Тойрог услах "мал ажиллагаа"-ны ар дахь Ерөнхийлөгчийн нүүдэл

Тойрог услах. Уг нь монголчууд малаа л усалдаг. Мал амьтныг ус уух бололцоогоор ухаант хүн хангадаг хөдөлмөрийн төрлийг манай нийгэм эсрэгжүүлээд, хүн нь хүнээ усалдаг болгочхоод буй. Тойргийн хүн ардаа малтай зүйрлэн ажиллахдаа тэдний ахуй амжиргааны дутагдсан зүйл дээр дэмжлэг үзүүлнэ. Зөрүүлээд нөгөө малтай зүйрлэгдсэн ард түмэн нь дэмжлэг өгөгчид саналаа өгнө.
Малаа усалж, адгуулсныхаа хариуд дуртай үедээ хүнс төхөөрөөд идчихдэг эзэн хүний жаргалыг манай тойрог услагчид харин парламентад сууж эдэлнэ ээ. Энэ аргыг төрийн тэргүүнээсээ өгсүүлээд ер улс төрчид толгой дараалан хэрэглэж хэвшжээ.
Бэлтгэл ба зорилго
Ерөнхий сайд танхимын гишүүддээ жагсаалтын дэс өгөхгүй. Тойрогт өрсөлдөх чиглэл өгч, өөрөө ч Хэнтийд нэр дэвшихээ илэрхийлжээ. Анзаарвал, ер ахмад нь ч, тойрог горилж буй залуу сайд нар ч жигтэйхэн ахуйлаг болоод буй. Ч.Номин сайд аавынхаа төрсөн нутаг Говь-Алтайд "Старлинк"-ийн төхөөрөмж тарааж, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар Увсын төсөвтөө чухалчлан анхаарцгаах болжээ.
Зэрэгцээд, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд жигтэйхэн идэвх чармайлт гарган, горилж буй тойргууддаа ажиллаж байна. Учир нь, Ерөнхийлөгч мөн л 12 зөвлөхийнхөө олонхыг тойрогт нэр дэвшүүлэхээр бэлтгэлээ базаахыг үүрэгдээд, нэлээд удаж байна. УИХ-д нэр дэвших мандат олно гэдэг зөвлөх статусаас нэлээд хэцүү асуудал л даа, уг нь. Азтай нь, тэдэнд МАН-д гүн нөлөөтэй төрийн тэргүүн байна.
Мандат олдох нь нэгэнт тодорхой хэмээн итгэсэн дүрүүд дунд Дэлхийн банканд ажилласан туршлагатай, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай багтаж байгаа. Хачирхалтай нь, эдийн засгийн судалгааны олон ажлуудын автор болсон Б.Даваадалай Баянхонгор аймгийн сумдад ажиллахдаа мотоцикл, телевиз тэргүүтний сугалаа явуулав. Тэр 2024 оны сонгуулиар Баянхонгор аймагт УИХ-аас нэр дэвшихээр горилогчдын нэг юм.
Өнгөрөгч 2020 оны сонгуулиар А.Адъяасүрэн УИХ-д нэр дэвшихдээ Баянхонгорт Б.Даваадалайгийн нэгэн адил мотоциклын сугалаа явуулж байв. Ард нь, А.Адъяасүрэнгийн парламент дотор орж суугаад, 100 мянган ам.долларын авлигын хэргээсээ өршөөгдөх хүсэл л байв. Тэр нь биелснийг өнөөдрөөр аавын хаалга татаагүй байдлаар нь харж болно. Өөртөө хамгаалалт үүсгэсэн А.Адъяасүрэн өнөөдөр олон нийтэд хэрэгтэй ганц гялтайх хууль санаачлаагүй. Тэр бас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байхдаа ийн мотоцикл тараасан байдаг.
Ерөнхийлөгчийн нүүдэл
Ирэх сонгуулийн үр дүнгээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламентын танхим бүрдүүлнэ. Үүний 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар. Холимог тогтолцоот сонгууль явуулснаар олон намын төлөөлөл парламентад багтах боломжтой. Олон намаа байг гэхэд, саналын жингээрээ АН овоо хэдэн суудал парламентаас танхимд авчихаар харагдаж буй. МАН-ынхан гэхдээ олонхын хэв шинжээ хадгалах зорилготой л өрсөлдөөнд бэлтгэх нь тодорхой.
Парламентын энэ шинэ бүрдүүлбэр дээр Ерөнхийлөгчийн эзлэх жин, хувь оролцоо ямар байх вэ. Зургаан жил суугаад, төрийн тэргүүний индрээс буучихаар хуульчлагдсан У.Хүрэлсүх эрх хэмжээгээ өргөхийн тулд юу хийх вэ.
Эдгээр асуултуудын хариултуудад, зэрэгцүүлсэн хоёр логикийг тавьж болно.
Нэгдүгээрт, дээрх хэсэгт дурдагдсан тойргоо маллахаар улайрч буй Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалайгийн үйлдэл. Энэ бол тойрогт өрсөлдүүлэхээр сойж буй дүрүүдийнх нь нэг. Тэрбээр, өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр, хүргэн зэргээ ч нэр дэвшүүлэхээр бэлтгэж байна. Үүн дээр нэмэгдээд, тэр МАН-ын жагсаалтын эрэмбийн эхний байрууд руу өөрийн хүмүүсээ байршуулахад онц ихээр анхаарч буй.
Нэг ёсондоо тэр, МАН-аас сонгогдох ба жагсаалтаар орох гишүүдээр өөрийн гэсэн баг бүрдүүлэхийг чухалчилж байна. Ингэхдээ яг өөрт нь ойр ажиллаж ирсэн С.Лүндэг тэргүүтэй зөвлөх, ойрын садан төрлүүдээ эрэмбэлэн бэлтгэж байгаа юм.
Хоёрдугаарт, Төрийн тэргүүн АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой үлэмж ойр байх болов. Хөшигний ард, С.Баярцогт У.Хүрэлсүхэд Үндсэн хуулинд туссан дахин нэр дэвших боломжийг хязгаарласан заалтыг нь зөөлрүүлж өгнө гэж амласан гэгдэж буй. Энэ амлалт талаар боллоо ч, МАН-ын сул өрсөлдөгч бүхий тойргуудад АН-аас өөрийн дэмжлэгтэй сайн нэр дэвшигч дэвшүүлэх, жагсаалт руу үгэнд нь орохоор хүмүүсийг С.Баярцогтоор түлхүүлэх боломжийг тэр эдлэх юм.
Нэг ёсондоо АН-аас тойрог ба жагсаалтаар Ерөнхийлөгчийн ивгээлд багтсан хүмүүс гарах боломжийг тэр үүсгэлцэх стратеги хэрэгжүүлж, С.Баярцогттой ойр нөхөрлөж буй гэх логик.
Дээрхүүдийг нэгтгэвэл, Ази, Европ хоёр тив дамнан хөлөө гүн бат гишгэдэг газарзүйн байршилтай ОХУ лугаа хүчийг хоёр намын төлөөллөөр өөрийн багаа парламентад бүрдүүлэх У.Хүрэлсүхийн стратегиар харж болно. Тэр МАН-аас ч, АН-аас ч тойргоос сонгогдоход нь дэмжлэг үзүүлсэн гишүүдтэй, мөн хоёр намын жагсаалтын эрэмбэд ил далд оролцох эрхээ эдлэхээр харагдаж байна.
Юу харж болох вэ
Ерөнхийлөгчтэйгөө эвээ олдоггүй Засгийн газрын үйл ажиллагаа, УИХ-ын хууль тогтоох чиг үүрэг байсхийгээд л хад мөргөөд, ажил нь явж өгдөггүй. Инститүц хоорондын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нийгмээ баахан ядрангуй түвшин рүү чирсээр ч удаж байгаа. Харин ирэх сонгуулийн үр дүнгээр АН ба МАН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдвал хамгийн том эрх мэдлийг хөшигний ард Ерөнхийлөгч эдлэх боломжтой байгаа.
Чухам үүний төлөө л хоёр нам дамнасан операц хийж, өндөр дээд ёс суртахуун тээх учиртай төрийн тэргүүний зөвлөх хийж буйгаа ч үл тоон, орон нутагт зөвлөхүүд нь мотоциклын сугалаа хүртэл явуулж, олон нийтийн байх, байхгүйн агуулга дээр тоглолт хийж яваа гэж дүгнэж болохуйц.
Гэхдээ үүнийг яг таг амжилт олно гэж дүгнэхэд цаг хугацааны хувьд эрт байна. Сонгогчдын боловсрол асар өндөр болж, олон нийт хэрсүүжин, ордонд суугаа улсууд гологдох болсон энэ үед уламжлалт "тархидах" аргаар шинэ тутам улс төрчид гарч ирэх нь юу л бол. Нөгөө талаар сонгууль хүртэл өрнөх улс төрийн халуун үйл явц зарим тооцооллыг тээрэмдээд хаячих ч эрсдэл бий. Энэ бүхнийг зөвөөр ажиглаад л, улс төрийн зөв мэдрэмж аваад л яваад байгаасай, санал өгөгч хэн бүхэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүкийн б�##�иар зөвлөхүүдээс мотоциклын нь аваад сонгохгүй л бай
ЖДҮ, Боловсролын Зээлийн сан, Хөгжлийн банкнаас зээл авсан луйварчдыг МАН, АН нэр дэвшүүлэхгүй байх ёстой.
Юм тараагаад уих-д ордог хүмүүс юу хийж байлаа хүрэлсүх жёнкогийн кнопны баг улс орноо яаж гийгүүлсийм
Манан сүйр
Супер бичжээ
Teneg ngaa tsagt gai zovlon baragdahguin ene bdlaaraa
даанууд ингэж л тойргынхныхоо толгойг угаана даа. Сонгохоо болиоо боль
Женко үнэртээд эхэллээ Энэ бичлэгээс. Яг ийм маягаар чулуу шидэж хүний, өөрийнхийг хаг�##�даг юм Жонхуу.
Одоо цагт сонгогчдын боловсрол сэтгэхүй маш өндөр бас их хашир болсоон. Юм тарааж тархи угаагчид хэзээч сонгогдохгүй. МАН-ын нөхөд өөрийнхөө луйварчин нөхөдтэйгээ хариуцлага тооцохгүй бол 24 оны сонгуульд навс тавиулнаа.
Өгч байгаа юмыг сайн аваад сан�##�аа өөр хүнд өгөөд сурчихаарай хүмүүс минь
Үнэн арчаагүй новшнууд
Хүүк хөгийн гарлдаа
Эрх мэдэлд дурлагсдын "М�##� услах" ажиллагаа нэгэнт эхлэжээ.
Эрүүл хүн а нарийг сонгохгүй м�##�нуудаа !!!!!горьд !!!!!!@ одоо Та нартаа хатуу хариуц�##�га тооцоно шдээ Ийм үлгэр сүүлдээ ядуу болгосонг мэдсэн хүн Сонгох уу ???????!!!!!!!! Тайван бай Дээрээс та нарийн толгойг тоолдог шүү !!!!!!!!!
Ийм байдлаар Ерөнхийлөгч нь ажиллаж байгаа бол Ард түмэн ЯДУУРЧ доройтоод, МУ-нэг л эвгүй болоод ирнэ шүү. Хулгайч нараа шүүгээгүй байж дахин Өлөн хулгайч нарыг гаргаж ирэх гэж байна.....Тэд нарыг БҮҮ СОНГООРОЙ... АРД ТҮМЭЭН.....Сонгуулийг луйвардаг ХАР МАШИНЫГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. САЯ ГАРУЙ СОНГОГЧИЙГ ГАРААРАА ТООЛЖ ЯАГААД БОЛОХГЙҮ ГЭЖ..... Солонгос, Энэтхэг хүн ам маш ихтэй гараараа тоолоод болоод байна...Яагаад ХАР МАШИН ГЭЖ ҮҮНД ИХ НО БИЙ ШҮҮ.
Монголчууд модоо барьж морио идсэн ч энэ муу хужаа баярцогтыг хэзээ ч сонгохгүй бөгөөд жагса�##�тад оруулахгүй. Хэрвээ намаас нь жагса�##�тад оруулб�##� бослого аийж байгаад болов тараах юм шүү. Хужаагийн шах�##�тад орсон дарга нар өөрсдөө гэмээ хүлээнэ биз дээ
Мядагбадам сэтгүүлч одоо овоо зөв найруулж, өгүүлбэр зүй, үг хэллэг эрс сайжирсан бна. Заримдаа өнцөг мөнцөг харагдаж бна гд ойлгоход түвэгтэй л бичээд бдг бсн. Амжилт!
Манай сонгогчид зөвхөн мөнгө л харна тиймээ улныхаан
Монголын парламент, улстөрийнхөн шиг бузартсан зүйл өөр хаа ч байхгүй
Дахиад бүү тархидуулаарай даа сонгогчид минь. Хулгайчууд 8 жил хулгайлсан мөнгөө тарааж л таараа .Өгсөны нь аваад тэднийг тарихдаж хариугаа авьял даа найзуудаа. Одоо бидний ээлж болсон б.хаа.!!!
Хогийн луйварчид юм тарааж л байг.Сонголтоо зөв хий .Өгсөн юмын аваад л болоо ш дээ.Нийгмээ шинэчлэх.шудрага шүүх прокурортой цагдаатай болох. Их Хур�##� нь Засаг төр нь шудрага ажиллах бол бидний л сонголт мэднэ шүү.Мөнгө .бараа таваар өгсөнөөр нь бүү сонгоорой.
Хөдөөний сонгончидоо м�##� гэсийн бна нээрээ ч м�##� шиг ямар ч тархи нь ажиллахгүй хоол өгвөл гар нь хөдблдөг хэнд сан�##�аа өгвөл улс эх орон хөгжих вэ гэж түй ч боддоггүй нутаг нугынхаа таньдаг хүнд өгнө эсвэл хэдэн х�##�тар төгрөг өгсөн хүнд сан�##�аа өгнө нээрээ м�##� юм да