СПОРТЯрилцлага

Мошод Афолаби: Намайг Монголд хуурч авчирсан агентдаа үнэхээр гомдож байна

Мэргэжлийн хөлбөмбөгчин болох, томоохон клубт хүчин зүтгэх мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголд ирсэн Нигерийн тамирчин Мошод Афолаби тун хүнд байдалд байна. Манай улсын хөлбөмбөгийн лигт тоглуулахаар зуучилсан, нутаг нэгт Майкл гэгч эр түүнийг мэхэлжээ.

Гадаадын томоохон лигийн хараанд өртөх боломж хайсаар, дэврүүн мөрөөдөлтэй ирсэн Мошод Афолабигийн визнийх нь хугацаа жилээр хэтэрчихсэн, эх орон руугаа буцах зардлын мөнгөгүй ёстой л нөгөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч сууна. Визнийх нь хугацаа хэтэрсэн болохоор Монголд ажил хийх, аль нэг багт тоглох боломжгүй. Хүний нутагт хэнд хандах, юу хийхээ үл олж яваа түүний тухай “Аль-Жазира” агентлаг мэдээлсэн нь олны анхаарлыг ихэд татсан.

Зарим хүн үүнд Монголын хөлбөмбөгийн холбоог, Мошод Афолабигийн гурван сар хүчин зүтгэсэн “Ховд вестерн ФС” клубийнхныг буруутгаж байгаа нь анзаарагдсан. Тиймээс бид Мошод Афолабитай ярилцан, уншигчдад үнэн, бодит мэдээлэл хүргэхийг зорилоо.

ӨВӨӨ ААВ ХОЁР НАДАД ТУСЛАХЫН ТУЛД ГАЗРАА ЗАРСАН

-Майкл Монголын лигт тоглуулах санал танд тавихад хэрхэн хүлээж авсан бэ. Тухайн үед юу болсон талаар сонирхуулахгүй юу?

-Би Майклыг сайн танина. Тэр танай улсын лигт тоглодог байсан. Үнэнийг хэлэхэд би анхандаа Монголын бус Мозамбикийн лигт хүчин зүтгэх сонирхолтой байлаа. Түүнийгээ Майклд хэлэхэд “Би Мозамбикт тамирчин зуучилж, тоглуулсан. Цалин багатай, хөлбөмбөг тоглохын хажуугаар ажил хийх боломжгүй, дэмий юм билээ. Би Монголын лигийг сайн мэднэ, ихэнх клубийн удирдлагыг танина. Холбоод өгч чадна. Тухайн клуб чамайг сард 200 ам.доллараар цалинжуулаад, байр, хоол гээд бусад зүйлийг нь даана” гэсэн. Би түүнд итгэсэн, дажгүй санагдсан. Юу ч гэсэн Монголын лигт тоглоод үзье, гадаадын том багийн хараанд өртөж магадгүй гэж бодсон л доо.

Монголын лигт хүчин зүтгэдэг нигер хөлбөмбөгчдөөс асуухад “Боломжийн, хүрээд ир” гэсэн. Майкл миний визийг гаргуулж, онгоцны тийз бичүүлэхийн тулд надаас эхлээд 1500 нира авсан. Өвөө, аав хоёр надад туслахын тулд газраа зарсан. Тэгээд би жуулчны нэг сарын визээр Майклын хамт өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд Монголд ирэхдээ түүнд дахиад 1200 ам.доллар өгсөн. Гэтэл энд ирэхэд тэс өөр нөхцөл байдал угтсан. Би анхандаа юу болоод байгааг ер ойлгоогүй.

Танай улсад ирэнгүүтээ клубтэй гэрээ байгуулна, өндөр цалин авна гэж бодоод ирсэн шүү дээ. Гэтэл байдал эсрэгээрээ эргэлээ. Яг юу болоод байгааг Майклаас асуухаар “Удахгүй зохицуулна аа” гэдэг байв. Асуудал эвгүйтсэнийг мэдсэн ч надад буцах зардал байгаагүй. Тийм хүнд нөхцөлд байхад “Ховд вестерн ФС” клубийнхэн надад тусалж, багтаа тоглуулсан. Тус  клуб мэргэжлийн, дээд лигийн баг биш тул намайг цалинжуулах боломж байгаагүй. Байр, хоол зэрэг бусад зардлыг минь даая гэсэн болохоор 2018 оны тавдугаар сарын 18-нд тэдэнтэй гэрээ байгуулаад тоглосон юм.

Монголын хөлбөмбөгийн өнгөрсөн жилийн нэгдүгээр лиг хоёр сар орчим үргэлжилсэн. Тэгж явсаар миний гэрээ өнгөрсөн жилийн наймдугаар сард дуусав. Би “Ховд вестерн ФС” багт тоглосондоо сэтгэл хангалуун байна, 20 гаруй гоол оруулсан. Аав, өвөө хоёр минь надад ямар их итгэж, найдаад явуулсан билээ. Гэтэл ийм юм болчихлоо.

“Ховд вестерн ФС” клубтэй байгуулсан гэрээ дууссанаас хойш нэг найзтайгаа хамт байр түрээслэн амьдарч байна. Найз минь нигер, бас визнийх нь хугацаа дуусчихсан. Миний визний хугацаа дууссан болохоор ажил хийх, аль нэг багт тоглох ямар ч боломжгүй. Хуулиндаа хориотой болохоор ямар ч аргагүй. Өнгөрсөн хугацаанд юм юм л хийлээ. Барилгын туслах, угаагч гээд хийж үзээгүй ажил ховор үлдсээн. Хөлбөмбөг тоглохоос өөр чадах юмгүй, мэргэжилгүй болохоор бүр ч хэцүү юм. Би хувь хүнээр дамжуулаад танай улсад ирсэн болохоор Монголын хөлбөмбөгийн холбоо буруугүй.

-Нутаг руугаа явснаас нь хойш агент Майклтай холбоо барьсан уу?

-Тэр өнгөрсөн жил Монголын лигт тоглоод, дуусангуут нь эх орон руугаа буцчихсан юм билээ. Тэгснийг нь би тухайн үед мэдээгүй. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш түүнтэй ер холбоо барьж чадахгүй байгаа. Фэйсбүүк, твиттерээсээ миний хаягийг блоклочихсон. Түүнд үнэхээр гомдож байна.

-“Ховд вестерн ФС” багт тоглож байхад чинь таны визний хугацаа дууссан. Тухайн үед тэдэнд хэлсэн үү?

-Анхандаа хэлээгүй. Тэд бүр дууссаных нь дараа мэдсэн.

НАМАЙГ МАЙКЛ ХУУРСАН БОЛОХООС МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО, "ХОВД ВЕСТЕРН ФС” КЛУБ ЯМАР Ч БУРУУГҮЙ

-Визний чинь хугацаа дуусангуут яагаад сунгаагүй, Гадаадын иргэн харьяатын газарт хандаагүй юм бэ?

-Монголд манай улсын Элчин сайдын яам байхгүй. Визээ сунгуулахын тулд заавал өөр улсад очих учиртай юм билээ. Тийшээ явах зардал надад байхгүй. Үнэнийг хэлэхэд хэнд хэлэх, хаана хандах учраа олохгүй явсаар өдий хүрлээ. Визний хугацаа нэг хоногоор хэтрүүлэхэд хоёр ам.долларын торгуултай. Жил гаруй хэтрүүлсэн болохоор торгууль нь талийсан. Гадаадын иргэн харьяатын газарт хандвал намайг шууд бариад хорьчих байх. Тэгэхээс нь их айж байна. Би Улаанбаатар дахь НҮБ-ын салбарт хандаж, тусламж хүссэн. Тэгэхэд намайг Гадаадын иргэн харьяатын газарт хандахыг зөвлөлөө. Одоо ч гэсэн би яахаа мэдэхгүй байна.

-Танай тухай “Аль-Жазира” агентлаг онцолсон. Та тэдэнтэй хэрхэн холбогдов?

-Ийм хүнд байдалд орсон хүн чинь янз бүрийн гарц хайдаг юм байна. Би тус агентлагийн нэг сэтгүүлчтэй цахим хуудсаар холбогдон, учир байдлаа тайлбарласан юм.

-Тэр нийтлэлд “Ховд вестерн ФС” клубийн ахлагч Э.Цогбадрал та хоёрын хамт авхуулсан зураг нийтлэгдсэн юм билээ. Олон хүн түүнийг таныг луйвардаж гэж андуурч байгаа нь анзаарагдсан.

-Өө, тийм үү, яана аа. “Ховд вестерн ФС” клубтэй гэрээ байгуулсны дараа Э.Цогбадрал намайг фитнест үнэгүй хичээллэх эрхийн бичгээр шагнахдаа тэр зургийг авхуулсан юм. “Аль-Жазира”-гийн сэтгүүч тэр зургийг над руу чатаар явуулснаа “Энэ чи мөн үү” гэхэд нь би “Тийм ээ” хэмээсэн. Гэтэл тэр зургийг нийтлэлдээ оруулчихсан байна лээ. Энд нэг зүйлийг онцлохыг хүсэж байна. Намайг Майкл л хуурсан болохоос энэ асуудалд Монголын хөлбөмбөгийн холбоо, “Ховд вестерн ФС” клуб ямар ч буруугүй юм шүү.

-Та гэр бүлийнхэнтэйгээ үргэлж холбоотой байдаг уу?

-Би ганц бие. Манай гэрийнхэн надад их тусласаан, байнга л мөнгө шилжүүлдэг байсан юм. Тэдэнтэйгээ холбоо бариагүй удаж байна. Би мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг үнэхээр мөрөөддөг. Гэтэл бүх зүйл талаар боллоо. Одоо надад эх орон руугаа л яаж буцах вэ гэдгээс өөр бодож байгаа юм алга. Монголд өвлийн улиралд үнэхээр хүйтэн байдаг юм билээ.

Өнгөрсөн өвөл их зутарсан. Надад одоо автобусны ч мөнгө байхгүй. Байрны түрээсний мөнгөө арайхийж олж байна. Монголд тоглодог нигер хөлбөмбөгчид, “Ховд вестерн ФС” багийнхан надад тусладаг. Гадаадын лигт тоглох анхны оролдлого минь ингээд бүтэлгүйтлээ. Одоо яадаг юм бүү мэд. Өвөл болохоос л өмнө нутаг руугаа буцах юм сан.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-08-29 09:04

Монголчууд уулна уужим сайхан сэтгэлтэй дээ туслах л байх шүү. Ховд Вестерн ний з�##�уусд мундаг байна.

зочин
зочин
2019-08-31 07:42
Reply to  Зочин

инээд хүрмээр ч юмшиг.. Яая даа

Зочин
Зочин
2019-08-29 09:48

Хөөрхий дөө туслуул уг

Хэн ах нь
Хэн ах нь
2019-09-02 09:27
Reply to  Зочин

Бушуу �######�уул бас баахан энд шээсээ савьруулчихна

Зочин
Зочин
2019-08-29 10:22

Ётой доо дутлах юмсаан гоо хар шөөл байнаа.

зориг
зориг
2019-08-29 10:44

Гадныхныг хараад манайхан үнэхээр бөхөлзөх юм. Үнэхээр мундаг тоглодог байсан бол манай холбоо, бусад мэргэжлийн клубүүд анхаарч ажлын байраар хангана ш дээ. Социол дээр зарим 1 хүмүүс бүр монгол авгай аваад эндээ амьдар ч гэх шиг, манай бүсгүйчүүд тийм хямдхан орон гэргүй хятад, ветнам, нигерүүдийн боол болж тэжээх ёстой юм уу? Тэгээд эхнээсээ монгол сэтгүүлчдэд хандахгүй, гадаадад Монголын нэрийг муугаар харуулчихаад одоо болохоор би тийм зүйл яриаагүй тэр сэтгүүлч буруу ойлгосон байна гэж гоншигноод л, зүгээр элчин байдаг газар лүү нь нисэгчих.

kkk
kkk
2019-08-31 17:17
Reply to  зориг

terch bas zowol doo

western FC
western FC
2019-08-30 13:04
Reply to  зориг

mongoloos visa hetersen gedegeer nutagruugaa butsval eh orondoo ochood shuud shoron. hoorhii zaluu huuhediig bas tegj chadku amidraliin bodood tegj chadku bnoo.

Зочин
Зочин
2019-08-29 12:42
Reply to  зориг

Zov

ME
ME
2019-08-30 16:26
Reply to  Зочин

TIIM SHU

ME
ME
2019-08-30 16:26
Reply to  Зочин

ZUV

Зочин
Зочин
2019-08-29 13:38

Ямар нэг аргаар тус�##�в�##� уул нь маш том мөрөөдөлтэй ирсэн бншд ингээд хүний нутагт зовох гэж энд авчираад хаячихдаг менежер гэж сонин пи�####� вэ

Үүү
Үүү
2019-08-30 00:23
Reply to  Зочин

Үхсэн баасны агент сард 200 долларын ц�##�интай ч гэх шиг хар хүн болхоор хөл бөмбөг тоглож чадна гэж бодсон юм байх даа

western FC
western FC
2019-08-30 13:05
Reply to  Үүү

uugna ch aimar togoldiim bna lee.

evii
evii
2019-08-29 15:13

hunii nutagt hetsuu l bgan bndaa tuslah yumsan dansaa holboo barih dugaar bdin bolwu

Zochin
Zochin
2019-08-30 22:49
Reply to  evii

Moshood Bulala Afolabi fc hayg n ym bnlee

Aav chin
Aav chin
2019-08-30 17:20
Reply to  evii

Za butgii tenegt.

zochin
zochin
2019-08-29 15:26

tusalchih yumsan boldog bol setguulch holbogdoh dugaariig ni uldeej boloh bolovuu?

Зочин
Зочин
2019-08-30 01:49

Холбогдох хаяг дугаарыг нь үлдээвэл туслах юмсан

Im
Im
2019-08-30 09:43

Odool mongol zan chanara haruulda nuguu zochlomtgoi yu yu geed bdag bilee kk

zochin
zochin
2019-08-30 10:05

Z##luul daa.Hunii nutagt zovj yavaa l um baina. Delhiin haana baih ni hamaagui adilhan l neg aav eejiin huu. Amidrah gej yavaad l hund huurtagdaj zaliluulj zovj yavaa huu baina. Har aristai geed haa saigui gaduurhagdaj yavah estoi ch um uu. Maniah shig l yaduu buurai ornii hun baina. 200 han dollariin tuluu ingej yavaa ni oilgomjtoi baina shuu dee. Ar ger ni yamar amidraltai boloh ni. Neg saihan setgeltei mongol hun tuslaad yavuulchihval ih l buyan boloh baih daa. Mongolchuud mini uujuu taivan uhaan saruul saihan ard tumen shuu. Tuslahiig chini setgeleesee husch baina.

Зочин
Зочин
2019-08-31 20:36
Reply to  zochin

Тийм шүү хүнийг арьс өнгөөр нь ялгаварлахгүй туслахад болнош дээ

Mgl
Mgl
2019-08-30 17:21
Reply to  zochin

Za buu tenegt

Зочин
Зочин
2019-08-30 13:59

Энд байгаа туслах юмсан гэсэн олон сайхан сэтгэгдлүүдийг хараад Монгол хүний уужим сэтгэлийг бахархмаар сайхан байна. Гэвч биднийг харьд эд гудамжны золбин гөлөгнөөс дорд үздэг гэдгийг тэнд ажиллаж амьдарч үзсэн хүмүүс мэдэх байхаа. Хүн ер нь байх байх газраа л байсан нь дээр. Энийг одоо мууг нь үзээд ч яахав, өрөвдөж хөөхийлөөд ч яахав. Ер нь бол дэлгэсэн тэрлэгнээсээ гарв�##� бид хэн ч биш шүү. Битгий гоё зураг тавьдаг найзынхаа постод итгэж цаг хугацаа, мөнгө, сэтгэл зүрхээрээ хохироорой. Эх орондоо сэтгэл дүүрэн, толгой дээгүүр, эрч хүчтэй зөв ажиллаж амьдарна шүү з�##�уусаа.

Мэхлэлт
Мэхлэлт
2019-08-30 16:41

5 жилийн омно бас хэдэн хар бооноороо яваад байдаг байсан даа. Энд ирээд гацчихсан гэсэн хэдэн хар. Ядаж вьетнам явамаар байна гэсэн улсууд. Монголчууд хуурч авч ирээд хаяад байдаг юм болов уу гэж бодож байлаа. Тэд яасан юм бол

Зочин
Зочин
2019-08-31 03:01
Reply to  Мэхлэлт

Iimerhuu humuus iig hariutsan baiguullaga bsaar bhad tuslana gej yu yriad bgan. Ternii orond mongoliinhoo uvchtei zovlontoi nylh balchir used tuslasan ni deer

Зочин
Зочин
2019-09-01 01:58
Reply to  Зочин

Hen hendee tuslahaa bas huneer zaalgahuu.torolhiin ovchtei huuhed gargadag n mongolchuudyn ooriinh n buruu.baahan yavdaltai huuhnuud end tend zavaarch bgaad boon2 ovchin avchihaad l sain emchluulehgui jiremsen boltsgoogood l garch bgaa ur dun n ter.

Anti heavy bitches
Anti heavy bitches
2019-08-31 20:00
Reply to  Зочин

Chi uuruu tuslaach uchtei zowlontoi huuhduuded chadku bj hunii yaah iihiig zaagaad suudiin

Зочин
Зочин
2019-09-01 20:11

Duugv z##l

Зочин
Зочин
2019-08-30 20:19

Doh avavdaa

өө
өө
2019-08-30 21:42

�##�баар харлах зорилготой. Монгол НҮБийн гишүүн учраас тухайн хүн хүсвэл эх орон руу нь буцаахгүй байх �##�ь эсвэл НҮБийн дүрвэгчдийн байгууллагад бүртгүүлээд АНУ Канад гарах хүсэлтэй байдаг. Тэдний хувьд цаг хугацаа сонин биш

Зочин
Зочин
2019-08-31 00:09

Манайхаан туслая л даа, буцах зардлыг нь хохиролтой нь цуглуулаад өгчих юмсаан, �##�баны хүмүүс бас сэтгэл гаргаарай, бидний нэг хэсэг маань ч гэсэн гадаад улс оронд амьдарч л байгаа шүү дээ, хичээгээрэй.

Negga
Negga
2019-08-31 11:53

Z##l z##l muu negiir

Зочин
Зочин
2019-09-01 00:15

Элдэв бадарчдыг орогнуулдаг газар биш ээ,
Бурхан гуйсан ч бүү өг…

Teneg har
Teneg har
2019-09-01 11:32

umhii hariig Z##luulaach

zochin
zochin
2019-09-01 15:16

hvni nutag gedeg hetsvvldee huurhii manaihanch hvn chnartai daaa

Зочин
Зочин
2019-09-01 19:47

За би хүний нутагт байж ажиллаж амьдарч үзсэн хүн энэ харууд бол хүнийг хүн гэж үзэдгүй гарууд даа манай Монгол улс ямар хэн дуртай нь харлаж болдог бас эхнэр авч хүүхэдтэй болгочхоод хаяад явдаг орон биш. Энэ хүн асууд�##�аа өөрөө шийдэх хэрэгтэй. Энэ хүнд туслахын оронд өвчтэй олон хүнд тус�##�сан нь дээр. З�##�уугийн зургийг нь хархад ажил хийж чадах хүн байна ажил хийж зардлаа олоод буцсан нь дээр дээ

Zochin
Zochin
2019-09-01 20:12
Reply to  Зочин

har niger mongold hereggviee.

дэлхийн монгол жалгын монгол биш шүү
дэлхийн монгол жалгын монгол биш шүү
2019-09-02 19:34

туслах хэрэгтэй. мөрөөдөлтэй хүнийг амжилт хүлээж байгаа. хүн хараад л чөтгөр харсан юм шиг хашгир�##�дахаасаа өмнө өөрийгөө оронд ни тавиад хараач манай хөх цоохоор хошноготой орkуудаа. монголд хуучин хүүгээс шинэ монголчууд олон гэдгээ харуулия.

Зочин
Зочин
2019-09-02 22:09

Gadaadiin Irged hariyatiin asuudal hariutssan gazar nutagruu n butsaaj boldoggui yum bh da

Ажил голоод бган биш үү наадхи чинь
Ажил голоод бган биш үү наадхи чинь
2019-09-03 00:01

Барилгын туслах, машин угаагч хийж үзсэн,
юм юм л үзсэн хэцүү юм б лээ, би чадахгүй
юм бна гэж бна ш дээ. Наадхи чинь хөлбөм-
бөгөөс өөр юм хиймээргүй бна гээд бган
биш үү?

Mongol
Mongol
2019-09-04 07:32

Tuslaad yavuulchih umsan..

Иргэн
Иргэн
2019-09-08 17:12

Албатан хөөж гарга! Хртстбн сүмээсээ ав!дараа өил мянгаараа Монголд орж ирнэ

Иргэн
Иргэн
2019-09-08 17:18

Хөөж гаргаач! Дараа жил олон мянгаараа Монголд орж ирнэ! га�##�ийнхан хар тамга дараад хил дээр бузаахгүй яаасын ДОХ ш�##�гасан уу?

Хар халтарууд үй олноороо Монголд орогнол хүснэ
Хар халтарууд үй олноороо Монголд орогнол хүснэ
2019-09-11 15:09

Юугаа хийж Х�##�тарыг сурт�##�чилаад байгаа нь виз ны хугацаа дууссан бол �##�батан гаргаач

MatFuse
MatFuse
2020-01-31 22:47

Kamagra Indications http://abuycialisb.com - cialis 5 mg best price usa Online Prescription Xenical Without Buy Cialis Vegetal Vigra

LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 11:07

Find Provera. Discount Generic Provera Cycrin Without Dr Approval Drugs http://cheapcialisir.com - Cialis Como Cortar Propecia Buy Cialis Priligy Nouvelle

StevSlarie
StevSlarie
2020-02-03 16:42

Abc Pharmacy Canada http://buycialisuss.com - Cialis Keflex Pulvule Cialis Propecia Doctor Spfld Ma

Холбоотой мэдээ

Back to top button