Жагсаалтад багтах "малчны" төлөөлөл: МАН-аас М.Билэгт, Х.Эрдэнэбулган нар яригдаж, АН уяачдаас сонголт хийнэ

Хураангуй:
Нам, эвслүүд жагсаалтаар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох асуудал бий.
- Жагсаалтын дэсэд Л.Оюун-Эрдэнэд У.Хүрэлсүх, Л.Гантөмөрт Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэсэн тоглогчид хамгийн өндөр нөлөөг үзүүлэх чигтэй буй.
- Хэдий улс төрийн намууд 48 гишүүнээ жагсаалтад багтаах ч АН, МАН-ын тухайд эхний 20 дотор багтсан хүмүүс л “азтай” байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр АН, МАН-ын жагсаалтын дэсийн эхний 15 руу орох, 20 дотор багтах гэдэг горилогчдын хамгийн чухал хүсэл юм.
- Урьдчилсан таамгаар, АН, МАН тус бүр 20 суудал, бусад жижиг намуудад 8 суудал авах боломжтой гэгдэж байна.
Дэлгэрэнгүй:
-МАН жагсаалтаар оруулах малчны төлөөллөөрөө Х.Эрдэнэбулган, Д.Гомбо-Очир, М.Билэгт гэсэн хувилбар ярьж байна-
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмч, багш нарын төлөөллийг багтаана" гэж амласан. МАН удирдах зөвлөлийн хурлаараа хоёр ч удаа жагсаалтаар орж ирэх хүмүүсээ ярьжээ. Энэ үеэр намын дарга нь дээрх үзэл баримтлалаа танилцуулсан байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Жагсаалтад оруулах нийгмийн төлөөллийг сонгон шалгаруулалтаар сонгоно" гэсэн. Сонгон шалгаруулалт нь
- Нэгт, олон түмний дундах нэр хүнд буюу судалгааны үр дүн
- Хоёрт, намын анхан, дунд шатны байгууллагуудын саналыг харгалзах
- Гуравт, Намын хяналтын хороо, Ёс зүйн хорооноос нэр дэвшигчдэд гаргасан ёс зүйн дүгнэлтийг үндэслэх гэсэн шалгуур үзүүлэлтүүдтэй аж.
МАН-ын жагсаалтад орж ирэх МАЛЧИН ХЭН байх вэ.
-Нэн түрүүнд, Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулганы нэр яригдаж байна. Түүний хувьд малчин иргэний амьдралын загвар болж яваа нийгмийн идэвхтэй дүр. Энэ утгаараа МАН-ын удирдлагуудтай ч тодорхой уулзалтуудыг хийжээ. Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр дөрвөн жилийн өмнөөс мал дээр гарч амьдрах болсон. Малын тоо биш чанар чухлыг хөндөж, монголын бэлчээр нутаг талхлагдан хомстож байгааг сануулж, ярьдаг болсон хүмүүсийн нэг.
-Удаах нь, Монгол Улсын гавьяат малчин, Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Дугаржавын Гомбо-Очир. Түүний хувьд мөн л нийгмийн идэвхтэй нэгэн. Таван жилийн өмнө “Хөдөө гарч мал малла, мал тасдаж өгье” гэж хэвлэлийн хурал хийж, хотын янданг бууруулахаар уриалж байсан. Нэг хүү нь 23 насандаа Монгол Улсын аварга малчин нөгөө хүү нь улсын аварга тариаланч болсон.
-Сүүлийнх нь, УИХ-ын гишүүн асан М.Билэгт. Тойргуудад хийж буй МАН-ын рейтинг судалгаагаар эрэлттэй буюу эерэг дүрээр нэрлэгджээ. 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодож байсан. Тэрээр өмнө парламентад сууж байхдаа малчдын асуудлыг хамгийн ихээр хөндөж, дуу хоолой нь болдог байв. Гэхдээ түүнийг 33-ын бүлгийнх гэдгээр нь МАН-ын удирдлагууд дэмжих логикгүй.
Мөн говиос малчны төлөөллийг сонгож, оруулж ирж магадгүй ч гэх таамаг улстөрийн хүрээнд хөвөрч буй.
Гэхдээ дээрх нэрсийн хэн нь ч яг батлагдаагүй эцсийн хувилбар биш. Намын дотоодод яригдаж байгаа асуудал гэдгийг сануулъя.
-АН уяачдаасаа төлөөлөл оруулахаар ярилцаж, Л.Одсэр жагсаалт руу орохоор лобби хийж байна-
Харин АН-ын дарга Л.Гантөмөрийн тухайд казах иргэдийн төлөөлөл, багш зэргээр онцгойлж, жагсаалтын өмнө дэслэл өгнө гэдгээ амласан. Саяхныг хүртэл Баян-Өлгийд очихдоо энэхүү амлалтаа яриад ирсэн сураг бий.
Малчин дүрээр хэнийг жагсаалтаар оруулж ирэх вэ гэдэг нь одоогоор мөн л таамаг хэвээр байна. Яг тодорхой тохирсон дүр байхгүй.
Гэхдээ Ардчилсан нам уяач нараас сонгож оруулах тухай хувилбар яригджээ. Эл нам Ц.Туваан, Ш.Адьшаа, Н.Ганибал, Ж.Батсуурь нараас эхлээд уяач гишүүн олонтой. Энэ утгаараа уяачдын төлөөлийг парламентад оруулаад ирэх хувилбар ярьсан гэж ойлгогдож байна.
Нөгөөтээгүүр “Чинээлэг малчин” төслийн санаачлагч Л.Одсэр жагсаалтад багтахаар лобби хийж яваа гэх мэдээлэл бий. Түүний хувьд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн. "Аварга малчинд биш малаа чанаржуулж орлогоо нэмэгдүүлэх тогтолцоог" ярьдаг хүмүүсийн нэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ГОЁ ЮМ БОЛОХНЭЭ ОДОО ТЭГЭЭД АН АРГАА БАРЖИНА ТА НАР ОДОО ТЭГЭЭД БАЯНСЭЛЭНГЭ Г.УЯНГА ГЭЭД САЙХАН ГАРУУДЫГ ДЭВШҮҮЛЭЭЧ ТАНАЙ НАМЫН НӨГӨӨ КАЗИНО БАТТУЛГА БАТҮҮЛ ГЭЭД ТА НАРТ НӨӨЦ БАЙГААШТ ӨНӨРЦЭЦЭГ ОСОРЖАМАА ЯНЖИНДУЛАМ ГЭЭД ТАНАЙ НАМЫН НЭР ТӨРИЙГ САРАНД ТУЛТАЛ ӨРГӨХ САЙХАН КАДРУУДАА ДЭВШҮҮЛ
Өөрснөө л шууд утгаар нь ойлгочихдог болохоос УИХ-ын зарим гишүүдийг "уяачид" гээд байдаг чинь яг үнэн дээ бол тоглоом тохуу хийсэн нэр юмшүү дээ !
Туваан,Адьшаа, Ганиб�##� эд нар ямар элэнцгий нь уяач байхавдээ, хөөрхий !
Нохой 7
Өвөл болохоор хүйтэн болдог гэж хэлдэг УИХ-н асан эмэгтэй нэр дэвших хэрэгтэй. Мөн ч үнэн үг хэлдэг гишүүн байсан шүү! Одоо дэвшиж гараад зун болхоор х�##�уун болдог гээд хэлчихвэл ч ёстой мундаг!
Сан�##� нэг сайныг нь харахгүй мөртлөө нээх шоолж гоочлохдоо гарамгай сонин хүмүүс
Хүнийхээ хувьд их мундаг манай ГЗЗГ-ын эвлэлийн ХОРООН дарга хийдэг блаа.их зарчимч
Би бас өөрийгөө илэрхийлэх чадвар нь жоохон сул хөгжсөн хүн байсан юм болов уу гэж боддышд
бас зөв ярьдаг байсан байна лээ шүү. Миний хувьд намд дургуй болохоор шоолохоо түрүүнд бодож байж.
Билэгт гишүүн хөөрхөн ш дээ хүмүүс л шоглоод байдаг болохоос их та�##�агддаг байсан.
Үнэнийг хэлдэг гишүүн байсан шүү!
Билэгт гишүүнээ дэмжинэээ
Билэгт гишүүн ярьж чаддаггүй гэж гооцолдогсоноос юм хийгээгүй гэж ард түмэнд үнэлэгдээгүй шүү мундаг эмэгтэй м�##�чидын дуу хоолой болсон гэхдээ МАН их дарсандаа
Bilegt gedeg hun uh hurald baih estoi hun shig sanagddaga hiisen helsen dee baidaga
Zov humuus ni l garch ireesei budda min
Мундаг сайхан яриад нь итгэж болохгүй шүү сайн суд�##�гаатай сонголтоо хийгээрэй ард түмэн минь
Билэгтийг дэмжинээ
Яагаад 2хэл муутай хүн гэж вэ Билэгт авгай Эрдэнэбулган хоёр хоёулаа тультираашд
Эрдэнэбулган гэдэг чинь 2008 оны сонгуулийн дуулиант үймээнийг сурв�##�жилж яваад толгойндоо гэмтэл авчихсан уйлагнаад л ТВ-р яриад байсан нөхөр байна ш дээ? Тв-ээс холдож м�##�чин болжээ. Зөв дөө!
Говьсүмбэрийн билүүдээ, чинээлэг м лчин гэж ярьдаг нэг нөхөр бий, тэр тун зүгээр шүү !
Билэгтээ дэмжинээ
Говийнхон луусын манлай уяач Эрдэнэчулууныг дэвшүүлээч буурь суурьтай цөлх ухаантай жинхэнэ эр хүн харагддаг
Тод манлай Онон яг таарах кандитад даа ! Мөн ч сэтгэдэг л ма лчин юм шүү !
Эм.Билэгт гэж луйварчин авгай одоо больсон нь дээрээ. Мэдрэл муутай өвчтэй чавганц. Монголын төр хулгайч, луйварчны үүрээсээ арай өөр имэйж рүү шилжих хэрэгтэй байна.
Энэ билэгт гэх эмэгтэй чиний юуг луйвардаад авчихсан юм бэ
Заавл ингэж хүчээр эрээвэр хураавар мөрөөдлийн баг бүрдүүлэх ямар хэрэг байнаа. Төр барих хүмүүс шүү дээ
М�##�чны төлөөлөл гэж юу солиороод байгаа юм байдаг л холимог систем шдээ тэр ч байтугай зуун хувь порпизнол системтэй улс цөөнгүй үүний давуу т�##� нь бодлого ярьдаг хэрэгжүүлдэг гишүүдтэй болно бүгдээрээ хүнд та�##�агдах гээд попроод тойрогтоо үнэлэгдэх гээд энтертаймантаад хол явдаггүйг одоо ойлгох цаг болсоон
Уаяч гэнээ.! Хүүхдийн эрх энээ тэрээ АН-д сонирхолгүй байх нь. Өвөл, хавар морь ур�##�дуулах лобби орууоах нь дээ
АНн женкогоос с�##�ахгүй бол улс төрөөс с�##�ах л болж дээ
Тэнэгт
Хаха ёстой онигоо
Ээ Зайлуул , очиж очиж бичиг үсэгт тайлагдаагүй Билэгт г . м ...
Hudlaaa!!!! Tegj tegj nuguu l gardag hed ni gardagaaraa l garaad irne!!!! Ard tumnii songolt l gej hudlaa nowshirno!!!! Harj baigaarai.
Билэгт хөдөөгийн амьдр�##� мэднэ, бас боломжийн ажил хэрэгч, тууштай. Гэхдээ олон жил хөндийрсөн. М�##�чдыг төлөөлж чадахгүй. Эрдэнэбулган яг м�##�чнаараа ажиллаж өнөө цагийн м�##� аж ахуйн бэрхшээл, м�##�чин хүний жарг�##� зовлонг туулж яваа нэгэн төдийгүй боловсролтой, эрэлч хайгуулч, бүтээлч з�##�уу шиг харагддаг. Байж болох сонголт. Уяачид бол цаашаа. Хүн зарж өөрийн нэр дээр хэдэн адуу ур�##�дуулдгаас өөрөөр м�##�ын тухай “а” ч үгүй хурган баячууд. Тэгж л онигоотов доо
Ер нь гишүүн хүн бүхнийг гадарлаж ойлгож нийгмийн бүх давхрагын эрх ашгийн төлөөлөл 100 хувь байх ёстой тэднээс боловсорлгүй м�##�чин сохор дүлий суумгай хүмүүс оруулна гэдэг даанч хар�##�ган байнадаа
Гомбоочир дэмжинэ
УИХ- 126 гишүүнтэй болох ч ёстой заваарсан юм болох нээ. Яана даа иргэд минь 76-д сонголт хийж чаддаггүй бид 126 - д ч ёстой төөрөөд явж өгөх нээ юу л болдрг болдоо. ЗҮГЭЭР МАН-ЫГ сонгох нь дээр дээ
МАН ГОМБОЧИР ДЭМЖИНЭ МАЛЧИДЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛЖ ЧАДНА
Зүгээр м�##�чин хүн оруул
Zgr yma bichchihgvi bas AH g havichuulj edr suga setguulch ve
За бүүр б�##�рах нь дээ, м�##�чин, уяач, сэтгүүлч гээд явж өгөх нь
АН-ын уяачид яг үнэндээ уяачид биш, хэн нэгнээр морио уюулаад нэр �##�дрыг нь хүртдэг паразитууд. Жинхэнэ уяачид м�##�чдын дотор байхаас дарга нарын дунд байдаггүй юм