СПОРТ
"Бээжин-2022": Б.Ганболд 18, Ц.Дашдорж 19 дүгээр байрт орлоо

"Бээжин 2022" өвлийн паралимпын наадам үргэлжилсээр. Энэ удаагийн олимпод Монгол Улсаас цанын төрөлд гурван тамирчин оролцож байгаа юм. Гүйлтийн цанын ойрын зайн уралдаан дөнгөж сая дууслаа.

Энэ төрөлд тэших техникээр 25 тамирчин 1,2- км зайд уралдсанаас Батмөнхийн Ганболд 3 минут, 05,39 секундийн амжилтаар 18, Цэгмидийн Дашдорж 3 минут, 07,32 секундийн амжилтаар 19 дүгээр байрт орлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.