Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Дундговь чиглэлийн замд цасны улмаас гулгаа үүсчээ

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд өнөөдөр /2024.04.26/ үзлэг хийхэд зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтон гулгаа үүссэн байна. Иймд иргэд та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Түүнчлэн,
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
- Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхаарна уу гэж Дундговь аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.