Нийгмийн

ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнийн тохироо хийж "явуулсан" цэрэг нь эргээд шүүхэд ханджээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ц.Тэрбиш ШӨХТГ-ын дарга асан, одоогийн БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ.

Учир нь Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын даргаар очоод удаагүй байхдаа түүнийг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, орон тооны зөвлөх гэсэн албан тушаал шинээр бий болгон томилсон ч 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/115 дугаартай тушаал гарган мөн зөвлөхийн ажлаас ч чөлөөлсөн шийдвэрийг гаргажээ.

 Ц.Тэрбишийн хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анх байгуулагдсан 2005 оноос  мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, нэгжийн даргын үүрэг гүйцэтгэгч, нэгжийн даргаас эхлэн Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар шатлан дэвших зарчмаар 15 жил, төрд нийтдээ 19 дэх жилдээ ажиллаж байсан аж.

Тэрбээр урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17 сая төгрөгийн хохирол төлүүлэх гомдол гаргасан байна.

-ТЭРБЭЭР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГСӨН НЬ БАРИМТУУДААР ТОГТООГДЖЭЭ-

 Ингээд анхан шатны шүүх хурал 2021 оны есдүгээр сард болж, түүний гомдлыг хангаж, ШӨХТГ-ын буруу гэх шийдвэр гаргасан байх юм. Харин 12-р сарын 08-нд Давж заалдах шатны шүүх хуралдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Тэрбишийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байх юм.

Учир нь Ц.Тэрбиш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргатай харилцан тохиролцсон нь баримтуудаар тогтоогджээ.

Тодруулбал,

 -2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт,

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол,

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сары 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/259 дугаартай албан бичиг

 Гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримт

Ц.Тэрбишийн гаргасан өөрийн тайлбар,

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт гурван сарын хугацаанд тус газрын Орон тооны зөвлөх албан тушаалд ажилласан зэрэг үйл баримтууд түүнийг өөрөө ажлаа өгснийг илтгэж байна гэж үзсэн байна. Гэвч Ц.Тэрбиш эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Дээд шүүхэд хандсан бөгөөд шүүх хурлыг энэ сарын 14-ний өдөр товлоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-13 22:08

ed nar buur arai l davartsan davsagnuud

Холбоотой мэдээ

Back to top button