СПОРТ
Их Британи Роман Абрамовичийн хөрөнгийг царцаалаа

Орос, Укрианы дайны улмаас тэрбумтан Роман Абрамович “Челси” клубээ зарж, ашгийг нь Укрианы хохирогчдод хандивлахаа мэдэгдсэн билээ. Их Британийн Засгийн газар түүний эсрэг хориг тавьж, хөрөнгийг нь царцаалаа.

Тус улс В.Путинтэй ойрын холбоотой гэж үзээд долоон тэрбумтны хөрөнгийг царцааж, хилээр нэвтрүүлэхгүй байхаар болсны дунд Абрахимович багтсан юм.
Ингэснээр:

-Челси клубийг зарж болохгүй
-Тоглогчидтой гэрээ сунгаж болохгүй
-Шинэ тоглогч авч болохгүй
-Дэмжигчдэд тасалбар зарж болохгүй
-Дэлгүүр болон худалдааны үйл ажиллагаа явуулж болохгүй.
-“Челси” талбайдаа хийх тоглолтыг зөвхөн улирлын тасалбартай үзэгчид үзэгчид эрхтэй байхаар боллоо.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.