Нийгмийн

"Ангидаа амны хаалттай суудаг хүүхдүүд агаар дутагдалд өртөж байна"

Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид хичээл дээрээ амны хаалттай сууж байгаа талаар эцэг эхчүүд цахим хуудаснаа бичжээ. Энэ бол сүүлийн хоёр жилийн цар тахлаас үүдэлтэй тулгамдаж буй томоохон асуудал юм.

Бид зөвхөн агаар дутагдал гээд байгаа боловч энэ нь "хүчилтөрөгч, цус дутагдалт, тархины эмгэгшил" гэх оношоор эмнэлгийн байгууллагад бүртгэгддэг нэг төрлийн эмгэг болж, бие даасан өвчин болон судлагддаг талаар салбарын эмч нар хэлсээр байгаа билээ.

Тэгвэл хүчилтөрөгч, цус дусагдалт, тархины эмгэгшилтэй нярай хүүхдэд дараах шинж тэмдэг илэрнэ.

  • Уйлах
  • Тайван бус, цочимтгой
  • Хөхөндөө дургүй
  • Нойронд муу
  • Хөлөрдөг
  • Ам нь хөхрөх зэрэг түгээмэл шинж илэрвэл нярай хүүхдийн агаар дутагдал болдог аж.

Харин сургуулийн насны хүүхдийн хувьд дараах шинж тэмдэг илэрч байвал агаар дутагдалд орж байна гэж дүгнэж болно гэж эрүүл мэндийн салбарын эмч нар дурдсан байдаг.

  • Толгой өвдөх
  • Хөлрөх
  • Нүд бүрэлзэх
  • Хоол идээгүй ч өлсөхгүй байх
  • Амьсгал сул болох
  • Стресстэх, уцаарлах гэсэн шинж тэмдгүүдийг дурдсан байна.

Харин энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Сүүлийн үед хүүхдүүд агаар дутагдалд ихээр өртөж байна. Учир нь сургуулийн сурагчид амны хаалт тогтмол зүүхийн зэрэгцээ цэвэр агаараар амьсгалж чадахгүй байгаа нь гол шалтгаан болоод буй. Үүнээс үүдэн сургуулийн насны хүүхдүүдийн толгой өвдөх, хамар битүүрэх шинж тэмдэг ихээр илэрч, нойронд муу болох, стресстэх, хичээлдээ дургүй болдог.

Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ шим тэжээлтэй хоол өгч, цэвэр агаарт гаргаж дархлааг нь дэмжих хамгийн чухал" гэлээ.


Би д өмнө нь агаар дутагдал болоод түүнийг тойрсон нийгмийн асуудлаар Хүүхдийн мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Бүүвэй ээж хүүхэд, хүүхдийн мэдрэлийн эмнэлгийн зөвлөх эмч П.Отгонбаяртай ярилцаж байсан ярилцлагыг хавсаргав.

ӨМНӨХ КОНТЕНТ: П.Отгонбаяр: Хүчилтөрөгчийн дутагдалтай нярай хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Халдвар буураагүй байхад маск бүү авхуул. Харин цонхоо онгойлгож хүүхдийг дулаан хувцастай суулгаач дээ

Холбоотой мэдээ

Back to top button