Б.Болд: Оюу толгой төсөл дээр ОХУ-аас өөр түлшний эх үүсвэр хайсан

“Рио Тинто” компани нь Монгол Улс дахь Оюутолгойн зэс болон алтны уурхайд шинэ асуудал үүсэхээс зайлсхийхийн тулд ОХУ-тай тогтвортой харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж байна.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд энэ долоо хоногт Хьюстон хотноо болсон эрчим хүчний бага хурлын үеэр “Рио Тинто Оюутолгойн үйл ажиллагааг зогсоохгүйн тулд ОХУ-аас өөр түлшний эх үүсвэр хайж эхэлсэн. Гэсэн ч, энэ нь ОХУ-аас худалдан авалтаа бүрэн зогсооно гэж бодохгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.
“Жинхэнэ бодит байдал юу вэ гэхээр Монгол Улс хоёр том хүчирхэг гүрний хөрш улс учир эрүүл саруул, энх тайванч, тэнцвэртэй харилцааг хадгалах нь бидний хувьд маш чухал” хэмээн Б.Болд мөн онцоллоо.
“Рио Тинто” компани 6.93 тэрбум ам.долларын өртөг бүхий говьд түшиглэсэн уурхайн гүний өргөтгөлийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ч энэ нь саад бэрхшээл, зардал хэтэрсэн зэрэг хүндрэлүүдтэй тулгарсан юм. Эдгээр асуудлууд бол Монгол Улсын Засгийн газрыг дургүй, эгдүү хоёрыг хүргэж, цаашлаад уурхайн бүтээн байгуулалтын үндэс болсон 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээ хүртэл цуцлахад хүргэж, заналхийлсэн.
“Рио Тинто” компани болон Төв Азийн улс орнуудын хоорондын харилцаа наймдугаар сард уул уурхайн аварга компанийн төсөл саатсан, мөн нэмэлт зардлын өсөлттэй холбоотой тайлбарыг няцааснаар бие даасан тайлан тойм нь доод түвшинд болтлоо буурсан байна.
Хэд хэдэн яриа хэлэлцээ хийснээр, мөн “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмийн хувийн оролцоотойгоор “Рио Тинто” компани болон Монгол Улс нэгдүгээр сард удаан үргэлжилсэн маргааныг эцэслэх гэрээнд гарын үсэг зурсан.
Далайд гарцгүй
Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг Монгол Улс бол хойд талаараа ОХУ, өмнөд болон зүүн талаараа БНХАУ-тай хиллэдэг. Энэ нь “Рио Тинто” компанийн 50,8 хувийг эзэмшдэг Канадын “Turquoise Hill Resources” /TSX, NYSE: TRQ/ компанийн 66 хувийг эзэмшдэг төслийн хангамжийг хангах боломжийг “Рио Тинто” компанид хязгаарлаж байгаа юм.
ОХУ Украиныг түрэмгийлэхэд “Apple”-аас эхлээд “Дисней”, “Ikea” зэрэг дэлхийн алдартай брэндүүд оросоос гэнэт гарсан. Мөн бусад олон пүүс, компани, Засгийн газрууд Оросын бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзаж эхэлсэн. “Рио Тинто” энэ асуудалд Москвагийн эсрэг Барууныхны авч хэрэгжүүлж буй хоригийг мөн дагаж мөрдөн, нэр хүндээ цаашид гутаахгүй байх ёстой гэдгээ мэдэж байгаа юм.
“Рио Тинто” компани 2020 онд Австрали дахь 46 мянган жилийн настай нутгийн уугуул оршин суугчдын түүхэн хад чулууг устгасны улмаас нэлээдгүй маргаан, шүүмжлэлд өртсөн шарх нь одоо хэр нь аниагүй байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюутолгойг зогсоо муу архичин минь. Наад төсөл чинь Монголчуудад ямар ч ашиггүй. Чи муу сарын 200 сая төгрөгийн ц�##�ин авдаг гээд гаднгы бууны нохой болж, Монголчууд хохироох хэн юм. Заяа та хоёр тэр чигээрээ Монголоос тонилоорой.
Монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байж, бидний эрх ашгийг хөндсөн асуудлаар нэг т�##�ын шийдвэр гаргаа юү? Байнга ингэсээр л байх уу? гэж асуух хэрэгтэй юм байна.
Зөвөө.
Урьдаас түлшээ аваа
дэмжиж байна,зөв шүү Болдод т�##�арх�##� илэрхийльэ.