ЭРҮҮЛ МЭНД

П.Отгонбаяр: Хүчилтөрөгчийн дутагдалтай нярай хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй

Хүүхдийн мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Бүүвэй ээж хүүхэд, хүүхдийн мэдрэлийн эмнэлгийн зөвлөх эмч П.Отгонбаяртай хүүхдийн хүчилтөрөгч цус дуталт тархины эмгэгшлийн  талаар ярилцлаа.

-Та бид хоёр агаар дутагдал хийгээд түүнээс үүдэх тархи, мэдрэлийн гэмтэл, саатлын талаар ярилцах гэж байна. Юуны өмнө уншигчдадаа агаар дутагдал гэж юу болохыг тайлбарлаж өгөхгүй юу? Үүнээс болж хүүхдэд тархины даралт гэгч зүйл үүсэх эрсдэлтэй гэдэг юм билээ.

-Агаар дутагдал гэж ярихаас илүү хүчилтөрөгч, цус дутагдалт, тархины эмгэгшил гэж ярих нь зүйтэй. Хүчилтөрөгч цус дутагдалт тархины эмгэгшил гэдэг нь бие даасан өвчин. Манай эцэг, эхчүүд уйлсан, тайван бус, цочимтгой, хөхөндөө дургүй, нойронд муу хүүхдийг “Хүүхэд маань агаар дутагдсанаас болж уйлаад байна” гэж ойлгодог. Гэтэл эдгээр шинжүүд нь зөвхөн  хүчилтөрөгч цус дутагдалт тархины эмгэгшлийн үед илэрдэг шинжүүд биш, хүүхэд уйлдаг тайван бус болдог олон хүчин зүйл бий, тухайлбал хүүхэд өлсөөд, халууцаад, даараад эсвэл шээс  баасан дээрээ удаан байснаас, гэдэс нь дүүрснээс, эсвэл ямар нэг өвчнөөр өвдсөн бол гэх мэт олон шалтгаан байж болно.

-Тэгвэл хүчилтөрөгч, цус дутагдлаас болж бага насны хүүхдэд ямар эрсдэлүүд үүсдэг вэ?

-Энэ асуултад хариулахын өмнө би хэдэн тоо баримт хэлье. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан тоо баримтаас харахад, хүүхэд насны хүн амын 10 хувь нь  мэдрэл-сэтгэцийн  өөрчлөлттэй байдаг ба үүний 80 хувийг перинаталь үеийн буюу жирэмслэлт, төрөлт, төрсний дараах амьдралын эхний долоо хоногт тархины ямар нэг эмгэгээр өвчилсөн хүүхэд эзэлдэг байна. Перинаталь үеийн тархины эмгэгтэй хүүхдийн 70 хувийг хүчилтөрөгч цус дуталт тархины эмгэгшил эзэлдэг ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 хувь нь энэ эмгэгээс үүдэлтэй гэсэн тоо баримт байна. Үүнээс бид ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл, Хүчилтөрөгч  цус дутагдалт тархины эмгэгшилтэй, ялангуяа хүнд хэлбэрээр өвдсөн бол мэдрэлийн талаас янз бүрийн үлдэц үүсэх эрсдэлтэй гэсэн үг. Тухайлбал, татах, тархи усжих, хөдөлгөөн сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол, тархины саа, хэл яриа оюун ухааны хөгжлийн хоцрогдол гэх мэт. Хүүхэд уйланхай тайван бус байхаас гадна унтаа ноомой байх явдал цөөнгүй байдаг. Үүнийг эцэг, эхчүүд хүүхэд тайван байна гэж андуурдаг тал бий.   Гэтэл ийм шинж нь мэдрэлийн хүнд эмгэгийг илэрхийлдэг тул анхаарах хэрэгтэй.

-Хүүхэд гэдсэндээ агааргүйдлээ гэж их яригддаг. Энэ нь хүчилтөрөгчийн дутмагшил үүсэх бас нэгэн хүчин зүйл мөн үү?  Хүчилтөрөгч цус дутагдалт тархины эмгэгшил юунаас үүддэг юм бол?

Би түрүүн хэлсэн Хүчилтөрөгч цус дуталт тархины эмгэгшил нь перинаталь үеийн тархины эмгэгийн 80 хувийг эзэлдэг гэж. Перинаталь эмгэг нь эхийн жирэмслэлт, төрөлттэй шууд утгаараа холбоотой. Перинаталь үеийн  тархины эмгэгтэй төрсөн хүүхдийн 70-80 хувь эхийн жирэмслэлттэй, 10-15 хувь төрөлттэй, 5-10 хувь нь төрсний дараах амьдралын эхний 7 хоногт өвчилсөнтэй холбоотой байдаг. Үүнээс үзэх юм бол хүүхдийн мэдрэл сэтгэцийн хөгжилд эхийн жирэмслэлтийн байдал чухал ач холбогдолтой болох нь ойлгомжтой. Ургийн тархины хөгжилд эхийн нас чухал ач холбогдолтой гэж үздэг. Сүүлийн жилүүдэд өсвөр насны охид, 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн төрөлт ихэссэн. Түүнчлэн жирэмсэн эхийн хоол хүнс, амьдралын хэв маяг, стресс, архаг хууч өвчин, жирэмсний хожуу үеийн хордлого гэх мэт маш олон шалтгаанаас үүдэн ураг тархины хүчилтөрөгчийн архаг дутагдалд ордог. Иймд эмэгтэйчүүд маань эрүүл, тайван амгалан, амин дэмээр элбэг хоол хүнс хэрэглэх, архи тамхи хэрэглэхгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

-Тэгвэл үүнийг яаж эрт илрүүлэх вэ?

-Мэдээж төрөхийн эмч хүүхдийн биеийн байдлыг, хэрхэн яаж төрсөн, хүчилтөрөгчийн дутмагшилтай төрсөн эсэхийг эхэд тайлбарлаж өгнө. Ээжийг төрөхөөс гарахад хүүхдийн өсөлт бойжилтын талаар зөвлөсөн дэвтэр өгдөг, түүнийг эцэг эх сайтар судлах хэрэгтэй. Хүүхэд тайван бус байвал эцэг эхэд ямар нэг таагүй мэдрэмж төрдөг тул эмчид ханддаг, харин төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдсан үед эцэг эх хүүхдээ хэвийн байна гэж ойлгоод эмчид хожуу ханддаг тал бий. Иймд хүүхэд тухайн насандаа хийх үйлдлээ хийж чадаж байгаа эсэхийг “Ягаан” дэвтрээсээ сайн судлах хэрэгтэй. Ялангуяа дутуу төрсөн ээж хүүхдээ “Хүүхэд маань дутуу төрсөн учраас хоцрогдолтой байна”   гэсээр цаг алддаг тал бий.

-Коронавирусийн үед хүүхдүүд гадуур гарахдаа амны хаалттай, гэртээ орохоор гадаа байгаа шиг агаар амьсгалах боломжгүй, дөрвөн хананы дунд байдаг шүү дээ. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдалд ихээр оруулдаг уу?

-Коронавирусийн тархалт жирэмсэн эхчүүдийг тойроогүй. Хэрэв ээж жирэмсний эхний 3 сард вирусийн халдвараар өвчилсөн бол ургийн гаж хөгжилтэй, харин жирэмсний сүүлийн саруудад өвчилсөн бол хүчилтөрөгчийн архаг дутагдалтай хүүхэд төрдөг гэсэн судлаачдын дүгнэлт бий. Энэ утгаар нь авч үзвэл хэрэв ээж жирэмсэн үедээ Коронавирусийн халдвар авсан бол үүнийг сайн санаж байх нь чухал.

Бидний амьсгалж байгаа агаарын чанараас хүүхдийн эрүүл мэнд ихээхэн хамаарна. Агаарын бохирдлын улмаас ургийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь олширч байгаа талаар ч судлаачдын гаргасан тоо баримт байдаг. Коронавирусийн халдвараас сэргийлж амны хаалт зүүх нь зайлшгүй чухал шүү дээ. Амны хаалт зүүснээс хүчилтөрөгчийн дутагдалд орж байна гэвэл арай өрөөсгөл ойлголт болно. Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөж байгаагаар 2 хүртэлх насны хүүхдэд амны хаалт зүүхгүй гэж байгаа. Учир нь бүтэх аюултай гэж үзэж байгаа. Харин гэрийнхээ агаарыг байнга сэлгэж агааржуулж байх нь Коронагаас сэргийлэх нэг хүчин зүйл болно. Манайхан агаарын сэлгэцэл гэдгийг сайн ойлгодоггүй, салхивчаа онгойлгож байгаагаа өрөө тасалгаагаа агааржуулж байна гэж боддог. Гэтэл энэ нь агаарын сэлгэцэл болж чаддаггүйг анхаарах хэрэгтэй.

-Хүчилтөрөгчийн дутагдлыг хүнсээр нөхөх боломж байдаг уу,

-Хоол тэжээлээр хүчилтөрөгчийн дутагдлыг нөхөх боломжгүй. Харин эрүүл, амин дэмээр баялаг хоол хүнсийг хүүхдэд өгөх нь эрүүл бойжих нэг үндэс мөн.

-Дан ганц нярай хүүхдээс гадна хоёр болон гурван настай өөрийгөө ойлгуулж чадахгүй балчруудад ямар шинжээр илрэх вэ?

-Хүчилтөрөгч цус дуталт тархины эмгэгшлийн хожуу үеийн үлдэц нь таталт, тархины усжилт, мэдрэл сульдлын хам шинж,  хэт хөдөлгөөнтэл ба анхаарал төвлөрөлтийн дутмагшил, хэл яриа оюун ухааны хөгжлийн хоцрогдол, тархины саа гэх мэт ордог. Хүчилтөрөгчийн дутмагшилтай төрсөн хүүхдийг мэдрэлийн эмчийн хяналтад тогтмол хянуулж байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үзэгч
Үзэгч
2021-10-18 09:35

Гоё хичээл зааж өгсөнд маш их баярлаа багшаа

Зочин
Зочин
2022-06-11 20:44

Манай эмч нар мундаг юм бол Монголчууд хорт хавдраар дэлхийд 1 рт орох уу Ард түмнийхээ төлөө дуугардаггүй шүү дэ Энэ эмч

Зочин
Зочин
2022-06-17 15:50

САЙН БАЙНА УУ? эмчээ..Намайг БАТСҮХ гэдэг....МИНИЙ ЗЭЭ ОХИН 7 САРД 3 НАС ХҮРЭХ ЮМАА...Онош нь тархины саажилт..булчингийн сулар�##� гэж ...ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР МӨЛХДӨГГҮЙ..ЯВЖ ЧАДДАГГҮЙ ...ХООЛОО ЗАЖИЛДАГГҮЙ...ЗӨВХӨН СУУДАГ..ГАРТАА ТОГЛООМ БАРЬДАГ..ЖИН НЬ 9-10 кг..үё үё тас тас инээгээд байх юмаа..Эрхлүүлэх загнахыг сайн мэднэ..хайртайгаа илэрхийлэхдээ ээжийгээ өвөөгөө долоодог...ИХ ЗАЛХУУ ЮМ ШИГ Идэвхи муутай..Та үзэж зөвлөгөө өгөөч..бид хөдөлгөөн зас�##�д олон явсан..үр дүн удаан байна

Зочин
Зочин
2022-06-18 22:28

Ёооох эмч бүхэн ямар нэг өвчинөөр айлгах юмаа.Түүнийгээ төрөхийн эмч нар ээж ахвд сайн хэлээд гаргадаг баймаар юмаа нэг ч зөвөлгөө өгөхгүй л гаргачихдаг шүүдээ.Баахан бүтэлттэй хүүхдүүд төрдөг шүүдээ энэ т�##� дээр эх барих эмч, нярайн эмч нар сайн хян�##�т тавьж гараад яах ёстой цаашид яах тухай маш сайн хэлж өгөх нь зөв шүү

Зочин
Зочин
2023-03-19 09:33

Hvchiltorogchiin dutagdaltai torson odoo 3nastai tarhini kalits ogch bolhuu

Холбоотой мэдээ

Back to top button