МАН-ын "хоёр" генсек ба Л.Оюун-Эрдэнийн үечлэх томилгоо
Фракциудынхаа төлөөллийг багтаах замаар намаа 15 дэд даргатай болгож, С.Баярцогтыг улс төр хариуцсан тэргүүн дэд даргаар батламжилсан Л.Гантөмөрийг яг өөрийнхөө толгойгоор ЕНБД-аа сонгоно гэсэн хүлээлт үүсээд байв. Ийм байр суурийг ч тэр намынхандаа илэрхийлсэн байдаг.
Тийн явсаар нэг хачин нөхрийг намынхаа ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Л.Гантөмөр уг томилгоог өөрийн толгойгоор, яг бие даасан эрх мэдлээр томилсон гэхэд асар бэрхтэй логик харагдана. Үүнийг Э.Одбаярын улс төрийн хүрээн дэх хачин жигтэй дүрүүдээр тайлбарлая.
Нэг. АН-ынханд хамааралтай Э.Одбаяр
Э.Одбаярын тодотголыг ил яригддагаар товч дурдвал, С.Эрдэнийн хүү Одбаяртай арван жилийн нэг анги. Тэр ч утгаараа аавд нь хамаарах мөнгөний ажлуудыг хөшигний ард зохицуулдаг байсан. АН-ын ХЭГ-т ажилласан түүхтэй, түүнээс өмнө буюу АН-ыг хамтарсан засаг барих үед Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Дата мэдээллээр, Э.Одбаяр нь, УИХ-ын гишүүн Н.Ганибал нарын хамт "Ардчилал таймс" сонинг, Д.Сүндий, Б.Пунсалмаа, Ш.Түвдэндорж нартай хамт "Ардчилал хөгжил академи"-ийг, АТҮТ-ийн дарга асан Н.Пунцагтай "Оппн коал транс" ХХК-ийг хамтран эзэмшдэг.
Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-ын дунд түвшинд ажиллаж, томчуудынхаа цүнх баригчийн түвшинд л гар хөлийн үзүүрт зарагдаж өнгөрөөсөн түүхтэй. Нэг ёсондоо өмнөх сонгуулийн үед тэр АН дотроо туслах, гүйцэтгэгчийн түвшинд л ажилласан байна.
Хоёр. МАН-ынхантай, тэр дундаа Л.Оюун-Эрдэнэтэй нөхөрлөсөн Э.Одбаяр
Э.Одбаяр залилан, мөрийтэй тоглоомын асуудлууд дээр нэр нь ихээр дурдагддаг. Энэ талаарх С.Эрдэнийн хүү Э.Одбаяр нэгэнтээ ил жиргэсэн нь бий. Гайхалтай нь өмнөх сонгуулиар ах нарынхаа гар хөлийн үзүүрт зарагдаж явсан Э.Одбаяр энэ парламентын хугацаанд сөрөг хүчний бүлгийн даргыг томилуулахад нөлөөлөх хэмжээний лоббичин болсон гэх.
Уг үйл явдлыг сануулахад, АН-ын бүлгийн даргаар Д.Ганбатыг хүчээр унагааж, О.Цогтгэрэлийг хүчээр сонгох үйл явцад эрх баригч намынхан далд оролцож, Г.Занданшатар чуулганы индрээс сөрөг хүчний бүлгийн даргыг зарлаж, баяр хүргэж байв. Үүний холбоосыг хөшигний ард Э.Одбаярыг хийсэн гэгддэг аж.
Тэр ч утгаараа Э.Одбаяр АН-ын бүлэгтэй ойр ба Ц.Туваан, О.Цогтгэрэл нартай сүүлийн саруудад толгой холбон нөхөрлөжээ. Тийн нам дотроо ажиллахдаа "Л.Оюун-Эрдэнэтэй би найз, саяхан уулзсан" гэхчлэн байнга ярьдаг гэх. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд АН доторх үе солигдох явцыг дэмждэг. АН-аас Ц.Жадамба, Б.Эрдэнэболд нарын үеийнхнээ урагшаа явахыг, удирдлагын баг руу гарахыг дэмждэг нэгэн.
Тэрбээр Л.Гантөмөрийг АН-ын даргаар томилогдоход дэмжлэг үзүүлж, хариуд нь авлига, албан тушаалын хэргүүдийг шүүхээр шийдүүлэхэд хоёр нам эв санаа нэгтэй ажиллах амлалт авсан гэдгээ шууд бус утгаар ил илэрхийлсэн нь ч бий. Харин Э.Одбаярын онцлог нь, сүүлийн жилүүдэд ер хэн бүхэнтэй найзалж, ялангуяа МАН-ынхантай эв зүй ололцох ажилд сэргэлэнтдэг нэгэн болжээ.
Л.Гантөмөр "дүлэгнэж" байгаад, үүрэг гүйцэтгэгчээр томилсны учир
УИХ-ын хоёр сонгууль дараалан ялагдсан АН-ын залуу үе энэ жилүүдэд хувь хүний төлөвшил, асуудлыг даван туулах хат зэргээрээ МАН дахь үе тэнгийнхнээсээ хол хаягдсан нь энгийн жишээн дээр л харагддаг. Инээдэмтэй гэмээр нэг жишээ дурдахад, Б.Эрдэнэболд намын дэд дарга болохоор Л.Гантөмөртэй уулзахдаа хуулдаг жижиг наалтан цаасан дээрх "Дэмжиж өгнө үү, Л.Оюун-Эрдэнэ" гэсэн бичиг үзүүлсэн гэх.
Нэг ёсондоо АН-ын залуус нам дотроо амбиц өгсөх гэхдээ эрх баригч намаас гүн хамааралтай яваа Л.Гантөмөрт тэндээс бичиг авч иртлээ жижгэрч, инээдмийн гэмээр төлөвшлөө ингэж харуулах болсон хэрэг. Яг энэ наадаг цаасны жишгээр Э.Одбаярыг генсекээр томилох чиглэл МАН зүгээс ирж, Л.Гантөмөр удаан дүлэгнэж явсаар, үүрэг гүйцэтгэгчээр томилсон логик харагдана.
Учир нь, өнгөрөгч зургадугаар сараас хойш Л.Гантөмөр Э.Одбаярыг генсекээр томилно гэдгээ илэрхийлж, намынхан нь "Асар аюултай, МАН-ын дэмжлэгтэй залууг генсек болгож болохгүй" гэх агуулгаар дотооддоо эсэргүүцсэн аж. Энэ хооронд Э.Одбаяр ч "Би Л.Оюун-Эрдэнэтэй найз" гэдэг яриагаа тасралтгүй давтжээ.
Уг томилгооноос хойш АН-ын ҮБХ-ны гишүүд Э.Одбаярыг генсекээр томилсон Л.Гантөмөрийн шийдвэрийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. ҮБХ-ны гишүүдийн гарын үсэг цуглуулах явц нь намын даргадаа шахалт үзүүлэх, томилгоог эсэргүүцэхэд чиглэж байна.
Л.Оюун-Эрдэнэ яагаад Э.Одбаярыг чухалчлан харсан бэ
АН-ынхан энэ жилүүдэд тамга тэмдгээ булаацалдан, залуус нь тав гурван төгрөгөөр төлбөртэй жагсаал зэрэгт оролцож, нэгэн үес санхүүжилтийг ЕТГ-аас хийж байсан цутруу цагтай зэрэгцээд МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нөлөө улс төрд бэхэжсэн байдаг. Нэг талд МАН-ын генсекийн удирдсан сонгууль бүр ялалт байгуулж байхад АН-ынхан генсек байтугай намын дарга ч үгүй, гудманд явж ирэв.
МАН дотор үе солигдох процесс өрнөж, залуус нь шуудхан удирдлагаа атгасан байхад АН-ынхан өнөөх л Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарынхаа хамаарлаас гарч чадаагүй явна. Тэр ч утгаар эрх баригчид ил "АН-д үе солигдох ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж, Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Б.Эрдэнэболдын төслийг агуулгыг хөндөж ярих зэргээр залуусыг нь халамжлах дүр үүсгэх болов.
Гэхдээ улс төрийн хүрээнд ямар ч фракци алгасахгүй шахам нөхөрлөж, нам дамнан элдэв холболт хийтлээ хувь хүнийхээ хувьд өссөн гэгдэх Э.Одбаярыг "АН сайн генсектэй болог" гээд МАН дэмжчхэж байгаа хэрэг биш. Тэд асуудлаа ах нартай биш, үеийнхэнтэйгээ ярьж, зэрэгцээ эрх мэдэл хэрэгжүүлье гэж тооцсон байж болох. Зэрэгцээ эрх мэдэл хэрэгжүүлэх цаг ирэхэд МАН-ын залуусын төлөвшил, элдэв аргаараа ер нь АН-ынхнаа дагуулахуйц.
Нөгөө талд АН доторх МоАХ фракци С.Баярцогт, Ц.Элбэгдоржийн талаас хүчтэй байх нь Л.Оюун-Эрдэнэд ашигтай. Хэдий тийм ч хэт хүчтэй болчихвол бас аюултай. МоАХ фракциас гадна нам бусчуудын нэгдлээр Х.Баттулга аймгуудыг тойрч, үлэмж хүч хуримтлуулсан нь эрх баригчдад сэрүүлэг өгсөн байх талтай. Өөрөөр хэлбэл, 10 гаруй аймаг, нийслэлийн зургаан дүүрэг, хотын АН-ын хороог гартаа авсан Х.Баттулгын талд генсекийг өгчих нь эрсдэлтэй гэж МАН үзсэн логик харагдана.
Тиймээс ч зүгээр л сайн муугаараа сэргэлэн нь дэндчихсэн нэг нөхрийг Л.Гантөмөрт шууд тулгаж, генсекээр тавиад, "Одоо замаа өөрөө олоод яваарай" гээд орхичихсон харагдана. Гэхдээ АН-ынхан сонгуульд яг Э.Одбаяр гэдэг генсектэй орох нь бас юу л бол. Э.Одбаярын томилгоо хэдий АН-ынх ч морь унасан толгойгүй хүнээр дамжуулж, МАН дахин нэг генсек томилсон шиг л үйл явж өрнөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ АРДЫН НАМ НЬ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫГ ТОМИЛДОГ БОЛЧИХСОН ЮМ БАЙНА ДАА
Мангаруудаар томилуулах ардчилсан намынхан
Дэмжиж өгнө үү гэдэг бичиг авмаар байна Эрдэнэболд оо
АН-хан хохи чинь. Та нар ийм л б�##�ай “жа�##�ууд”-тай. Одоо манай намууд дараах байдлаар харагдах нь:
1. Монгол Ардын нам
1.1 Хүн нам
1.2 Ардчилсан нам
1.3 Бусад намууд.
Үүнд АН-ын “” буруутай. Та нар мөнхөд АН-ыг сандайлж байх юм шиг аашилж з�##�уусаа бэлдээгүй. Энэ нь та нарын буруу. Үүнийг чинь “комунист” бодлого гэдэг юм.
Нэг л өдөр хөгширч улс төрөөс арчигдахдаа намаа өөрсөнтэйгээ хамт арчуулчихлаа.
Одоо МАН-ыг мянга муулаад яах юм? Тэдний дураараа “г�##�зуурах” сэдлийг та нар өдөөж өглөө. Ирэх сонгуульд дахиад МАН гарна. Та нарын юунд итгэж сонгох юм. Монголын ард түмнийг сонголтгүй болголоо, ёстой б�##�ай хогнууд юм аа. Хэлэх үг олдохгүй юм.
Согтуу м�##�уудаа
Ээ тэр наадаг цаас ямар инээдтэй юм бэ. Доромжлол байна шүү дээ. Энэ АН бүтэхгүй ээ. Энэ хооронд ХҮН улам айхтар болж дан эрдмийн зэрэг цолтой з�##�уусыг урвуулж элсүүлж авч байна шүү
Ёстой хачирх�##�тай. Генсекийн байр суурь айхтар хүчтэй нөлөөтэймаа
МАН тэр чигээрээ төрийн толгойд суучихаад бусад намууд хавчисгээд л байгаа бололтой
МАН-ынхан дотроо холион бантан болдог болсон бололтой
Фракцлагдагсад
Монгол ардын нам ирэх сонгуульд яасан ч ганхахгүй байр сууриа �##�дахгүйдээ
2 генсектэй болох гэж байгаамуу
Эрдэнийн эргүү хүүтэй мөн хол явах байх даа энэ Гантөмөр
xaxaxa bas l bichhiimaa
Хоёр нам нэг толгойтой болсон нь олон нийтэд тодорхой болоод байх шиг. Сонголт хийхэд энэ хоёроос өөр олигтой улс төрийн хүчин гарч ирвэл ард түмэн шууд дэмжихээр харагдаж байна
AN iig harhaar boon hulgaichuud tednii huviin erh ashgiin negdeluud
Б�##�ай юм. Хуйв�##�даан, хуурмаг заваан үйлдлээ УЛСТӨР гэж андуурч, шинэ з�##�уу үеэ гишгэх газаргүй болгож байгаа МАН-АН гэх б�##�иар мафи бүлэглэл эрс шинэчлэл хийхгүй бол энэ улс сүйрлээ.