Гадаад мэдээДЭЛХИЙ

“Meta”-гийн санхүүгийн тайлан сайн гарсан ч эдийн засгийн үнэлгээ нь $200 тэрбумаар буурав

“Meta” компани мягмар гарагт /2024.04.24/ санхүүгийн тайлангаа гаргахад шинжээчдийн таамагласнаас сайн үр дүнтэй байжээ. Тухайлбал нэгдүгээр улиралд нийт орлого өмнөх оны мөн үеэс 27 хувиар өсөж, 28.65 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Харин цэвэр орлого 12.37 тэрбум ам.доллар буюу нэгж хувьцаанд 4.71 ам.доллар болж жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгджээ. Өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд “Meta”-гийн цэвэр ашиг нэгж хувьцаанд 2.2 ам.доллар, нийтдээ 5.71 тэрбум ам.доллар хүрсэн юм.

Санхүүгийн тайлан нь таамаглалаас сайн гарсан ч тус компанийн хувьцааны ханш 19 хувиар буурч, “Meta”-гийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум ам.доллароор буурсан байна.

Учир нь тус компанийн захирал Марк Зукерберг орлогын тайлангаа танилцуулахдаа хиймэл оюун ухаан болон метаверсийн талаар эхэлж ярьсан аж. Хиймэл оюун ухаан, метаверс нь “Meta” компанид орлого авчирдаггүй, харин ч мөнгө алддаг хоёр салбар юм.

Тус компани орлогынхоо 98 хувийг сурталчилгаанаас бүрдүүлдэг. Ийм учраас хөрөнгө оруулагчид Зукербергийн хиймэл оюун ухаан, метаверст их анхаарал хандуулсан тайлан тавьсанд тийм ч сэтгэл хангалуун байсангүй. Гэхдээ Зукерберг тайлан тавьсны дараа хувьцааны ханш унахад бэлэн байсан бололтой.

Тэрбээр өмнө нь богино хэмжээний бичлэгийн Reels, Story болон утас дээр аппликейшнаа гаргаж, өөрчлөлт хийх үед адилхан зүйл болсныг дурдсан юм.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button