Прогноз: Л.Оюун-Эрдэнийн жагсаалтын дэс, мандат хуваарилалтад У.Хүрэлсүх голлох нөлөөг үзүүлнэ

Тайлбар: Өгүүлбэр дундах цэнхэр тодотголуудад уг агуулгаарх өмнөх линк байршив.
Ирэх дөрөвдүгээр сард сонгуульд оролцох улс төрийн намуудын нэрс тодорхой болж, тавдугаар сард нийт нэр дэвшигчид албажихаар хуулийн зохицуулалттай юм. Үндсэндээ дөрвөн сарын дараа ямар ямар улс төрийн намаас хэн хэн нэр дэвших нь тодорхой болно гэсэн үг.
Монголд улс төрийн нөхцөл алга хөрвүүлэх төдийд ч өөрчлөгддөг, байнгын хөдөлгөөнтэй байдаг онцлогтой. Тэр утгаараа намууд дотор эдүгээ ид халуунаар яригдаж буй мандат хуваарилалт, жагсаалтын дэслэл ирэх саруудад ч ерөнхий зургаараа нэлээд хувьсан өөрчлөгдөх юм.
Гэхдээ АН дотор ч, МАН дотор ч мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлд нөлөөлөх хэдхэн дүр байх юм. Эдгээр голлох тоглогчид ирэх саруудад айхтар өөрчлөгдөхгүй. Өчигдөр /2024.01.04/ бид АН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэслэл гаргахад гол нөлөөг үзүүлэх эрхмүүдийн нюансыг бичсэн.
Энэ удаа МАН буюу эрх баригчдын өнгө төрхийг бичиж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн голлох нөлөө ба хожлын түлхүүр
Ирэх 2027 он хүртэл төрийн тэргүүнээр суух У.Хүрэлсүхэд 2024 онд бүрдэх 126 гишүүнтэй парламент ямархуу дүр төрхтэй бүрдэх нь ихэд хамааралтай мэт харагдаж буй.
Түүнд импичмент үзүүлэх эсэх агуулга хөндөх эрсдэл, цаашлаад Үндсэн хууль дахь дахин сунгагдан дэвших хаалгыг нээх зэрэг хачин жигтэй улс төрийн учир хөврөлүүд өрнөчхөж мэдэх.Нөгөө талд Засгийн газарт нөлөөлөх эрх хэмжээ нь Төрийн тэргүүний хувьд том байх амбиц манай үе үеийн Ерөнхийлөгч нараас ер салж байсангүй.
У.Хүрэлсүх угийн стратегич, хачин жигтэй нүүдэл хийдэг хүн. Тэр ирэх Засгийн газрын бүтэц, УИХ-ын цуглуулбарт улс төрийн намууд дамнасан тоглолт хийхээр хөшигний ард ажиллаад нэлээд удлаа. Мэдээж хамгийн том нөлөөллийг өөрийн нэр дэвшсэн намдаа үзүүлэх боломжтой.
Тэр нийт 48 жагсаалт дэслэхээс эхний 10 эсвэл, 20 дотор 10 хүнээ эрэмбэлэх хүсэлтэй гэгдэж буй.
Парламентад 48 гишүүн жагсаалтаар сууна гэж үзвэл, АН, МАН эл тоогоо тус бүр 20-иос буулгахгүйн төлөө л ажиллах юм. Эл 20 дотор хоёр нам дамнаад, өөрийн хүнээ байршуулах боломжтой хамгийн том дүр бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Намдаа жагсаалтын дэсийн 20 дотор 10 хүнээ байршууллаа гэхэд эрх биш намынх нь нэр хүнд түүнд суудлуудыг нь чирээд л ирэхээр нюанстай билээ.
Харин мандат тойргийн мандат хуваарилалт дээр тэр 30 орчим хувийн нөлөө үзүүлэхэд л хожлын түлхүүр атгахаар харагдаж буй.
Учир нь, түүнийг дэмжлэгийг авахгүйгээр угаас түүний талд л оршсоор байх дундаас дээших үеийнхэн Л.Оюун-Эрдэнээс мандат авч, УИХ-д нэр дэвшицгээнэ. Томсгосон тойрогт томоохон бизнесүүд, наймаачдын төлөөлөл ялалт байгуулна гэж харвал тэд үндсэндээ түүний л хүмүүс юм.
Ерөөс ойлгомжгүй байсаар мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлээ гаргах Л.Оюун-Эрдэнэ

Ардчилсан хувьсгал гарснаас хойших сонгуулийн циклт хугацаанд монголчууд жалганаас бүс нутаг руу үсэрч, сэтгэхүйн хувьд ч цоо шинэ сорилттой тулгарах нөхцөлийг бол тэр бүрдүүллээ. Өөрийн энэ бодсон, алсын хараандаа тусгасан алхам дотроо бас ямар тоглолт хийж, хэр тоглогчоо харуулах вэ гэдэг сорилтын хугацаа нь ч ирлээ.
Түүнийг төрийн тэргүүнд ч, намынхаа генсек Д.Амарбаясгаланд ч, УИХ-ын дарга Г.Занданшатард ч мандат хуваарилалт дээр "найрсаг" хандаж байгаа гэх яриа хөвөрч буй. Гэвчиг тэр энэ үнэндээ нэр дэвшигчдээ албажуулах хүртлээ төдийлөн дуугарахгүй, битүү бодож, алхмуудаа өрөх хүлээлттэй байна.
Мандат хуваарилалт, жагсаалтын дэс дээр хаврын улс төрөөс хамаарах түүний зарим буултууд байж болохоор.
Гэхдээ л намын даргын хувиар тэр эцсийн байдлаар жагсаалтын дэс бүрийг, мандатын нэгж бүрийг өөрөө албажуулж, "адисална". Намын даргад буй энэ эрх мэдлийг Л.Гантөмөртэй харьцуулахад хамаагүй өндөр. Өөрөөр хэлбэл,
МАН-ын мандат, жагсаалтын дэс хуваарилалтын хамгийн том эрх мэдлийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө атгана гэсэн үг. Түүнд хамгийн их нөлөөлж чадах дүр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.
Тойрогт хэнийг дэвшүүлж, хэнийг ялах боломжтой хэсэгт тавьж, хэнээр туг тахих замаар зодоон дунд гээх үү гэхчлэн бүх тоглолтоо тэр өөрийн санаагаар ерөнхийчлөн зурах юм.
Г.Занданшатар ба Д.Амарбаясгалан нарын нөлөөлөл ямар байх вэ?
Нүүрсний сонсголын ая зөнгөөс харахад, МАН дахь мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлд нөлөөлөл хийх боломжоос Д.Амарбаясгаланг хасах, оролцоог нь сааруулах алхмууд хийгдсээр байна. МАН-ын дараалсан сонгуулиудын гал тогоог барьж, ялалт авчирсан энэ хүний тархи шинээр эл сонгууль дээр бас хэрхэн ажиллах уу гэдэг нь анхаарал татах өнцөг юм.
Тодруулж хэлбэл,
Сонгуулиас өмнө нүүрсний хэргээр шалгагдахгүй байх том тохироон дээр Д.Амарбаясгаланийн генсекийн эрх мэдлээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан дүр зураг ажиглагдах болов.
Д.Амарбаясгалангаас илүү шахам нөлөөллийг харин УИХ-ын дарга Г.Занданшатар хийх үү гэсэн хүлээлт бол бий. Тэр өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчтэй ч, Л.Оюун-Эрдэнэтэй ч муудсангүй. Дундын шугам дээр яг таг холбогчийн үүргээ гүйцэтгэж, өөрөө бас сайн хийгээд муугийн туйлт дүр үүсгэлгүй, дундын жимээр явсаар ирсэн.
Түүний дэмжлэгээр мандат авахаар горилж буй эрхмүүд эхнээсээ ажлаа өгч, жагсаалтын дэс рүү ч анхаарлаа хандуулж эхэлчхээд байна. Тэрбээр хоёр парламент дамнуулан, УИХ-ын даргын өндөр сэнтийд сууж буй Г.Занданшатар ирэх шинэ парламентын бүрэлдэхүүнд ч хэсэг бусаг нөхдөө дагуулж орох тоглолтоо бүр эртнээс өрсөн гэж харагдахаар.
Дээрхээс ерөнхийчлөн нэгтгэхэд, МАН-ын мандат хуваарилалт ба жагсаалтын дэслэлийн зүрх тархийг Л.Оюун-Эрдэнэ ойлгомжгүй, тодорхойгүй дүр эсгэсээр, цаг нь ирэнгүүт нам базчихаж мэдэхээр.
Ирэх тавдугаар сар хүртэлх түүний нам доторх нөлөөлөл яг ямар байх уу, хаврын улстөр хэрхэн өрнөх үү гэдэг нэг асуулга дунд нь үүсэж байна.
Нөгөө талд, Ерөнхийлөгч мандат хуваарилалт ба жагсаалтын дэст Л.Оюун-Эрдэнэд нөлөөлж чадах хамгийн том дүр нь байхаар. Харин түүнд С.Батболд, Ч.Хүрэлбаатар зэрэг нөлөөллүүд ойр байх логикийг давхар зүүж хармаар дүр зурагтай байна.
Дундуур нь Д.Амарбаясгалангаас илүү Г.Занданшатар эвтэй, уртай байдлаар хүмүүсээ шигтгэх ба Л.Оюун-Эрдэнийн ойр зөвлөгч луужин нь хотын дарга Х.Нямбаатар хэвээр байх тогтсон чигтэй байна.
Энэ талаарх өмнөх агуулга:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хогийн новшоос 2027 онд яаж с�##�на гэж хүмүүс бодож байхад энэ хугайч дахин ерөнхийлөгчид суух нүхээ парламентаар дамжуулж үндсэн хуульд өөрчлөлт оруулах аргыг сэдэж буй нь илт байна. ЖДҮ сан, 60 тэрбум, хөгжлийн банк, Хадг�##�амж банкны 14 тэрбумаар ял авсан гээд муу муухай нь захаас аван шүүдээ. Монгол төрийн эмгэнэл
яаж ч бодсон үнэхээр боловсролтой идэж уугаад байхгүй хүмүүсийг сонгё гэвэл МАН -аас л сонгож таарна АН ч хэцүү шүү дээ яаж идэхэв гээд том жижиггүй юм үзээгүй юм шиг улайрч байгаад улс орныг дефолтонд оруулдаг гэдгийг бид мартаж болохгүй
АН МАН намыг 2024 онд битгий сонгоорой ард түмэн
ХҮРЭЛСҮХ угаасаа мундаг з�##�уу байсан одоо ч чин сэтгэлээр Монголынхоо төлөө �##�саар нь эмхэлж байгаа ЕРӨНХИЙЛӨГЧ ДӨӨ.
МАН-ИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ХИЙЖ БАЙГАА АЖЛАА ОДОО ДАХИАД 10 ЖИЛ ДАГНААД ХИЙЧИХВЭЛ МОНГОЛ УЛС ЭМХ ЗАМБАРААТАЙ, БҮТЭЭЛЧ, ДОТООДДОО БҮХ ЗҮЙЛЭЭ ХИЙЧИХДЭГ САЙХАН ХЭДЭН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛГОХ Л САНААТАЙ БАЙГАА ЮМ ШҮҮДЭЭ МАНАЙ ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД МААНЬ. ЖААХАН ЗҮХЭЖ ХАРААХААСАА ӨМНӨ ЖААХАН БОДВОЛ ЯАСЫНДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ. МАН-ИЙГ 2024 онд дэмжээрэй дэмжээрэй
Хамаа танхй МАНгарууд 8 жил илт олонхоороо засаглаад яг юу хийсэн бэ ямар үйлдвэр барьсан бэ. Хуйгаараа нууцад оруулж байгаад нүүрс, ЖДҮС, Хөгжлийн банк, БЗС хулгайлсан л байх ба Төрийн �##�быг 60 тэрбум төгрөгөөр үнэлж зарсан л байх өөр юу хийсэн бэ жагсаагаад байгаарай МАНгар �######� долоогч минь
Хүүк зиүүн нилээн юм бодцон л байж байгаа
Олон нийтийнхээ дур дургүйг зэрэг л хүргээд яваад байгаа юм. Уг нь Оюук бол дажгүй хүншдээ
Уг нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм нь чимээгүй байгаад л оршиж байгаа шүү. Итгээд гаргасан ч хариугаа авч чадахгүй байгаад л байгаа. Ээдээ ирэх сонгууль чинь бүрхэг боллоо доо 2оо
Хүрэлсүхийг ойртуулж болохгүй
Төр барьж тэрбумтан болтлоо баяжсан олигархиудыг жагса�##�танд оруулб�##� ард түмний ууо хилэнг хүргэж МАНАН бүрэн сарнина гэж мэдээрэй. ИХ-д хэний ч нөлөөгүй нэр цэвэр цус цэвэр монгол хүнийг нэр дэвшүүлж жагса�##�тад бичихийг шаардана. Одоо ИХ ЗГ-т ажиллаж байгаа эрхэмүүдээс дахин ИХ ЗГ-т ажиллах чадвартай ёс суртахуунтай 1 ч нөхөр байхгүйг хатуу сануулъя.
Ardchilsan namiin gex tsuuvruudiig l gargaj boloxgui!! MAN olonxooroo songogdood exelsen ajlaa xiigeed yavax xeregtei. Xun nam zereg gaigui xeden surug xuchin bxad bolno. AN iinxan garaad yadag bilee??? Uls ornoo xudaldaad esvel baaxan ur zeel tavij xuvaaj idchixeed ixenx n zugtaad garaad yavchixdag tsairchixsan Altanxuyag met n ur tavichixlaa ur ach maani tulchinu biz geed xutsaad zogsoj bdag shdee!!
Оюун эрдэнэ одоол хүүкийг падна даа тэгэж гэмээн ялна одоо гатан ээж мээж сонин биш
МАНАН аас яагаад заав�##� сонгоно гэж бодоод байгаан бол энэ хоёрын жагса�##�таас доош арай дөнгүүрийг нь дугуйлахад л энэ з�##�хмаар луйварчдаас с�##�ж санаа амарч болно шдээ. Бид энэ нийгэмд луйварчдаас с�##�ах цоо шинэ сонголт хийхийг хүсэж байна. МАН АН гэсэн автортой хэнийг ч дахин төрлүү бүү зүглүүл
МАН дахин олонх болж улс орноо зөв голидролд оруулах нь хамгийн зөв зам шүү. Ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ ЯАЛТАЧГҮЙ ХАР БАГААСАА УЛС ТӨРӨӨР ЯВСАН ХҮН ШҮҮДЭЭ. МОНГОЛЫН ЦААШДЫН САЙН САЙХАНЫ ТӨЛӨӨ АЛСААР НЬ БҮҮР УГЛУУРГААР НЬ ЭМХ ЗАМБАРАА, ЭДИЙН ЗАСАГ, ЭВ НЭГДЭЛ ГЭЭД БҮХНИЙГ БАГЦЛАН УРАГШИЛЖ БАЙГАА ЕРӨНХИЙЛӨГЧ ДӨӨ БАЯРЛАДАГ ШҮҮ. МӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ж. ЭНХБАЯРТ ХАМГИЙН ИХ БАЯРЛАДАГ. ЕР НЬ ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗАР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ. З0 гаран жилийн завхр�##�ыг бөөс хуурс шиг түүнэ гэдэг тийм амар асууд�##� биш шүү. ТИЙМ БОЛОХООР МАН ыг ДАХИН СОНГОЖ САЙХАН АМЬДРАХЫН ТӨЛӨӨ НЭГДЭХ НЬ ЧУХАЛ ШҮҮ МОНГОЛЧУУД АА
Hairtai shuu