ДЭЛХИЙ

Дайн эсэргүүцсэн орос сэтгүүлч: Энд гарч буй худал хуурмагт бүү итгээрэй

Оросын “Нэгдүгээр суваг” телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Марина Овсянникова дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр шууд дамжуулалтын үеэр гэнэт гарч иржээ. Тэгэхдээ гартаа “Дайнаа зогсоо. Энд гарч буй худал хуурмагт бүү итгээрэй” гэсэн бичигтэй самбар барьсан байв.

“Нэгдүгээр суваг”-ийн сэтгүүлч Марина Овсянникова өмнө нь дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн “Кремлийн суртал ухуулагчаар ажиллаж буйдаа гутарч байна” гэж байсан удаатай.  

“Нэгдүгээр суваг” бол Оросын төрийн өмчит телевизийн суваг. Тус телевизийн нэвтрүүлгийн бодлого, чиглэл Кремлээс хараат, хатуу хяналтад нь байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button