Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин тавдугаар сард БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2024.04.25/ тавдугаар сард БНХАУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаа гэж хэлжээ.

Тус айлчлал гуравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хийх анхны гадаад дахь айлчлал гэдгээрээ онцлог байх юм. Путин хамгийн сүүлд өнгөрсөн жилийн аравдугаар сард Хятадад айлчилсан.

Тэрбээр Украины дайн эхлэхээс гурван долоо хоногийн өмнө буюу 2022 оны хоёрдугаар сард Ши Жиньпинтэй хоёр улсын хязгааргүй түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Мөн дайн эхэлснээс хойш ОХУ болон БНХАУ-ын дипломат болон худалдааны хамтын ажиллагаа илүү бэхэжсэн юм. АНУ-ын албан тушаалтнуудын үнэлгээгээр бол БНХАУ-аас ОХУ-руу хийх машины эд анги, микроэлектроник гэх мэт технологийн экспорт нэмэгджээ.

Москва Хятадаас худалдаж авсан эд ангиудаа ашиглан пуужин, танк, нисэх онгоц гэх мэт зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж байгаа юм. Гэсэн хэдий ч БНХАУ ОХУ-руу зэвсэг, цэргийн тусламж үзүүлээгүй гэж мэдэгдэж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-26 09:42

Агуу их Орос орныг өмхий хужаагийн аманд аваачиж хийсэн фашист-чөтгөр Путин мөдхөн үхэн сөнөх болтугай !

хариулт
хариулт
2024-04-27 10:06
Reply to  Зочин

Путиныг оросууд аугаа ерөнхийлөгч гээд дахиад сонголоо.Чамд орос орон , Путин хамаагүй юм байхаа

Холбоотой мэдээ

Back to top button