Спикерийн үгэн дэх "ГИВАН": Үндсэн хуулиа өөрчилж, би өөрөө жагсаалтаар УИХ-д сууна
Г.Занданшатар бол УИХ-ын даргаар улиран ажиллаж буй дүр. Тэрбээр өмнөх парламентын үед нутгийн Ерөнхийлөгчийн дэмжлэг, У.Хүрэлсүхийн сайн найз гэсэн тодотголоор УИХ-ын даргын өндөр сэнтийд суусан. Түүний гол амжуулсан ажил нь Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал байв.
Эл имиджээрээ тэрбээр Баянхонгор аймагт өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож чадсан юм. ҮХНӨ-ийг тухайн үедээ эрх баригчид "Сонгодог парламент хөгжүүлэх, Засгийн газрын эрх хэмжээг өргөж өгөхөд чиглэсэн голлох өөрчлөлтүүд амжилттай хийгдлээ" хэмээн тодотгож байв.
Гэвчиг ҮХНӨ нь яг хэрэгжээд эхэлтэл "Бидний хийсэн өөрчлөлт асуудалтай юм байна" гэцгээж, ил далд Үндсэн хуулиа өөрчлөх лоббиг хүчтэй өрнүүлсээр буй. Тухайлахад, өчигдөр /2022.03.15/ УИХ-ын Хаврын чуулганы нээлтээр Үндсэн хууль өөрчлөх ажлын гол автор болсон эрхэм спикер "Дахин өөрчлөхөөс аргагүй байгаа" гэх санаагаа хэлсэн үгэндээ шигтгэж онцлов.
Тэрбээр,
"Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон" гэж дурджээ.
Энэ нь МАН-ын удирдлагуудын түвшинд яригдаж буй УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ агуулгаар Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэх санааг тодотгож өгөв.
Улмаар,
"...Сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон" гэж дурдав.
Энэ үгээрээ тэрбээр "2024 оны сонгуулийг эрх баригчид холимог тогтолцоогоор хийнэ" гэдгийг зарлав. Яг энэ агуулгаар Улс төрийн намууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд удаа дараа шахалт үзүүлж буй. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд алсыг харах улс төрчийн байраараа "Жагсаалтаар УИХ-д дахин суух тул тойргоо услаад юу хийх вэ" гэсэн хувь улс төрчийн назгайралд автаад байгаа гэх хардлага төрүүлэв.
Спикерийн үгэн дэх дээрх ишлэлүүд нь МАН 2024 оны сонгуулиас өмнө Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш найман жил гар хүрэхгүй гэх агуулгаарх хуулийн өөрчлөлтөө авч хаяж байгаад ҮХНӨ дахин хийнэ гэдгийг бататгав. Мөнхүү сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх замаар "жагсаалтын улстөрчид"-ийг парламентад оруулж ирнэ гэдэг агуулгыг тодотголоо. "Үгэн дотор үг. Үхэр дотор гиван" гэж энэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та нар гишүүдийн тоог нэмсэн ч ажил хийж чадахгүй м�##�нууд шүү дээ. Хулгайчын тоо нэмэгдэнэ.Өмнө нь монгол улсыг УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ 9 хүн удирдаж байсан юм.Тэд нар улс орныг цөлмөөгүй юм шүү
Улам л давраад байх юмаа 76 м�##� чинь
Иргэдийн хур�##�д намын төлөөлөл суухыг хориглоорой. Иргэд чинь хэн ч биш " хог" болоод байна. Намын бүлэглэл дарангуйл�##� тогтоогоод байгааг х�##�ах цаг болсон шүү.
Гишүүдийн тоог нэмбэл танай эзэн Зикагийн боломж бас нэмэгдэнэ шд
zuw shu bolku bga huuliig uurchilhun zuw
Баянхонгорт ирэхээ байсан
Тэгвэл даргынхаар 100 сая хүн амтай улсын парламент 3000-4000 гишүүнтэй болж таарах нээ. 76* 27 600 гэдэг нь дэлхийн парламентын жишиг юм байх даа. Дураараа ярьж, шийдэж улсын төсөв үрэхээ болио.Харин байнгын бус жинхэнэ ард түмний парламент байгуулна гэвэл сум, дүүрэг бүрээс 1 төлөөлөгч сонгоод 300 гаруй төлөөлөгч сонгогдоод явб�##� УИХ-ын гишүүн болох гэсэн өрсөлдөөн, мөнгөний сонгууль үгүй болно.
Занданшатар ухаантай хүн
Монголд сонгох сонгогдох эрхтэй иргэн 2сая 1 зуун мянга байгаа шүү дээ. Тэгэхээр 76 гишүүн бол ханг�##�ттай төлөөлөл. Одоогийн их хурлын гишүүд чинь ажлаа ердөө хийхгүй байна. Бас хийж чадахгүй байна. Өнөөдөр чуулган нээгдсэн өдөр л гэхэд 7 гишүүн өвчтэй, чөлөөтэй гэж байх юм. Шууд асуучихья яахаараа ийм сайхан хангамж нөхцөлтэй ажиллаж байгаа өвчлөөд байдаг юм бэ? Ер нь өвчилсөн гишүүдийг эгүүлэн татдаг больё. Нөгөө эх орон ард түмнийхээ төлөө амь насаа хайрлахгүй чөмгөө дундарт�##� зүтгэнэ гээд сурт�##�чилгаа хийгээд байдаг чинь хаана байна вэ??? Ер их хурлын гишүүн л болсон бол өвчлөхийг хориглох хэрэгтэй Занданшатараа!!!!
Гишүүдийн тоог нэмэх асуудлыг та нар мэдэх эрх байхгүй. Үүнийг та бүхэн ард түмнээс асуух ёстой. Ард түмний 99,9 хувь нь гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байна.
Хүүхдүүдийн цэцэрлэгийн тоог нэмж чадахгүй байж УИХ авилгaлчдын тоог нэмж гэнэ. Бүр Анандбазар мэт хүчиндэгчдийн тоо бас нэмэгдэх байлгүй. Гэмт хэрэгтнүүдээ УИХ-аас �######�уулж чадахгүй байж юу тоог нь нэмэх. Өөрийг нь ард түмэн сонгохгүй болсноос хойш пропорцион�##� системээр шууд жагсaaлтаар орох санаатай ийм юм хийж байх шив гахай хамарт чинь.
Хүүхдүүдийн цэцэрлэгийн тоог нэмж чадахгүй байж УИХ авилгaлчдын тоог нэмж гэнэ. Бүр Анандбазар мэт хүчиндэгчдийн тоо бас нэмэгдэх байлгүй. Гэмт хэрэгтнүүдээ УИХ-аас зaйлуулж чадахгүй байж юу тоог нь нэмэх. Өөрийг нь ард түмэн сонгохгүй болсноос хойш пропорционaл системээр шууд жагсaaлтаар орох санаатай ийм юм хийж байх шив гахай хамарт чинь.
Нэг хүн маш зөв бичснийг уншлаа. Улс төрийн товчооны 9-хөн хүн улс орныг 70 жил удирдсан шүү дээ. Тэд хууль тогтоомжийг ягшт�##� биелүүлдэг байсан одоогийн их хурлын гишүүд, сайд дарга нэртэй хурган бацаанууд бүгдээрээ хуулийн дээр гараад суучихсан. Тухайлб�##� нийслэлийн засаг дарга гэх тэнэг бөхчин сумьяабузар гэх этгээд иргэдийн гражийг буулгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өөр юуч хийхгүй байна.
Энэ сумьяабазөрыг 2024 оны сонгуульд МАН-тай хамт гудамжинд гаргах хэрэгтэй. Иргэд хариуцлага тооцож чаддаг гэдгээ 2024 оны сонгуулиар харуулнаа Сумьяабузараа.
Чээж бичгийн дэвтэр зассан багш хамгийн сүүлд "энэ хүүхэд 4 �##�даад дунд авдаг байжээ" гээд харт�##� өөрийн нь конспект байсан гэж онигоо байдаг. Занданшатар жил хагасын дараа 4 �##�даатай хууль бат�##�снаа мэдээд 8 жил биш Жил гаруйн дараа засах болов шүү...ккк,
Эрхэм гишүүдийн тоо 32-оор нэмэгдвэл хэдэн баялаг бүтээгчийн ц�##�инг сорох бол! Багшийн ц�##�ин нэмэх гэхээр баас нь хатчихсан юм шиг болдог өөрсдийн ц�##�инг нэмэх,тоог нэмэх болохоор мөнгөөр гүйлгэж өгөх юм байна л даа.
45000 xun neg tulultei boloh ni xaanahiin jishig be......bas delhiin
jishig uu...JAPON..ii parlsment 2800 xun suuj bgaa uy.. ....ARD TUMniig TENEG gej doromjilohoo boli...abilgaa abchihmaar xumuusee jagsaaltaar nereer oruulah bodoltoi.....bgaa
Дүр гэдэг үгээ эргэж харахыг хүсье. Political figure гэдгийг улс төрийн зүтгэлтэн, улс төрч гэж хөрвүүлдэг байх шүү.