дуусав. Би “Ховд вестерн ФС” багт тоглосондоо сэтгэл хангалуун байна, 20 гаруй гоол оруулсан. Аав, өвөө хоёр минь надад ямар их итгэж, найдаад явуулсан билээ. Гэтэл ийм юм болчихлоо.

“Ховд вестерн ФС” клубтэй байгуулсан гэрээ дууссанаас хойш нэг найзтайгаа хамт байр түрээслэн амьдарч байна. Найз минь нигер, бас визнийх нь хугацаа дуусчихсан. Миний визний хугацаа дууссан болохоор ажил хийх, аль нэг багт тоглох ямар ч боломжгүй. Хуулиндаа хориотой болохоор ямар ч аргагүй. Өнгөрсөн хугацаанд юм юм л хийлээ. Барилгын туслах, угаагч гээд хийж үзээгүй ажил ховор үлдсээн. Хөлбөмбөг тоглохоос өөр чадах юмгүй, мэргэжилгүй болохоор бүр ч хэцүү юм. Би хувь хүнээр дамжуулаад танай улсад ирсэн болохоор Монголын хөлбөмбөгийн холбоо буруугүй.

Уншигч та бүхэн ярилцлагын үргэлжлэлийг ЭНД дарж сонирхоно уу.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хар
Хар
2019-09-14 12:15

Хөөж гарга! Үй олноороо орогхол хүснэ! Га�##�ийнха ажлаа хийгээц.

Цагаан
Цагаан
2019-09-17 14:25
Reply to  Хар

Чи зүгээр �######� чамаар за�##�гахгүй

Зочин
Зочин
2019-09-17 14:25
Reply to  Хар

Чи зүгээр �######� чамаар за�##�гахгүй

Meme
Meme
2019-09-18 11:34

ingeed visanii hugatsaa duussan geed olon huja nar harihgyu huuli bus uim hiigeed suuj bdiin bish biz dee Gadaadiin irgen haryatiihaan?

Холбоотой мэдээ

Back to top button