Top StoriesСонгууль-2024Тойм, анализУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Прогноз: Х.Баттулга АН-ын мандат ба жагсаалтын дэсийн 50 хувийг, Л.Гантөмөр, С.Баярцогт нар үлдсэн хэсгийг хуваарилна

Тайлбар: Өгүүлбэр дундах цэнхэр тодотголуудад уг агуулгаарх өмнөх линк байршив.

АН-д эдүгээ нэг тодорхой зүйл байна. Тэр нь, ямартай ч уг нам Л.Гантөмөрөөр сонгууль ахлуулж орох нь ээ. Айхтар манлайлал үзүүлэхгүй, эрх мэдлээ ч туйлын овжноор ашиглахгүй, ерөнхийдөө МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "хараат" болсон Л.Гантөмөрийг одоо солино, хална, өөрчилнө гэх зай завсар үлдсэнгүй.

Тэр томсгосон тойргийг УИХ-аар батлуулахын өмнө Л.Оюун-Эрдэнэтэй санамж бичиг байгуулсан. Энэ нь, сонгуулийн дүн ямар гарсан ч нийтийг турхирсан, алдарт долдугаар сарын 1-нийх шиг үйл явдлыг АН санаачлахгүй гэсэн дагаар оролтын утгыг илэрхийлэв. Тэр ядахад, генсекээр Л.Оюун-Эрдэнийн найз Э.Одбаярыг дэргэдээ авчхаад байна.

Л.Гантөмөр өнөөг хүртэл нам дотроо яг таг удирдлагын жанжин шугамыг тогтоож чадсангүй. Эл логикоор бол, тэр мандатын 78 нэрийг тодруулах, жагсаалтад 48 гишүүнээ эрэмбэлэх асуудалд дангаараа шийдвэр гаргахааргүй байна.

Ерөнхийчлөн харахад, АН-ын тойргийн мандат хуваарилалт ба жагсаалтын дэсэд голлох нөлөөг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, дараа нь Л.Гантөмөр, удаахад намын тэргүүн дэд дарга С.Баярцогт тэгээд Н.Ганибал, Ц.Туваан нарын "Нэг монгол" фракц үзүүлэх прогнозтой байна.

Энэ дагуух нюансыг уншуулъя.

-Х.Баттулга намынхаа мандат ба жагсаалтын 50 хувийг авахад чиглэж байна-

Х.Баттулгын хүч нь,

  • АН доторх МоАХ фракци,
  • Нам бусчуудын "Хөх монголын хөх туг" гэсэн хоёр хэлбэрт зангидагдаж байна.

1. МоАХ буюу нам доторх хүчийг нь задлахад,

  1. Ардчилсан залуучуудын холбоо,
  2. Т.Батцогтоор ахлуулсан Нийслэлийн Ардчилсан Нам
  3. Сонгинохайрхан дүүргийн намын хороо
  4. Баянзүрх дүүргийн намын хороо
  5. Хан-Уул дүүрргийн хороо
  6. Өмнөговь аймгийн намын хороо
  7. Дундговь аймгийн намын хороо
  8. Дорнод аймгийн намын хороо
  9. Хөвсгөл аймгийн намын хороо
  10. Булган аймгийн намын хороо
  11. Баян-Өлгий аймгийн намын хороо
  12. Баянхонгор аймгийн намын хороо

2. Хөх монголын хөх туг: Ардчилалд хайртай гэхдээ нам бус иргэдийг нэгтгэхэд чиглэсэн.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нам доторх хүчийг нь харахад, тэр намынхаа 50 хувийг давуулан зангидах хэмжээнд очсон бөгөөд хамгийн том хөзөр нь Нийслэлийн АН-ын хороо болж буй юм. Үүн дээр "Хөх монголын хөх туг" нэрээр 21 аймаг тойрохдоо тэр улс төрийн рейтинг нь өнөө ч өндөр гарсаар буй С.Ганбаатар дээр нэмж Н.Алтанхуягийг нэгтгэсэн нь анхаарал татдаг.

Тэр ийм хүчийг атгасан учраас,

  • УИХ-ын тойргийн нийт 78 мандатын 50 хувь,
  • Жагсаалтын 48 нэрсийн 50 хувийг авах агуулга хүчтэй яригдаж байна.

Өөрөөр хэлбэл, АН-ын мандат ба жагсаалтын гол нурууг Х.Баттулга үүсгэж, улс төрийн уяач болтлоо эзэн суух хэмжээнд очжээ. Үүнд, 2024 оны дараах ЗГ-ын бүтцээ бодож, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эхэндээ төдийлөн дургүйцлээ илэрхийлээгүй харагддаг. Харин яваандаа тэр хүчний байдал хэт нэг хүн рүү шилжиж буй дээр Э.Одбаярыг "Нэг монгол" фракцаас эсрэгцүүлэн дэмжсэн гэж уншигдаж буй.

Харин улс төрийн мандат хуваарилалтад хүчтэй нөлөөлөл үзүүлсээр буй төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн хувьд Х.Баттулгаас хамгийн их болгоомжлох чигтэй байгаа юм. Учир нь, ...

С.Баярцогтын хүч бүдгэрсэн ч мандат хуваарлилтад голлох дүрүүдийн нэг

Л.Гантөмөр С.Баярцогтыг улс төр хариуцсан тэргүүн дэд даргаар томилсон нь түүнд мандат хуваарилалтад оролцох үнэмлэхүй эрх олгож, өөрөө бэлгэдлийн дүр үүсгэнэ гэдгээ зарласан, нэг ёсны ухралт байв. Үүнд,

  • Нэг талаас Ц.Элбэгдоржоор халхавчилсан MCS, АПУ, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбилэг нарын АН-ын мөнгөтэй хэсгийн нөлөө,
  • Нөгөө талаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Батболд тэргүүтний МАН-ынхны нөлөө ч үлэмж байв.

Угийн ажил хэрэгч, улс төрийн холбоос хийхдээ гаршсан С.Баярцогт намдаа ороод, "Гялалзуулаад өгье" гэтэл санаснаар нэг л болж өгсөнгүй. Түүнийг гурван шатны шүүхээр Оюутолгой төслөөс үндсэндээ авлига авсан гэдгийг нь тогтоочихсон байхад Дээд шүүх хэрэгсэхгүй болгосон кейсийг олон нийт уучилж өгөөгүй. Ийм уур амьсгал дээр МАН-ын залуу дарга нар ч сайн ажилласан.

Ядахад Л.Гантөмөр баахан ажил хэрэгч бус, намыг яг өөрийн санаснаар удирдан хөдөлгөх гэтэл нөгөө талд Х.Баттулга гэж том бул чулуу гарч ирээд, тэгнээд хэвтчихсэн дүр зураг үүсэв. Ийм байдлаар С.Баярцогтод нам дотор ч, олон нийт дунд ч төдийлөн хүрээлэл үүсэж өгөөгүй харагддаг.

Гэхдээ С.Баярцогтын талд АН-ын хамаг мөнгөтэй эрхмүүд, МАН-ын голлох том тоглогчид буйг харж болно. Тэр утгаараа тэр АН-ын мандат хуваарилалтад 20-30 хувийн нөлөөлөл үзүүлнэ. Жагсаалт ба мандат хуваарилалтаас нийт 15-25 нэрс авна гэх ерөнхий хана үүсжээ.

Эрх биш намын дарга учир мандатаа ч хуваарилж, жагсаалтаа ч дэслэх Л.Гантөмөр

Хэдий муу нэртэй ч Л.Гантөмөр бол АН-ын дарга. Нэг нам найман жил засгийн эрхийг дангаараа барьж, парламентад үнэмлэхүй олонхоор суусан энэ жилүүдэд АН үйрэн сарниж, системийн бүхэллэг бүтцээс бутархай нэгж болтлоо бүдгэрсэн үү гэвэл бүдгэрсэн.

Гэхдээ ардчилсан хувьсгалыг монголд анхлан сэвэлзүүлэгч эл намд хайртай, үзэл санааг нь дэмжигч гишүүдийн итгэл бас чиг тийм ч амархан сарничихгүй юм. МАН-тай зэрэгцэн зогсох ийм том хүчнийг өнөө цагт удирдаж яваа хүн бол Л.Гантөмөр.

Тэр утгаараа мандат хуваарилалтад намын дарга нарын оролцож ирсэн үнэмлэхүй эрх хэмжээ энэ удаа ч түүнд ирнэ ээ. Өөрөөр хэлбэл, АН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлийн тал хувийг Х.Баттулга, 20-30 хувийг С.Баярцогт хийнэ гэж буй ч эцсийн байдлаар Л.Гантөмөр ширхэгчлэн батлах юм.

АН доторх фракцууд МоАХ л биш бол ер нь гундуухан, сэтгэл дундуур байгаа ийм үед тэдний хүслийг Л.Гантөмөр хамгийн сайн хангаж өгөх, хамгаалах дүр нь юм.

Ерөнхийчлөн харахад, Л.Гантөмөр, С.Баярцогт нарын нэгдэл мандат хуваарилалтад Х.Баттулгатай эн зэрэгцэх, түүнтэй зарим хэлцэл хийх, МАН-ын холбоос үүсгэх, тойргийн хүчийг сөөлжих зэрэг зохицуулалт дээр ажиллахаар байна.

Үүн дээр мандат хуваарилалтад өөрсдийн эрх ашгаа хамгийн сайн хамгаалах фракцаар АН дотор Ц.Туваан, Н.Ганибал нарын "Нэг монгол" нэрлэгдэж байна. Тэдний саналаар намын генсек тавигдсан. АН-ын одоогийн УИХ-ын гишүүд тойрогт өрсөлдөхөөр яригдаж буй ч хүсвэл Н.Ганибал жишээ нь жагсаалтын эхний аравт эрэмбэлэгдэх нөлөөлөлтэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-04 08:43

Гантөмөр муу дарга юм аа

Зочин
Зочин
2024-01-05 00:31
Reply to  Зочин

Энэ янзаараа энэ сонгуульд АН дахиад ялагдах юм байна даа... Баттулга АН-г
өмчирхөх санаагаа орхиогүй цагт энэ
Нам сонгуульд ялна гэж байхгүй.магадгүй
сонгуулийн дараа энэ Нам тарж бутараад хэдэн хэсэг жижиг нам болоод АН гэсэн нэрээ
булаац�##�даад �##��##�цаж нүдний булай болох вий дээ.!!!!!

Зочин
Зочин
2024-01-05 12:07
Reply to  Зочин

Баттулга А намын дарга байсан бол асууд�##�гүй ялах байлаа даа

Зочин
Зочин
2024-01-04 08:44

Женко нь намынхаа т�##�ыг авааад Баярцогтоо хөөчихжээ

Зочин
Зочин
2024-01-04 09:13

Гантөмөр муу ухна ишиг архинд ороогүй бол женко ингэхгүй

Стар
Стар
2024-01-04 09:17

Баттулга хаана тэгж сонгуулийн маапаан хийгээд тойргоо услаад яваад байгаан гадуур юм мэдэгдэхгүй байхын

Халтар
Халтар
2024-01-04 09:27

Ааая ардчилсан намын мундаг 3

Зочин
Зочин
2024-01-04 09:46

Женко гэдэг төвдийн Гарз нохойг эрлэг авах цаг бол сон доо ! Түүний маргааш л Монголд ардчилл хөгжи нө, энэ чинь ардаа Путлерийн дэмжлэгтэй ландрама шүү !

Овгон
Овгон
2024-01-04 10:32
Reply to  Зочин

Улс орондоо ходолмор хийж ахмадаа хундэлж чадсан нь муу Монголоос дээрдээ эх ороны нэрийг Женко шиг холсоороо мандуулж ухаанаараа хамга�##�сан бол ингэж ярьж болох юуч хийж чадаагуй атаарх�##� нь дэндэсэн тэнэг хумуус л торсон нутагтаа ойлгодоггуй Тусгаар тогтонол мэдэхгуйгээ гайхуулах нь хойч уед хэрэггуй ийм бузруудаас болж энэ улс замбараагуй байгаа юмдаа

Зочин
Зочин
2024-01-04 11:04
Reply to  Овгон

ЖЕНКО ГЭХ ХУЛГАР ХАР ЛУЙВАРЧИН ЧИНЬ ПУТИНЫ ГАР ХӨЛ ШД

Зочин
Зочин
2024-01-04 10:10

Эвгүй 3-н гар ирэх жил гарна гэсэн бат итгэлтэй л байгаа байхдаа

Зочин
Зочин
2024-01-04 10:12

Баттулга Гантөмөртөө захирагдлаа юу

Зочин
Зочин
2024-01-04 10:45

Ер нь Баттулга нь дээр, тэгээд ч ялна!

Зочин
Зочин
2024-01-05 13:46
Reply to  Зочин

Баттулгыг бүх оркуудтай нь хамт Орос луу нь хөөж явуулах хэрэгтэй. Тэнд очоод Орос ахынхаа өмнөөс Украйнд очиж байлдана биз.

Зочин
Зочин
2024-01-04 12:54

3 хулгайч намаа ч �##�аад авслаад хаяхнээ яагаад энэ гурав гэж

Зочин
Зочин
2024-01-04 13:09

Энэ нам нэгэнт сүйрчээ

зочин
зочин
2024-01-04 13:12

Баярцогтод амжилт хүснэ.

АН үхсэн
АН үхсэн
2024-01-04 14:12

Жонхууруулж өгөх нь дээ.

зочин
зочин
2024-01-04 15:05

туваан, ганиб�##� ардын намын ноход

Зочин
Зочин
2024-01-04 18:20

Оросын бууны нохой Женко нь Арпчилсан намынх нь эзэн суух гэж. ха ха ха Энэ байдлаараа бол МАН нь илүү ардчилсан нам болж хувирах нь дээ хүүдий. За за шулуухан хэлчих үү? Улаан коммунист Хүхэлсүх нь ардчилсан хөх Женкогоос 300 хувь илүү л гэж хэлье дээ хахаха ядаж л оросын бууны нохой биш юм.

Зочин
Зочин
2024-01-04 19:39

Хөөе Занданшатар даргаа, их хурлын эрхэм гишүүдээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан этгээдийг улстөрд дахин оруулахгүй байх хуулийг яар�##�тай батлаачээ. Ерөнхийлөгчийн �##�ба хашиж байсан хүн улстөрд дахин орох нь иргэдийг хаг�##�ган бутаргах аюултай. Иймд улстөрд дахин орохыг нь хориод зогсохгүй өөрийнх болон эцэг эхийнх нь төрсөн нутагт байнга оршин суулгахаар хууль гаргах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-01-04 19:41

Энэ Баттулга гэх боловсролгүй ёс зшйгүй жанхуу этгээдийг улстөрд оруулж болохгүй.

Зочин
Зочин
2024-01-05 12:08
Reply to  Зочин

Чи эхлээд 4р ангиа яаж ийгээд бүрэн төгсчих,тэгээд хүн муул!!!

Намайг олоод ирээрэй бацаанаа
Намайг олоод ирээрэй бацаанаа
2024-01-04 22:14

Ганиб�##� гэж өмнөх сонгуулиар Эрдэнийг тэрбумаар арилждаг гар биз дээ? Ямар хямдхан Я вэ? гэж бодсон чинь. Тулгын нохой байсан юм байна лээ... Бид мартаагүй шүү... Иймэрхүү нөхдийг сайн санаж байх хэрэгтэй. Нэг л өдөр толгой дээрээс ялгадасаа асгана. Ямар ч үнэт зүйлгүй новшнууд...

pg slot auto game
pg slot auto game
2024-01-04 23:07

pgslot สล็อต พี จี เว็บออนไลน์ที่สมบูรณ์แบบที่สุด ให้บริการโดย PG SLOT ผู้ให้บริการที่ได้เปิดระบบ PG Slot เว็บหลัก เว็บจากบริษัทแม่ในต่างประเทศ

Зочин
Зочин
2024-01-04 23:18

Нөгөө л хэд...

Зочин
Зочин
2024-01-05 06:40

Дөрвөд Гантөмөр, луухаан Баярцогттой явж байгаа АН бол будаа болох нь ээ. Ер нь ч АН гэх нам устгагдаад удаж байгаа байх шүү.

Зочин
Зочин
2024-01-05 10:14

АН МАН намыг 2024 онд битгий сонгоорой ард түмэн

Зочин
Зочин
2024-01-05 10:35

Яанаа БАТТУЛГА ХЭРЭГГҮЙЭЭЭ

Зочид
Зочид
2024-01-05 14:51

МАН-ын Хүрэлбаатар, сү. Батболд, бусад хулгайчдыг сонгохгүй шүү. МАН-д маш бага сан�##� өгөх хэрэгтэй, тэгээд жагса�##�таар орох хүмүүс 2-3 хүн байхад МАН-д хаваасаг

Холбоотой мэдээ

Back to top button