ОХУ, Хойд Солонгосын туг Украины дайны талбарт хамтдаа харагджээ
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын тагнуулын алба Хойд Солонгос ОХУ-ыг Украины дайнд дэмжихийн тулд 10 мянган цэрэг илгээх шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Тэднээс 1,500 нь ОХУ-д очиж бэлтгэгдэж байгаа гэж тус тагнуулын алба мэдээлсэн юм. Тэгвэл ОХУ-ыг дэмждэг rvvoenkor_bot нэртэй Телеграм суваг Украины дайны талбар дээр ОХУ, Хойд Солонгосын туг хамтдаа байрласан зургийг нийтэлжээ.
Тодруулбал тус зургийг Украины зүүн фронтод оршдог Покровск хотын уурхайгаас авсан байна. Тэрхүү сувгийг хөтөлдөг блоггер Хойд Солонгосын далбааг Покровск хотын ойролцоо саяхнаас мандуулсан гэжээ. Одоогоор Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд ОХУ-д цэргүүд нь байршсан талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа.
Даваа гарагт /2024.10.21/ НҮБ-д суугаа БНАСАУ-ын төлөөлөгч ОХУ-д туслахаар цэргээ илгээсэн гэдгийг үндэслэлгүй цуу яриа хэмээж Пёнян, Москва хоёрын харилцаа хууль ёсны гэсэн юм. Мөн тус өдөр Өмнөд Солонгос ОХУ-аас суудаг Элчин сайд Георгий Зиновьев Хойд Солонгостой хамтарч байгаа нь БНСУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхлын эсрэг чиглээгүй гэсэн байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурхан минь. Энэ дайныг дуусгаж хайрлаач. Гуйж байна
Гац гац
Манайханы хайрт ертөнцийн 2 аугаа нэгдсэн болохоор хорвоо дийлэхгүй тиймээ хайрт ах оросчингуудаа
Орос маш олон цэргээ �##�даж байлдах хүн олдохгүй хоригдол банкны зээлтэй хүмүүс л байлдаж байгаа учраас өлсгөлөн Хойд Солонгосын цэргүүдийг хоол хүнс хэдэн рублиар байлдуулж байна даа. Оросууд ч шившиг болж байна хаана байна нөгөө дэлхийд 2 ордог арми ккк Хойд Солонгосоос зэвсэг цэрэг гуйхдаа тулжээ. Хойд Солонгосын арми Солонгосын дайнаас хойш лайнд оролцож байсан ямар ч туршлага байхгүй парадны арми Украины арми дор нь устгана дөө
Чи мэдэхгүй байж битгий мэддэг царайл, тэнэгт
Худ�##�даа мэдээлэл хэнд хэрэгтэй бол. Барууны хөлсний бичээч, тэжээврүүд, эх орондоо хэрэгтэй зүйл бичвэл дэмжихсэн.
hogiin muu liberal fashist nato DELHIIN HUCHIRHEG 2 IH GUREN OROS HOID SOLONGOS negdehees uhtlee aij umdunduu s###s aldaj bnaaaaaa kkkkkkkk